Жүдочид жин харгалзахгүй халз тулна

Хүчтэн 1968 клубыг мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж, Монгол Улсын 19 дэх аварга Д.Сумъяабазар нар санаачлан байгуулсан билээ.

Өчигдөр эхэлсэн багийн аварга шалгаруулах тэмцээнд Алдар, Хүч, Шонхор, Женко, Хүчтэн 1968, Хилчин, Хангарьд, Аварга гэсэн найман багийн жүдочид хүч үзэж байгаа юм. Харин хамгийн хүчтэй багийн тоонд Афины олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатараар ахлуулсан Женко, тэмцээнийг зохион байгуулагч Хүчтэн 1968 клубүүд орж буй. Энэ тэмцээнд оролцож буй баг тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд багууд тойргийн журмаар халз өрсөлддөг юм. Мөн халз тулаанд таарсан багийн гишүүд жин, хүйс харгалзахгүй барилддагаараа олны сонирхлыг татдаг.

Тэмцээнд түрүүлсэн бөх 500 мянган төгрөг хүртдэг бол хамгийн хурдан ялалт, хамгийн уран мэх зэрэгт өндөр шагнал өгдөг уламжлалтай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button