Жолооч нар хөдөлгөөн хааж болзошгүй

Улсад ганц байх ёстой татварын алба Тээврийн татварын газар гэгчийг байгуулчихсан зам дээр тосч, татвар хураадаг гэнэ. Цагдаа нар ч элдвээр шалтаглан торгодог. Түүнчлэн Хотын тээвэр зохицуулалтын газар олон хувийн компани шинээр байгуулжээ. Тэд нийтийн эзэмшлийн шугамуудыг өмчилж авснаараа

далайлгадаг.

Цагдаагийн еренхий газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хотын тээвэр зохицуулалтын газарт энэ талаар шаардах бичиг 2-3 удаа хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Иймд цуглаан зохион байгуулаад тодорхой үр дүнд хүрэхгүй бол нийслэл дэх хувиараа тээвэр эрхлэгчидтэй нийлэн төв болон бусад замыг хаана гэдгээ мэдэгдэв.

үideo1

Жолооч нарын цуглаанаараа Дээрх байгууллагууд үндсэн ажлаа хийгээч. Ажилчид чинь нийгмийн хамгаалал, цалин мөнгө нь хүрэлцдэггүйгээс авлигад автан, ажлаа хийж яваа нэгнийг дарамтлан халаасыг нь хоослох боллоо. Мөнгө олж, байвал хамаагүй татварын байцаагч, замын цагдаа болчихдог зангаа татаач. Мөн замын цагдаа нар элдэв шалтгаанаар торгодгоо хязгаарлаач. Дарга нар аа, ажилчидаа харж байхгүй бол тэд чинь торгуултай зууралдаж, бусдын нөлөөнд автсаар байна гэсэн шаардлага тавив.

Тэдний тооцоогоор татварт жилд 7.6-16.4 тэрбум тегрөг төлжээ. Үүнээс улсын тасөвт ердөө 500 сая нь л орсон. Бусад нь эрх мэдэлтний халаасанд байх жишээтэй. Улсын мэргэжлийн хяналтын газраас 2004 онд шалгаж Хотын тээвэр зохицуулалтын газар хууль бус татвар авч буйг тогтоожээ. Тэр үед жолоочоос cap бүр 3000 төгрөгийн татвар хураадаг байсан нь 91.5 сая төгрөг болжээ. Уг 3000 төгрөг Зорчигч, зорчин явагч, тээвэрлэгчийн даатгал гэнэ. Даатгалыг Transt incurance компани хариуцдаг гэх. Уг компани байдаг эсэх нь тодорхойгүй.

Үүний дараа буухиа үйлчилгээний микро автобуснаас сард 25-61 мянга, (шугамынхаас өдөрт 2500-5000 төгрөг авдаг болж. Дээр иь улсын төсөвт зориулан 10 мянган төгрөг хураадаг. Гэтэл сүүлийн үед 1992 оны микроавтобусыг хураамжаа төлөх гэхэд нь Компьютерт таны дугаар алга. Татвар авахгүй гэдэг аж. Тэгсэн атлаа цагдаагаар дарамтлан үнэмлэхийг нь хурааж авчихаад 20 мянган төгрөгөер торгодог. Үүнийг жолооч нар Хэрэв бид нараас хэт өндөр татвар авдаггүй бол, сайн чанарын том оврын автобус болгон дээшлүүлэх боломжтой. Эрх мэдэлтний давхар бизнес, улсын халаасанд орох орлогыг хулгайлж замаас нь баяжигчид олширлоо. Хотын тээврийн газар шугам хариуцдаг компаниудыг татан буулгахын төлөө тэмцсээр байх болно гэлээ.

Үүнээс үүдэж хурдтай давхих, давхарлаж зогсох, өрсөлдөж хашгирах зэрэг муу үр дагавар гарах болсон. Түүнчлэн ажлын байрыг нэмэгдүүлэх жил болгон зарлачихаад биднийг ажилгүйчүүдийн эгнээ рүү түлхлээ гэж тэд бухимдав.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button