Олон эрх ашгийн уулзвар дээр хөндөлссөн спикер

өгөхөөс нь өмнө амжиж и.Нямдоржийн асуудлыг нэг мөр болгохоор зүтгүүлж байгаа гэсэн яриа байна.-
УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах эсэх талаар УИХ дахь намын бүлэг, зөвлөл, УИХ-ын холбогдох байнгын хороодын хурлаар хэлэлцэж эхэллээ. Бараг бүтән жилийн өмнө УИХ-аар хэлэлцэж баталсан Ашигт малтмалын тухай хууль, татварын тухай хууль зэрэг хэд хэдэн хуульд засвар хийснээс үүдэн УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцээс үзэж огцруулах үндэслэлтэй хэмээн дүгнэлтээ гаргасан билээ.
Өнгөрсөн оны намраас Монгол банкны ерөнхийлөгчийн томилгооны асуудал яригдаж эхлэнгүүт УИХ-ын даргын хууль зөрчсөн тухай асуудал зэрэгцэж гарч ирсэн. Учир нь УИХ-ын дарга Ц.Нямдорж Монголбанкны ерөнхийлөгчөөр О.Чулуунбатыг биш А.Батсүхийн нэрийг дэвшүүлснээс болж улс төр бизнесийн бүлэглэлүүдийн зөрчлийг хурцатгаж, өөр дээрээ гал дуудсан хэрэг болжээ. Энэ тухай Ц.Нямдорж нэг бус удаа хэлж байсан. Урьд нь батлагдсан хуульд хэл найруулгын засвар хийх нь УИХ-ын даргын ердийн л нэг үүрэг байсан бол одоо яахаараа ингэж сүржигнээд байгаа юм бэ гэж хэлэх хүн ч байна. Яг үнэндээ бол Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ шүү дээ гэж нэгэн кинонд гардаг шиг УИХ-ын дарга Ц.Нямдоржийг гишүүд нь та өөрөө засч янзлаад ёсолчих бид зөвшөөрч байна гээд гар өргөөд зөвшөөрчихсөн юм билээ. Улсын баяр наадам болох гээд морь мал нь хэцүүдээд байсан гишүүд бушуухан хөдөө гадаа явахын түүс болж хуулиудаа хам хум хэлэлцеэн бо-лоод хаяад явчихсан гэнэ лээ. Нэгэнт шаварт унасан шарын эзэн гэгчээр Ц.Нямдоржид хуульд хэл найруулгын засвар хийхээс гадна утга агуулгын өөрчлөлт оруулахгүй бол болохгүй зүйл зөндөө байсан гэдэг. Энэ бүхний эцэст үйл явдал хэрхэн яаж өрнөхийг тэр даан ч төсөөлсөнгүй. Одоо бодоод байхад ааштай адайр, хахир хатуу даргынхаа доор зөөлхөн жинтүү тавьж, хөнгөхөн зайлуулах мэхийг гишүүд нь ийнхүү сэдсэн байжээ.
Нөгөө талаар Ц.Нямдоржийн асуудал огцрох хэмжээнд хүртэл өндөр авсан нь МАХН-ын лидерүү-дийн дотоод зөрчил дээд цэгтээ хүрсний илэрхийлэл гэж судлаачид үзэж байна. Хэдийгээр МАХН-ын удирдлагууд Бид нэгдмэл удирдлагатай, бат цул нам гэж ярьдаг боловч үйл явдлын өрнөлийг хараад байхад намын удирдлагууд нь улс төр бизнесийн бүлэглэлүүдийн гарт орсон нь мэдрэгддэг. Энэ тухай ч Ц.Нямдорж бас хэлээд авсан тал бий. Түүний хэд хэдэн удаагийн хэт шулуун мэдэгдлүүд нь олон хүний дургүй, зэвүүг хүргэсэн нь ойлгомжтой. Энэ мэтчилэн хураагдсан олон асуудал Үндсэн хуулийн цэц дээр очоод огцрох үндэслэлтэй гэсэн шийдвэр болж эргэн ирж байгаа нь энэ.
Улс орны амьдралд нэн чухал ач холбогдолтой Татварын багц хууль, Зарим бараанд гэнэтийн ашгийн татвар ногдуулах тухай хууль, Ашигт малтмалын хууль, Сонгуулийн хууль гэх мэт хуулиудыг батлан гаргахад УИХ-ын дарга Ц.Нямдорж шийдвэрлэх үүрэгтэй оролцсон бөгөөд энэ нь хэн бүхнии санаанд төдийлөн нийцээгүй учраас огцрох асуудал хөндөгдөх бас нэг шалтгаан байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Ялангуяа 68 хувийн татварыг бууруулах сонирхолтой бүлэглэлүүд Ц.Нямдоржийн эерэг тууштай зогсч байгаа гэсэн таамаг бас байна.
Нөгөө талдаа Үндсэн хуулийн цэц хэтэрхий их улстөрждөг болсон юм биш биз дээ. Зарим нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар ирэх зургадугаар сарын 4-нд бүрэн эрх нь дуусах Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг албан тушаалаа хүлээлгэж өгөхөөс нь өмнө амжиж Ц.Нямдоржийн асуудлыг нэг мөр болгохоор зүтгүүлж байгаа гэсэн яриа байна. Хэрэв энэ бүхэн үнэн бол УИХ-ын дарга Ц.Нямдорж боорлуулсан чоно шиг буланд шахагдаад байгаа хэрэг.
УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш Ойн тухай хуулиас өөр нэг ч хуулийи төслийг хэлэлцэн баталж чадсангүй. Байнга л хэн нэгнийг огцруулах, эсэх тухай асуудлыг ярьж хэрэлдсээр байгаад
зунтай золголоо. Их бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед яаралтай шийдвэрлэх ёстой эдийн засгийн харилцааг зохицуулсан хуулийг батлан гаргах хэрэгтэй байдаг. 40 мянган айлын орон сууцны хөтөлбөртэй холбогдуулан Барилгын тухай багц хуулийг яаралтай шинэчлэн батлах шаардлагатай байдаг. Ингэж тэгсээр байтал улсын наадам болж, дараа нь намар болтол жалга довын наадам үргэлжилсээр нэг жилийг ардаа орхих болох нь ээ.
Учир утгаа алдсан улс төрийн тэмцэлд ард түмэн туйлдаж гүйцлээ. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгаа,юм бэ? Албан ёсны бодит мэдээлэл гэж байна уу, үгүй юу? Сураг ажиг, хардалт сэрдэлтийн дунд хэдэн тийшээ харж хэрэлдсээр байтал төрийн ажил цалгардаж түмний амьдрал царцаж гүйцлээ.
Ц.Нямдоржийг огцруулснаар асуудал бүрэн шийдэгдэнэ гэвэл эндүүрэл. Орны хүнийг нь томилох гэсээр байгаад намартай золгоно. Цаад томилогдсон хүн нь хурлаа удирдах гэж ядаж цөхсөөр байтал хавар болно. Хуульд захирагдаж сурч байгаа нь энэ гээд хувхайртлаа хэрэлдэж суух хэрэг байна уу. Ердийн амьдралын логикоор нэг удаа ч гэсэн асуудалд хандаад үзвэл ямар вэ?
Алдаж эндсэн болгоныг алгадаж хөөгөөд байвал Монголын төрд хэний ямар хүү чин шударгаар зүтгэх юм бэ?
(Ардын эрх 108/640)
Г.ЭНХБААТАР