Намайг Ц.Нямдоржоос мөнгө авсныг баталчихвал, би 10 дахин өсгөж өгье

Тэрээр УИХ-ын 57 гишүүн байж байхад Би хуулиуддаа найруулга хийлээ, энн хавартаа багтахгүй бол эргээд намрын чуулганаар шаардлагатай гэвэл танилцуулъя гээд албан ёсоор зөвшөөрүүлээд л хуулиуд дээр ажилласан. Гэтэл одоо УИХ-ын гишүүд ханилж яааад ханиа, хатирч яваад морио гэдэгчилэн Ц.Нямдоржид бүх буруугаа тохоод өөрсдөө цэвэрхэн гарах гэж байна. Ерөөсөө улсын хөрөнгө мөнгө идэж ууцгаасан нөхдүүдийг бодвол харин ч Ц.Нямдорж даргад ийм тиим асуудал байдаггүй. Хууль одоо цаг дээр бичигддэг юм. Татварын хууль дээр гэхэд мөнгөн тэмдэгт үйлдвэрлэдэг гэсэн байсныг манайх мөнгөн тэмдэгт үйлдвэрлэдэггүй болохоор мөнгөн тэмдэгт үйлдвэрлэдэггүй болгож үнэн байдлаар л зассан. Энэ мэтчилэн хийсэн засваруудыг хий улстөржүүлэн, Үндсэн хуулийн цэцийг дарамтлан хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байна гэлээ

Мөн Н.Дашзэвзг 63 хувийн татварын хуулинд нэмэлт өөрчлөлт, оруулах гээд ажлын хэсэг байгуулаад яаж байхад нь УИХ-ын дарга Болохгүй ээ гээд саад болчихсоноос л энэ бүхэн үүдэлтэй гэдэгт бат итгэлтэй байгаа гэнэ. Монгол улсын анхны Ерөнхийлөгч, одоо Үндсэн хуулийн цэцэд байгаа П.Очирбат нь дээрх асуудлаас болоод УИХ-ын даргыг бушуухан зайлуулах хэрэгтэй хэмээн үзсэн бөгөөд тэр утгаараа Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөн буруу шийдвэр гаргуулсан. Мэдээж хэрэг П.Очирбат өөрөө Тавантолгойн уурхайн тодорхой хувийг эзэмшдэг учраас Ц.Нямдоржийг зайлуулах нь түүнд хамгаас илүү ашигтай байгаа гэнэ. Энэ мэтчилэн тэрээр УИХ-ын дарга Ц.Нямдоржийг бүхий л талаар хамгаалахыг оролдож байсан ч нэг ч баримт гарган сэтгүүлчдэд үзүүлээгүй юм.

Харин Та өөрөө УИХ-ын даргатай ямар харьцаатай юм. Мөнгө авчихсан юм биш биз. Яагаад ингэж улайран хамгаалаад байгаа юм гэсэн асуултад тэрээр Харин ч Ц.Нямдорж чинь намайг зад шүүмжилдэг юм шүү Та нар намайг мөнгө авсан гээд нотолчих. Тэгвэл би тэр мөнгөнийх нь тоог арав дахин өгсөөд эргүүлэн төлье гэсэн хариулт өгнө билээ. Ийнхүү УИХ-ын даргыг манай нэртэй эдийн засагчдын нэг гэгддэг Н.Дашзэвэг цээжээрээ хамгаалж байна. Харин халуун сэтгэлийн үрээр гэж байгаа түүний нарийн цаад учрыг зөвхөн бурхан л мэдэх буй за.

(Өглөөний сонин 107/172)

м.чимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button