Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Солонгос гарахыг хүслээ

Yхлээ, хатлаа гэж өлсгөлөн зарлаж, үс гэзэгээ тайраагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр амьдралын баталгаажих түвшингөөс доогуур орлоготой нэн ядуу иргэн гээд цалингийн доод түвшин 69 мянган төгрөгөөс доогуур сардаа 26.500 төгрөгний тэтгэвэр авч байгаа нь Монголын Улсын Төр засгийн ялгаварлан гадуурхах бодлого дээрээсээ эхлээд доод шатандаа болсон үйл явдлын өдөр тутмын амьдралаар батлагдсаар байна. Өнөөдөр цаг бусаарүхсэн хүний амь нас цагийн жамаар эзэнгүйдсэн цогцос 3000 төгрөгний зардлаар УАЗ-469 машины чиргүүлийн тэвшиндээр ачигдан оршуулгын газар хаягдаж байхад, төр засгийн томчууд хорвоогоос буцахад хэдэн саяар нь цацаж гашуудал зарлаж байгааг би ойлгодоггүй юм. Хүн хүнээ алдаж болно. . . Монгол монголоороо байхыг Ардчилсан хувьсгалын үр дүнг хүртсэн өнөөгиин адгын шаарнуудад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэхииг хүссэн дуу хоолойгоо өнөөдөр Yндэсний телевизийн мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлаар зарлалаа.

Эрхтэн шилжүүлэн суулгагсадын хууль ёсны эрх зүйн орчинг бүрдүүлэх Ренчинванчил сан ТББ санаачлан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болоод архаг хурц дутагдалд орсон иргэдийн эмчилгээний зардлыг тахир дутуу хөлгүй, гаргүй, хараагүй, сонсголгүй хоногоо хүлээж суугаа өвчтэй, зовлонтой хүмүүсийн ар гэр, ах дүү нараас нь хөдөлмөрийн чадвартай иргэдийг гадаадад ажиллах хүч илгээх төвөөр зуучлуулан Америк, Япон, Солонгос, Польш, Герман зэрэг орнуудад илгээж төрийн бодлого давамгайлсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх аль аль талдаа хүндрэг учруулахгүй асуудлыг шийдэх гэнэ. Тус байгууллага судалгаа гаргаад хүмүүсээ сургалтанд хамруулаад Солонгос улсын түвшин тогтоох шалгалтанд орохоор бэлдээд оруулах хүсэлтэй байна. Харин энэ асуудлыг төр засаг шийдээд өгөөч гэж хүсэж байгаа аж.

Ренчинванчил сан ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Батдорж Солонгос улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтийн талаар ийнхүү ярьж байна.үideo1Халамжийн тэтгзвэр авагч 65-н иргэний ар гэрээс албан ёсоор бүртгэлд хамруулж түвшин тогтоох шалгалтанд бэпдэж байгаа аж. Эдгээр хүмүүсийн дийлэнх хувь нь хөдөө орон нутгаас ирсэн Солонгос хэлний мэдлэггүй иргэд аж. Гэсэн ч чадах чинээгээрээ Солонгос хэл сурч гэртээ үлдсэн өвчтэй аав, ээж, дүү нарынхаа төлөө харийн нутгийн тоосыг гөвөж, шалыг зүлгэсэн ч бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм. БНСУ-д хөдөлмөр эрхлэх ажлын эхний даваа бол Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт юм. Бүртгэлд хамрагдсан 15 мянган иргэнийг бүгдийг нь гадаадад ажиллах хүчээр илгээх төрийн бодпогыг Нийгэм Хөдөлмөр Хамгаалалын Яам, Гадаадад ажилпах хүч илгээх TӨR хоёр хамтарч хэрэгжүүлэхийг харах л үлдэж байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button