Хүү минь хөл дээрээ босч байвал миний зүдрэх ч яамай

Дүрэлзэн асах галыг сөрж хоёр дүүгийнхээ амийг аварсан Д.Дарханбаатарын аав ийн хэлсэн. Хүү өдгөө Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа. 13 настай тэрбээр хоёрхон насаар зөрүүтэй тэрсхэн хоёр дүүгээ аврахын тулд өөрийгөө хайрлаагүй. 65 хувийн түлэгдэлттэй хүүгийн бие тийм ч сайнгүй байгаа юм. Нийслэлийн арван нэгдүгээр хороололд байрлах Түлэнхийн төв эмнэлгийг өчигдөр зорьж очлоо. Байгууллагын үүдэнд гаднаас ирсэн хэн болгоныг тосч уулзах эмнэлгийн ажилтанд Дүү нарынхаа амийг аварсан хүүгийн ар гэрийнхэнтэй уулзах гэсэн юм хэмээн учирлахад эмнэлгийн даргаас зөвшөөрөл ав гэсэн хэгжингүй хийгээд хүнд суртын үг унагасан. Хүүгийн талаар зарим хэвлэлд нийтлэгдэж улмаар төрийн түшээ, бусад байгууллагын сайхан сэтгэлт хүмүүс тусламжийн гараа сунгах гэж байна гэсэн мэдээлэл аваад дээрх төвийг зорьсон хэрэг л дээ. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсдийг эргэх нэгэн, гарч орох сахиурт Сэхээнд хэвтэж байгаа Дарханбаатарын сахиурыг дуудаж өгөөч гэснээр хүүгийн ээж Н.Болормаа гарч ирээд доорх ярилцлагыг өглөө.

-Хүүгийн тань бие ямар байна?

-Сэхээнд хэвтээд нэг cap болж байна. Анх ирснээ бодвол бие нь арай дээрдэж байгаа. Шархаңцаа зовиурлаж шөнө унтаж чадахгуй байна.

-Чухам юу болсон талаар та ярихгүй юу?

-Манайх Өвөрхангай аймгийн Сант сумын нутгийн айл л даа. Хөдөө хэдэн малтай болохоор хоёр хүүхэд маань дүүгийнд сууж сургуульдаа сурцгаадаг. Тэр өдөр үзмэрч ирсэн гээд дуү маань үзүүлж харуулах гээд гурван хүүхдээ гэртээ үлдээгээд гаднаас нь түгжээд явсан байсан. Өглөөгүүр болсон хэрэг. Юунаас гал гарсныг мэдэхгүй. Тэгээд гэр шатаж хүү маань хоёр дүүгийнхээ урд гарч галаас хамгаалж гарсан. Гадаа нь нэг залуу байсан тулдаа бас амьд мэнд үлдсэн.

-Хоёр дүү нь хэдэн настай вэ?

-Хоёулаа арван настай. Нэг нь дүүгийн хүүхэд л дээ.

-Тэд хэр их түлэгдсэн вэ?

-Нэг нь л жаахан түлэгдсэн. Гэхдээ одоо зүгээр ээ.

-Хотод яг хэзээ ирэв. Хөдөөнөөс ирсэн болохоор зардал их гарч байгаа байхдаа?

-Өнгөрсөн сарын 27-нд ирсэн. Эхлээд аймгийн төвийн эмнэлэгт ирсэн юм. Тэнд дөрөв хоноод эмч хот руу явахгүй бол болохгүй гээд, тэгээд онгоцоор хотод ирсэн. Ямааны ноолуур, мөнгө, ах дүү, төрөл төрөгсдийн дэмжлэг, туслалцаагаар эмчилгээг тасалчихгүй болгож л байна. Эхний удаад уураг, энэ тэр гээд өдөрт 60 гаруй мянган төгрөгийн эм, тариа шаардагддаг байсан. Одоо 10 гаруй мянган төгрөгийн эмчилгээ хийгддэг. Хүүгээ хараад эхэн үедээ ч яана даа гэж боддог байсан шүү. Аавынх нь хоёр гуянаас мах авч цээжинд нь нөхөөс тавьсан.

Ийн яриад тэрбээр хүү дээрээ очихгүй бол болохоо байлаа. Сэхээнд байгаа болохоор дэргэдээс нь удаан холдож болдоггүй юм гэсээр тасаг руугаа яаран одсон.

Дүү нарынхаа амийг аварсан хүүд тусламж үзүүлэхээр УИХ-ын гишүүн З.Энхболд, Монгол шуудан банкны ТУЗ-ын дарга Д.Зоригт болон Өвөрхангай аймгийн нэгдүгээр арван жилийн бага ангийн 40-өөд багш, Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын төлөөлөгчид өчигдөр Түлэнхийн төвд очсон.

Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүний хувьд нутгийнхаа эрэлхэг хүү, түүний гэр бүлд нь тусламж дэмжлэг үзүүлэх ёстой хэмээн З.Энхболд ярьж байлаа. Гишүүнийг Д.Дарханбаатарын аав, ээж хоёр тосч гарч ирээд баярлаж байгаагаа илэрхийлж байв. Хоёр гуянаасаа хүүдээ нөхөөс өгсөн Д.Доржхорлоо гуа таягтай хэдий ч хөл дээрээ тогтож ядан зогсч байгаа нь анзаарагдаж байсан. Төрийн түшээ хүн тусламж үзүүлэхээр өөрийн биеэр хүрэлцэн ирж байхад угтахгүй байж яаж болох вэ хэмээн тэрбээр хэлж байлаа. Хүүд нь лавтай зургаан cap эмчилгээ хийгдэнэ хэмээн эмч нь хэлжээ. Дахиад нөхөөс хэрэгтэй гэвэл гуяныхаа махыг шулаад өгсөн ч яахав гэж аав нь ярьж байна лээ. Өвөрхангай аймгийн Сант сумаас гаралтай гэдгээрээ Д.Зоригт дарга хүүд туслахаар ирсэн нь тэр аж. Өөрийн зүгээс мөнгөн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Монгол шуудан банкинд 1100596432 гэсэн дугаартай хандивын данс нээсэн гэдгээ Д.Доржхорлоод хэллээ. Хүүгийнх нь нэр дээр нээгдсэн энэ данснаас дуртай цагтаа мөнге өвч эмчилгээндээ зарцуулах боломжтой юм. билээ. Дээрх дансанд нутгийн төдийгүй иргэд хандив оруулж болох юм.

Хүүхдүүдтэй ажилладаг гэдгээрээ долдугаар ангийн сурагч хүү хоёр дүүгийнхээ амийг аварсан мэдээг хотод туршлага судалж яваа багш нар сонсоод сэтгэл нь огшиж ирсэн нь тэр ажээ. Тиймээс боломж, бололцоогоороо мөнгө нийлүүлж Д. Доржбаатарын эмчилгээнийх нь зардалд хандив өргөсөн. Харин Нийслэлийн хүүхэд, залуучуудын газрын удирдлагууд байгууллагаасаа олгодог хамгийн том шагнал болох алтан медиалийг Д.Дарханбаатарт өгч буйгаа мэдэгдээд шагналыг аав, ээжид нь гардууллаа.

Нийгмийн толь 125 (217)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button