Анхны шигшээ хэсгээсээ гарч чадсангүй

Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ахмад хөлбөмбөгчдийн санаачилгаар 40-47, 48-54, 55-аас дээш гэсэн гурван насны ангиллаар зохиож байгаа аж. Тэмцээнд нийт 20 багийн 200 гаруй ахмад тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр хэсгийн тоглолтууд өндөрлөж шөвгийн дөрөвт өрсөлдөх багууд тодорчээ. Мөн энэ жилийн улсын аваргад 1958 оны Монголын анхны шигшээ багийн тамирчид Анхны шигшээ нэртэй баг бүрдүүлэн тоглосон гэнэ. Харамсалтай нь 70 хол гарсан ахмадууд хэсгийн тоглолтоосоо хасагджээ. Тэмцээний аваргууд өнөөдөр тодорно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button