Иргэний нийгмийнхэн МАХН-ын тоосыг гөвлөө

Гэтэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндоржийг эс тооцвол улс төрийн намууд бараг ирсэнгүй. Ирэх ёстой зочдын жагсаалтад Ерөчхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Д.Бямбасүрэн, У.Барсболд, Р. Гончигдорж, С.Оюун, Б.Жаргалсайхан. Л.Гүндалай. М.Энхсайхан Б.Эрдэнэбат зэрэг улс тө¬рийн том жижиг нам хүчний лидер гэх хүний нэр байв. Ирээгүйг нь МАХН-ыг муулахгүй гэсэндээ ирсэнгүй гэж ойлгох уу, эсвэл сонгууль дөхөж буй үед эрх баригч хүчинтэй сөргөлдөөд дэмий гэж үзсэнээс болов уу гэх эргэлзээг оролцогчдод төрүүлсэн бололтой. Харин иргэн Д.Ламжав Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа гээд иргэний нийгмийн төлөөлөл болсон хөделгөөн, төрийн бус байгууллагынхан бүгд ирсэн байлаа. Энэ үеэр XX зуун ба МАХН-ын алдаа оноо Б.Даш-Ёндон, Ардчилсан өөрчлөлтийн үеийн МАХН Б.Баттүвшин, Монголын ирээдүй ба МАХН сэдвээр илтгэгч Т.Ундаръяа илтгэл тавьсан.

Иргэний нийгмийн төлөөлөл Эрх баригч МАХН олон жилийн коммунист дэглэмийн дарангуйллын сэтгэхүй дээр тулгуурлан ажилласаар иржээ. Ард түмнийг гоё үгээр хуурч, бүдүүлэг зангаар айлган, өнгөрсөн түүх гавьяагаа тоочсоор иргэдийг ядуурууллаа. Түүнийх нь дүнд хараа хяналтгүй засаг барих боломж бүрдэн тэрхүү давуу эрхдээ дулдуйдан сонгогчдын санал худалдан авч, төсвийн хөрөнгө идэж шамшигдуулан дураараа дургиж бай¬на гэж ирээд л ёжилсон үгээр хэлбэл МАХН-ын тоосыг гартал гөвж өгсөн. Мэдээж ингэхийг нь мэдээд ч намын төлөөлөлүүд ирээгүй биз. Ямартай ч МАХН хууль ёсыг уландаа гишгэсэн улсын хөрөнгөөр намаа санхүүжүүлдэг, иргэд болон бусад нам хүчнийг бүх талаар шахан хавчдаг бодлого баримталдаг үл бүтэх нам болж таарав. Тэгэәд ч зогсохгүй МАХН гэсэн нэр хэрэглэхийг бүрмөсөн хориглож. шударга гишүүд нь нэгдэн шинэ нам байгуулахыг хүссэн бүтэшгүй шаардлага тавьсан. Үүн дээр Ард түмнээ хэлмэгдүүлсэн учраас уучлалт гуй, МАХН-ын удирдах зөвлөл огцорч, УИХ-ыг тараан намынх нь хөрөнгөд тооллого хий гэж хүртэл хэлэлцэв.

Нийгмийн толь 125 (217)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button