Yндсэн хуулийн Цэц ямар ч маргаангүй шийдвэр гаргасан

УИХ-ын дарга Ц.Нямдорж албан тушаалдаа хэвээр үлдэх үү, үгүй юу гэдэг асуултын хариулт тодорхой болох цаг тун дөхөж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр үдээс хойш уг асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан. Тэгвэл үүнээс өмнө буюу өчигдөр өглөө Үндсэн хуулийн Цэцийн нэрээ нууцлахыг хүссэн холбогдох эх сурвалж бидний асуултад ингэж хариулав.

-Үндсэн хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэж эцсийн шийдвэрээ гаргасан. Хэрэв Ц.Нямдорж дарга огцорсон тохиолдолд УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах эрх зүйн үндэслэл бий гэв?

-Үндсэн хуулийн 66.1-д Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 66.2.4-т Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл бий эсэх гээд тусгайлан заасан. Эндээс харахад, албан тушаалыг нь УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн гэж салгаж үэсэн байгаа биз. Өнөөдрийн нөхцөл байдлаас хэлэхэд, УИХ нууц санал хураалт явуулж, Ц.Нямдорж даргыг хараахан огцруулаагүй байна. Тэгэхээр спикер албан тушаалаа егч, УИХ-ын гишүүний суудалд шилжих болоогүй гэсэн үг. Шат дараалалтай эдгээр үйл явц дуусах нь бүү хэл эхлээ ч үгүй байхад Ц.Нямдорж даргыг гишүүнээс нь эгүүлэн татах өргөдлийг Цэц хүлээн авахгүй. Хүлээж авлаа ч гэсэн шийдвэр гаргалгүй шууд хаана.

-Иргэд Цэц Гудамжны уур амьсгалыг дагаж шийдвэр гаргасан. Өмнөх шийдвэрүүдээсээ эргэж буцлаа гэсэн шүүмжлэлийг байнга хэлэх болсон. Бий болсон нөхцөл байдлын талаар та ямар тайлбар хийх вэ?

-Өмнө нь ч гэсэн бид Ц.Нямдорж даргыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Түүнийг нь УИХ бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэрлэнэ гэсэн, шийдвэрлэлээ. Гэвч адаг сүүлд нь хүмүүс Цэцийг л шүүмжилж, хэлэх хэлэхгүй үгээр дайрах болсон шүү дээ. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг Өөх ч биш, булчирхай ч биш юм оруулж ирчихээд гэж даргаа хамгаалаад авч үлдэж байсан юм. Ж.Бямбадорж Цэцийг даргалдаг байлаа гээд багын найз Ц.Нямдоржийгоо хамгаалж, эсвэл ард түмэнд таалагдах зорилгоор хоёрдмол шийдвэр гаргаагүй. Сая их суудлын хуралдааны үеэр Ц.Нямдорж дарга өөрийгөө УИХ-ын гишүүдээс зөвшөөрөл авсан, эрх авсан гэж өмөөрөөд байгаа юм. Гэтэл түүний хэлснийг эрх зүйн актаар баталгаажуулж, гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэсэн зүйл ч байхгүй. Нэг иймэрхүү зохион байгуулалт муутай үйлдлээрээ Үндсэн хууль зөрчсөн болохыг л бид тогтоосон хэрэг.

-Та бүхэн Ц.Нямдорж даргын засвар хийсэн гээд байгаа бүх хуультай танилцаж чадсан уу?

-Ц.Нямдорж гэдэг хүн хуулийн заалтуудыг бүгдийг нь өөрчилсөн байдаг. Бид тэдгээрийг нь маш их түүж байж, үндэслэлээ тодорхой болгосон. Хийсэн ажил нь тодорхой байтал Ц.Нямдорж дарга зөвшөөрөл авсан гэж нялх хүүхэд шиг юм ярьж болохгүй. Энэ хүн хууль тогтоох байгууллагын эрх мэдлийг дангзар захирч, УИХ-ын гишүүд 76-уулаа сууж байгаад хууль тогтоодог хамтын зарчмыг алдагдуулсан. Та нар харж байгаа биз дээ. УИХ-ын гишүүдээс хэн нь даргыгаа хамгаалаад байгаа юм бэ, одоо. Хамгаалахгүй л байгаа биз дээ. УИХ-ын гишүүн С.Баярцогт түүнийг Совестиороо огцорчихвол яасан юм бэ гэж байсан. С.Баярцогт бол хууль тогтоох дээд байгууллагын нэг эд эс нь шүү дээ. Харамсалтай нь, эрхэм гишүүд онцгой бүрэн эрхээ огт өөрөөр ойлгодог юм шиг байна билээ. Уг нь тэдний онцгой бүрэн эрх бол хууль тогтоох. Эцэст нь хэлэхэд, Ц.Нямдорж даргын хууль зөрчсөн гэдэг нь тодорхой, Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь ч бас тодорхой. Үндсэн хуулийн Цэц ямар ч маргаангүй шийдвэр гаргалаа шүү дээ.

Албаны эх сурвалж бидэнд ийм тайлбарыг өгсөн юм. Тэгвэл эрхэм спикерийм зассан хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөх үү, Үүнийг нягтлахаар өөр нэгэн эх сурвалж-тай холбоо барихад Ашигт малтмалын тухай болон Авлигын эерэг хуульд засвар хийсэн нь хууль зөрчсөн гэж түрүүнд нь Цэц дүгнэлтээ гаргачихсан шүү дээ. Засвар орсон хуулиудаа засна гээд УИХ ажлын хэсэг байгуулсан гэсэн. Үндсэн хуулийн Цэц Ц.Нямдорж дарга хуулйнд засвар хийснээрээ Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргалаа. Түүнээс биш засвар хийсэн хуулиудыг хүчингүй болгоогүй. Үүгээрээ л ялгаатай. Одоо спикерийн зассан хуулиудыг УИХ хүлээн зөвшөөрөх үү, үгүй юү гэдэг дээр гол зангилаа нь ирээд байна гэж хэллээ.

(Ардын эрх 108/640)

С.БАТТУЛГА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button