Ч.Улааны талаар дахин баримт дэлгэгдэнэ

Энэ үеэр Цайрт минерал компани хууль зөрчсөн эсэхийг хянасан Нийслэлийн прокурорын дүгнэлт буруу гарсан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч буй тул дээд шатны прокурор, шүүхэд гомдол гаргах болно гэж мэдэгдлээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөнд илгээсэн мэдэгдэх хуудсандаа Та бүхний гаргасан мэдээллийг УМБГ-ын тавдугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Ү.Очирбат хүлээн авч шалгасан баримтыг хянаж үзлээ. Хөнгөлөлттэй зээл олгох тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний баримтаас үзэхэд Цайрт минерал компани нь хоёр улсын Зас¬гийн газар, банк санхүүгийн байгууллагатай зээлийн талаар хийсэн гэрээ хэлэлцээргүй. Тус компанийн хийсэн Хятадын талын хөрөнгө оруулагч нь Өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга, зураг теслийн компани /NFC/ болох нь нотлогдсон. Тэгээд ч / Улсын мэргэжлийн хяналтын газрын энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны нэгдсэн акт/ Ч.Улаан нь гадаад улсаас олгосон хөнгөлөлттэй зээ¬лийн 100 сая юанийг Хятадын хувийн компанид зувчуулан өгсөн нь тогтоогдоогүй гэсэн байлаа.
Харин эхний үндэслэлийг Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн тайлбарлахдаа Энд 100 сая юань гэж бичсэн байна. Гэтэл Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа 100 саяыг нэмж 200 сая юань болгосон. Гэтэл 100 сая юанийг нь шалгаад үлдсэн мөнгийг ор тас орхисон байна. Хоёрдугаарт, Дээрх компани тогтвортой байдлын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй болох нь УМХГ-ын энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны шалгалтаар тогтоосон гэжээ. Гэтэл тэр шалгаптын ажлын хэсгийг Үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэж байсан Н.Баяртсайхан томилсон. Түүний томилсон ажлын хэсэг газар дээр нь очоод гаалийн дутуу төлөлт болон ажилчид нь хөдөлмөр хамгааллын хувцас өмсөж байсан үгүйг л шалгаад ирсэн. Тэгээд ичих ч үгүй Үйлдвэрийн ажилчид хөдөлмөр, хамгааллын хувцас алдаг оног өмсөж байна гэсэн дүгнэлт гаргасан. Харин тэр шалгалтын дараа Ч.Улаан цагаандаа гарч газар дээр нь очиж санхүүгийн бичиг баримтаа цэгцэлсэн юм.
Гурав, дөрөвт Төмөртэйн овооны хайгуулын ажлын шапгалтад зөрчил илрээгүй. Япон улсын Иточу корпорацийн техникийн туслалцаатайгаар Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр байгуулж 1990 онд ашиглалтад оруулсан. Тухайн үед Хар төмөрлөгийн үйлдвэр өөрийн орлогоороо өрөө төлөх учиртай гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Гэ¬тэл Монгол Импекс улсын үйлдвэрийн газар тус шийд¬вэрийг биелүүлж чадаагүй. Тиймээс Япон улстай сайн харилцаагаа хадгалах зорил-гоор дээрх өрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэл-цэж Монгол Импекс улсын өмчит үйлдвэрийн газарт төсвийн зээл олгож гэрээ хийсэн аж. Гэхдээ уг төсвийг олголгүй Иточу компанид төлбөр шилжүүлэн шийдвэр¬лэжээ. Эдгээрээс үндэслэн Ч.Улаан эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн бусдад хохирол учруулсан нь нотлогдоогүй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзав. Хяналтын прокурор Хууль цаазын зөвлөх Т.Жадамба гэжээ. Энэ шийдвэрийг зөвшөөрөх ямар ч үндэсгүй гэж манай хөдөлгөөн үзэж буй.
Учир нь Шүүх прокурор улс төрчдийн талд үйлчилж байна. Хэрэв тэгээгүй бол юу гэж эрүү үүегэн мөрдсөн хэргийг Нийслэлийн прокурор аваад 24 цагийн дотор шалгаж хариу гаргах вэ дээ. Тэгээд ичих ч үгүй Ч. Улаан гишүүн өөрийн гараар Ажлаа хийж буй сэтгүүлчид эрүү үүсгэхийг хүссэн гомдол бичиж түүнийг нь хууль хяналтынхан уухайн тас хүлээн авч байхав. Тэгсэн хэрнээ Би зүгээр л шалгаж өгөөч гэсэн хэмээн хэвлэлээр яриад байгаа. Гэтэл өөрийн гараар гомдол гаргасныг нь бид үзсэн гэлээ. Харин дөрөвдэх засаглалынхан Ч.Улаан гишүүний Хаяг андуурч гар¬гасан гомдол түүний бурууг нотлосон гэж үзэж буйгаа хэлсэн. Гэтэл Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн Бид Ч.Улаан гишүүний эсрэг гомдол гаргасан юм биш. Ард түмний эрх ашииг зөрчигдөж буйг төрийнхөнд сануулж гэрээг цуцлуулах гэсэн юм. Энэ гэрээгээр 18 жилийн дотор Монголын баялгийг зөөж дуусна. Гэхдээ бүр эхний таван жилд татваргүй. Дараагийн таван жил татвараас 50. хувь чөлөөлөгдөнө. Тиймээс өмнөх гэлтгүй одоогийн Үйлдвэр, худалдааны сайд энэ гэрээг цуцалж болно. Бид цуцлуулахын төлөө чадах бүхнээ хийнэ. Мөн Ч.Улаан гишүүний хууль зөрчсөн үйлдлийн талаар дахин гурван ч баримт дэлгэнэ гэсэн юм.
Нийгмийн толь 125 (217)