Хууль хяналтынхны хууль бус бүхнийг илчиллээ

Тэгвэл үүнийг таслан зогсоож, хяналт тавих үүднээс Иргэний шударга шүүх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэд Ялалтын талбайд Шүүхийг шүүе цуглаан зохион байгууллаа. Цуглаанд олон сая төгрөгөөр хохирсон хадгаламж, зээлийн хоршооны болон Cany худалдааны төвийн хохирогчид, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, Монголын Ахмадын чөлөөт холбоо оролцсон. Мөн хаягдлаар бизнес эрхлэгчид ч хүчээ нэгтгэв.

Туе хөдөлгөөнийхөн цуглааны үеэр хууль хяналт, хүчний байгууллага эрх мэдэлтнүүдийн нөлөөнд орж, авлига авдаг болсон талаархи баримтыг самбарт дэлгэн ирсэн хүмүүст танилцуулсан. Самбарт төсвийн цалин хүрэлцэхгүй байна хэ¬мээн гомдоллодог зарим төрийн албан хаагчдын олон сая төгрөгөөр бариулсан харш, үнэтэй автомашин зэргийнх нь зургийг тавьжээ. Мөн хэн нэг албан тушаалтнаас болж хохирсон иргэдийн мэдээллийг дүүргээр нь хуваан бүртгэн авч, санал хүсэлтийг нь сонсож байлаа.

Хэдий гадаа бүгчим халуун байсан ч хүмүүс олноороо ирж, цуглаан эхлээд цаг ч болоогүй байхад 200 гаруй иргэд мэдээлэл өгч бүртгүүлэв. Иргэдийн дийлэнх нь шүүхийн буруу шийдвэрээс болж хохирсон хэмээн гомдоллож байв. Тэдний ярьж байгаагаар аль ч дүүргийн цагдаа, прокурор, шүүх хэн нэгэн эрх мэдэлтэн, МӨНГӨТЭЙ хүмүүсийн талд ажиллаж, шийдвэр гаргадаг болохоос амьдралын түвшин доогуур хү¬мүүс тэдэнд юу ч биш болсон гэнэ. Хэрэв иргэдийн талд шийдвэр гаргах юм бол тэр нь цаас төдий л болж хувирдаг. Тэр цаасыг нь тэврээд дэмий л хууль цагдаагийн байгууллагын хаалга татан явахаас өөр үр дүн байхгүй, хохирлоо барагдуулж чаддаггүй. Нэгэн эмэгтэй хэдэн жилийн өмнө таньдаг хүндээ 15 сая төгрөг зээлдүүлээд алджээ. Мөнгөө өгөхгүй байсанд шүүхэд хандсан аж. Гэтэл зээлсэн хүн нь хэрэг шалгаж байсан прокурорын найз байснаас одоо болтол хэрэг шийдэгдээгүйгээр барахгүй, дарагдаад алга болж байгаа гэнэ. Энэ мэтээр хохирогсод мэдээлэл өгсөөр байв. Тэд газрын будлиантай асуудлуудын талаар ч ярьсан. Мөн л хэн нэг эрх мэдэлтэн холбогдох албан тушаалтанд авлига өгч тохиролцон иргэдээс хүчээр газрыг нь авч баар, зочид буудал зэргийг барьдаг байна.

Тус хөдөлгөөнийхөн дээрх бүртгүүлсэн иргэдийн гомдлын мөрөөр ажиллах бөгөөд холбогдох албан тушаалтнуудад бичиг хүргүүлээд л зогсохгүй гэнэ. Тухайн асуудлын талаар заавал үнэн бодитой шийд¬вэр гаргуулж, тодорхой үр дүн үзэх аж. Бүх асуудлыг шийдэж цаашид иргэдийг хохироосон энэ мэт асуудал гаргахгүй байхын тулд цуглааныхаа дараа Цагдаагийн еренхий газар, Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн Засаг дарга нартай нүүр тулан уулзаж, хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авах юм.

Нийгмийн толь 125 (217)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button