Тошикацу Мацуокагийн холбоотон мөн л амиа егүүтгэлээ

Түүний хэргийг шалгаж байтал экс сайдтай ажил хэргээр холбоотой байсан 76 настай Синьити Ямазаки гэгч тэтгэвэртээ гарсан нэгэн удирдах албан тушаалтан мөн л амиа егүүтгэжээ! Тэрээр Японы Хөдөө аж ахуйн яамнаас ирсэн захиалгыг хувийн компаниудад хуваарилан гүйцэтгүүлдэг байгууллагын дарга байсан аж. Мягмар гаригийн өглөө Синьити Ямазаки агсан Йокохама хот дахь гэрийнхээ гадаа унтлагын хувцастайгаа амьгүй хэвтэж байхад нь цагдаа нар олжээ. Үүнээс харахад тэрээр зургаан давхарт байрлах гэрийнхээ цонхоор үсэрсэн бололтой.

Тошикацу Мацуока агсны хувьд цагдаа нар түүний ажлын ширээн дээрээс Япо¬ны Ерөнхий сайд Шинзо Абэд хаягласан хэвлэмэл зургаан хуудас бүхий захидап, мөн ард түмэндээ хандан өөрийг нь парламентын сонгуульд дэмжсэнд талархсан, бас тууштай шантралгүй зүтгэж чадаагүйдээ хүлцэл өчсөн захидал үлдээснийг олоод байгаа. Харин Ерөнхий сайдад хандан юу гэж бичсэнийг хэргийг шалгаж дуустал нууцлах бололтой. Мөн захидалд Надтай холбоотой бүх нөхцөл байдлыг зөвхөн эхнэр маань л мэднэ гэсэн учир битүүлэг зурвас хавсаргасан байсан гэнэ. Дээрх явдлууд Шинзо Абэгийн тэргүүлж буй Засгийн газрын нэр хүнд унахад үлэмж хэмжээгээр нөлөөлөх нь тодорхой. Өмнө нь Еренхий сайд Шинзо Абэ Хөдөө аж ахуйн сайдтай холбоотой маргаанд түүнийг буруугүй, Японы Засгийн газар түүнд бүрэн итгэл үзүүлж байгаа гэсэн байр суурин дээрээ сүүлийн саруудад бат зогссон юм.

Японы ард түмэн Зас¬гийн газартаа хэр итгэж байгаа талаар Асахи сонины явуулсан судалгааны дүнгээр өмнөх үзүүлэлтээс даруй найман хувиар буурчээ.

Нийгмийн толь 215 (217)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button