Гэрээсээ зэрлэг ирвэс барьжээ

Тэр ирвэс муур хөөж яваад Димошийн байшинд хүрчээ. Шөнө дунд нохойн дуунаар сэрсэн Димош унтлагын өрөөндеө ирвэс байхыг хараад өөрийгөө зүүдэлж байна хэмээн ихэд гайхсан ч энэ явдал жинхэнэ болохыг ухаарч цаг алдалгүй араатны хүзүүнээс нүцгэн гараараа зуурч аваад шалан дээр хөдөлгөөнгүй дарав. Яг энэ үед түүний эхнэр орон нутгийн зэрлэг амьтдын байгууллагад мэдэгджээ. Нэн даруй тэдний гэрт ирсэн мэргэжилтнүүд ирвэсийг торонд хийж судлахаар авч явсан байна. Ирвэс ямар нэгэн өвчин юм уу, шархны улмаас сүүлийн хэд хоног тэр хавийн гэрийн тэжээмэл амьтдыг агнаж байсан гэсэн дүгнэлтэд мэргэжилтнүүд хүрчээ. Энэ мэт доройтсон араатнууд өөр зэрлэг амьтныг агнах чадваргүй болсноос гэрийн тэжээмэл амьтад руу дайрдаг гэнэ. Малын эмч нар болон мэргэжилтнүүд ирвэсийн биеийн байдлыг сайтар шалгасны дараа байгальд нь буцаан тавихаар болжээ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл түүнийг хэсэг хугацаанд эмчлэх аж. Өнөө үед ирвэс зэрлэг байгальдаа хадгалагдан үлдсэн Ойрхи дорнодын цорын ганц улс бол Израиль юм. Гэхдээ тэнд ч энэ төрлийн ирвэс гарын таван хуруунд багтахаар цөөхөн үлдсэн гэхэд хилсдэхгүй.

Нийгмийн толь 125 (217)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button