Асашёорюү сан хүүхдүүдийг ингэж баярлуулна

Тэгвэл энэ удаад ихээхэн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрөөрх гэнэ. Циркийн 60 жүжигчин, гудамжын сагсан бөмбөг, Азийн сангийн олон сонирхолтой уралдаан тэмцээн, Монгол шуудан банкны урамшуулал гээд хүүхдийн баяр юм юмаар л элбэг байх бололтой.
Улсын циркийн 60 хүний бүрэлдэхүүнтэй томоохон тоглолт урьд өмнө нь тоглогдож байгаагүй гэнэ. Энэ удаад 60 жүжигчин, 20-оод сургуультай амьтдын жагсаал УИД-ээс цирк хүртэл үзүүлэх тоглолт хийж явах, циркин өмнөх талбайд үзүүлэх тоглолт хийж хүрэлцэн очсон хүүхэд багачуудыг баярлуулах ажээ.
Улсын циркийн ерөнхий найруулагч Хатанбаатарын ярианд анхаарала хандуулна уу
үideo2
Харин TLG13 багаас гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнийг өсвөр, насанд хүрэгчид гэсэн хочр ангиллаар зохион байгуулах гэнэ. сагсан бөмбөгийн тэмцээнл оролцохыйг хүссэн хэн бүхнийг өглөө бүртгэж оролцуулах ба хүүхэд, залуучууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьсан.
Азийн сангаас хүүхэд багачууд дунд Англи хэлний уралдаан тэмцээнийг зохион байгуулж, номын үзэсгэлэн гаргах гэсэн. НYБ-ийн Азийн сан нь 1990 оноос эхлэн Монголд ардчилсань зах зээлийн баримжаат бодлого болон институцийн шинэчлэлийг дэмжигчдийг тодруулан хөгжүүлэх, урт хугацааны дэс дараатай үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүнд Азид зориулсан ном хөтөлбөр-өөр дамжуулан нээлттэй, хариуцлагатай, олон нийтийн оролцоотой засаглалыг дэмжиж хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо, эрх мэдэл, аюулгүй байдлыг хангах, иргэний нийгмийг бэхжүүлэх, олон улсын ба бүс нутгийн харилцаа холбоо болон боловсролыг дэмжих үндсэн чиглэлүүд ордог ажээ.
Асашёорюү сангийн Гадаад харилцаа хариуцсан менежер Э.Сайнсанаа ийн ярьж байна
үideo1
Азид зориулсан ном хөтөлбөр 1990 оны эхээр Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн. Анхны ном хүлээн авагчид нь Улсын Их Хурал, Дээд шүүх болон Ерөнхий сайдын албаны номын сангууд байсан. Байгуулагдсанаасаа хойш нийт 140 мянга гаруй номыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, коллеж, төрийн болон төрийн бус байгууллага, номын сангуудад хандивлаад байна. Хандивласан тэдгээр ном нь 20 сая гаруй ам.долларын үнэ бүхий аж. 1998-2003 оны хооронд жил бүр хандивлаж буй номын тоо нь 10 мянга гаруйгаас 40 мянга хүрээд байгаа бөгөөд энэ тоо цаашид ч өсөх боломжтой гэнэ.
Харн шуудан банкны картын төвийн хувьд хүүхдийн виза карт болон хадгаламжийн дэвтрийг, үнэгүй нээхээс гадна олон сайхан үйл ажиллагаануудыш зохион байгуулахаар болсон байна.
/Olloo.mn/
Б.Ану