Малчид анх удаа мянгаараа чуулна

Мянган малчны чуулган ирэх сарын эхээр нийслэлд тохиох гээд Хүнс, хөдөө аж ахуйн яамныхныг жинхэнэ түргэн авахуулжээ. Тэндхийн коридорт зөрөгсөд мэндлэх зуураа ёс юм шиг дээрх ажлын талаар үг солих аж. Шилдэг уулдрийн мал, түүнээс гаргаж авсан брэнд бүтээгдэхүүний үээсгэлэнг Сүхбаатарын албайд эхэлж нээн, хуралдааныг нь Соёлын төв өргөөнд удаах өдөр нь хийхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгчийн эвээл дор зохиогдох аварга хурал-д орон нутгийн манлай 170 өрх тутмаас нэг малчин оролцох нь бараг баг болгоны төлөөлөл гэхэд хилсдэхгүй. Гахай, тахиачин ч бас ирэх гэнэ. Төлөөлөгчдийг малчдын бүлэг дотроосоо сонгох нь Элбэг дээл киноны гашуун сургамжийг давтахгүй гэснийх болов уу. Өөрөөр хэлбэл, мапыг эхнэр нь малладаг, зевлөгөөнд нөхөр нь явдаг уламжлалыг эвдэнэ гэсэн үг. Мал дагахын зовлон, жаргалыг биеээр эдэлж буй нь ирнэ гэхэд болно. Эвэртэн туурайтан шагайлгахгүй цугларапт-ын төлөөлөгчдийг аймгийнх нь Засаг дарга, мал аж ахуйн хэлтсийн удирдлага нь ахапж морилох сурагтай. Бүрэлдэхүүнд нь хөдөлмөрийн баатар, гавьяат, аварга, эгэл малчны хэн нь ч багтах эрхтэй юм байна. Гэхдээ үзүүлэлт нь анхаарал татлаа. Оролцогчдыг насаар нь ангилсан нь сонин. Тухайлбал, 35

хүртэлх залуус 30, 36-50-тай хэсэг40, 51-ээс дээших ахмадууд 30 хувийг эзлэхээр тооцжээ. Чуулганы өөр нэг онцлог эндээс харагдана биш үү. Залуус туршлага судалж, ахмадууд зөвлөж суухад, идэр үеийнхэн нь бодлого боловсруулан дуу хоолойгоо төр, засгийн өндөрлөгүүдэд хүргэх нь дээр гэж үзсэнийх биз ээ.

Эндээс харахад, урьд нь болоогүй ажил хэрэгч уулзалт нь ойлгомжтой. Дашрамд дурьдахад, зөвхөн малчид зөвлөлдөх бус, дээрх яамныхан ч тэдэнд тайлангаа тавих тухай сонсогдсон. Хэлэлцэх зүйл нь үндсэндээ тодорхой. Малын хөлийн татвар, бэлчээрийн даац, хулгай, нутаг сэлгэн оторлох, цөлжилт, худаг ус, хадлан тэжээл, зуд турхан, алслагдмал нутгийнхныг зах зээлд хэрхэн хамруулах гээд гол проблём-оо шийдэхийг зорьсон нь илт. Малчдын санааг хамгийн их зовоож байгаа нь, хязгаар нутгийнхныг зах ззэлд хамруулах бодлого нь гарцаагүй. Баян-Өлгийн Цэнгэлийн малчны алаг үнээ, Төвийн Аргалантын үхэрчний хүрэн үнээ өдөрт адилхан таван литр сүү өгдөг гэе. Аргалантынхан сүү чигээр нь ачиж ирээд борлуулчихна. Цэнгэлийнхэн аргаа барахдаа ааруул, ээзгий болгоно. Түүнийгээ хот битгий хэл, хаяандаа шахуу аймгийн төвд хүргэхэд зардалд нь шатна. Үүнийг л хэлээд байгаа хэрэг. Холбогдох мэргэжилтэн Монголчууд 34,8 сая мал тоолуулсан нь нэг талаас амжилт мөн. Бүтцийг нь ажихаар ямаа есөөд, тэмээ хорогдсон нь тодордог, Шинэ зууны эхээр сая 500 мянгад хүрсэн үхэр, 860 мянга болтлоо цөөрсөн. Бэл¬чээрийн даац алдагдах, цөлжилт чинь дээрхтэй холбоотой гэв. Туйлын ярвигтай иймэрхүү сэдэв маргаан дэгдээх нь дамжиггүй. Чуулганд оролцогчдын зардал 160 гаруй сая төгрөгийг төрөөс гаргах болж. Тэднийг 14 дэн буудалд байрлуулж, таван автобусаар үйлчлэхээ тус газрын аж ахуй хариуцсан мэргэжилтэн өгүүллээ. Сонирхуулахад, төвийн ихэнх зочид буудал захиалгандаа дарагдсан нь өнөө жил овоо хэдэн ногоон олохын цонцон мэт санагдсаныг нуух юун.

Нийгмийн толь 125 (217)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button