Ёлууд хожигдох эрхгүй

Ингэснээр цуврал тоглолтын харьцаа 22 болов. Дээрх хоёр багийн хувьд хүрэл медалийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд түрүүлж гурав хожсон нь медаль хүртэх юм. Харин хоёр дахь тоглолтод Харцага-ууд Ёлууд-тай өрсөлдөв. Энэ тоглолтод хашир туршлагатай Харцага-ууд тоглолтын хоёрдугаар үеэс 20 гаруй оноогоор илүү болж, энэ давамгайллаа хадгалж явсаар өрсөлдөгчөө хожлоо. Ийнхүү хоёр багийн цувралын харьцаа 31 болжээ. Өнөөдөр лигийн аваргын тэмцээн 17 цагт Спортын төв ордонд эхэлнэ. Хүрэл медалийн төлөө өрсөлдөж буй багийн хэн хожсон нь өнөөдөр медаль хүртэх нь тодорхой. Харин аваргын төлөө өрсөлдөж буй Харцага-ууд өнөөдөр хожвол аварга болно. Тэгэхээр Ёлууд-дад хожигдох эрх үгүй. Тус хоёр багийн түрүүлж дөрөв хожсон нь аварга болох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button