Нойргүйтлийг аврах зүйл бол секс

Ингэхэд стресс, гуниг, гутрал гэх мэт амьдралын ээдрээн нь нойр муудахын шалтгаан болдог. Эмэгтэйчүүд тайвшруулах ба нойрны эмийг эрэгтэйчүүдээс 3 дахин их хэрэглэдэг байна. Олон төрлийн нойр муудах шалтгаан байдаг. Ихэнх хүмүүс нойргүйтэл, дутуу унтах, нойрны хэм алдагдах гэх мэт зовиуртай болдог. Нойргүйтэл нь олон өвчний үндэс болдог гэдгийг санах хэрэгтэй. Нойронд ойр орчны таатай бус байдал, ажил дээрх бухимдал, стресс их нөлөөлдөг. Судалгаагаар хагас сайн өдрийн өглөө хүний цусан дахь стрессийн гармон хамгийн бага байхад даваа гаригийн өглөө хамгийн их байдаг нь тогтоогджээ. Нойрны хэм алдагдах нь ихэнхдээ ээлжээр ажилладаг, нэг цагийн бүсээс нөгөө рүү их шилждэг, хэт хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст тохиолддог. Хэрвээ таны нойргүйтэл стресс болон бухимдлаас үүсэн бол та эмээр эмчлэхгүй байхыг бодоорой, Сонирхолтой ном унших, намуун хөгжим сонсох, халуун усанд орох, тайвшруулах цай уух гэх мэт зовиуртай зүйлээс ангижрах арга бас байдаг гэдгийг санаарай. Аймшгийн кино уйтгартай залхмаар ном сэтгүүл үзэх хэрэггүй. Түүний оронд нойрсохоос өмнө салхинд гарч, аарц ууж, хүүхэддээ үлгэрийн ном уншиж өг. Магни, төмөр дутагдәх нь мэдрэлийн тогтолцоо алдагдахад нөлөөлнө. Хэрвээ та цуцаж, түгшүүр мэдэрч удаан унтаж чадахгүй байгаа бол магни ихтэй цэвэр ус, буйлсны жимс, буурцаг идээрэй. Мөн төмрийн дутагдлыг ногоон навчтай ногоо, амуу тариа, талх, улаан вино зэрэг нь нөхөх болно. Нойргүйтлээс хамгийн зөв таныг аврах зүйл бол секс. Хэрвээ та унтаж чадахгүй, байнга эвгүй зүйл бодох, түүнчлэн даралт чинь хэлбэлзэж байдаг бол мэдрэлийн эмчид үзүүлэх буюу сэтгэл зүйчид очсон ч болно. Нойргуйтлээс болгоомжилж, нойрны эмийг байнга хэрэглэх нь дадал болж эрт орой хэзээ нэгэнт цагт та эмнэлгийн хяналтад орох болно шүү. Хэрвээ бид гүн нойроо сайн авч чадахгүй бол бие махбодь маань амраагүйгээс өглөө босохдоо ч ядарсан хэвээрээ л байна. Ердийн нөхцөлд хүн өдөрт 5-8 цаг, нялх хүүхэд 16 цаг унтах нь хангалттай.
Хэрвээ танд доорхи шинж тэмдэг илэрч байвал таны нойрны тохиргоо алдагдсан гэсэн үг.
-Хурхирдаг болон шүдээ хавирдаг.
-Толгой өвдөж сэрдэг
-Унтахаас өмнө сэрүүн удаан хэвтдэг
-Даралт өндөр
-Үе үе нойрмоглодог
-Гадуур явж байгаад гэнэт нойр хүрдэг
Харин нойроо сайн авч сайхан амрахын тулд
-Тогтмол цагт унтаж босох
-Унтахаас өмнө хүнд дасгал хийхгүй байх
-Согтууруулах ундаа болон бусад хорт зуршлыг хэрэглэхгүй байх
-Их идэхгүй байх
-Өрөөндөө цэвэр агаар сайн оруулах
-Сэтгэл санаагаа тайвшруулах
-Зөөлөн ор дэр хэрэглэхээс зайлсхий
Нойр тань хүрэхгүй бол хэвтэж хэрэггүй. Үд дундын үед 1 цаг унтах нь шөнийн 3 цагийн нойртой тэнцэнэ. Хүн унтахын тулд биш амрахын тулд унтдагийг санаж яваарай. Нойрсох нь идэх, уух, амьсгалах шиг зайлшгүй шаардлагатай зүйл. Хүн дунджаар амьдралынхаа хугацааны 1/3 хувийг унтаж өнгөрөөнө. 75 настай хүн амьдралынхаа 25 жилийг унтаж өнгөрөөдөг гэсэн үг юм.
Монголын нэг өдөр 20