Цагаан суварга-ын ордын 49 хувийг төрд өгөх санал гаргажээ

Учир нь, Энержи ресурс Тавантолгой-г, Монгол алт-МАК Цагаан суварга-ын орд газрын ашиглалтын лицензийг эзэмшдэг юм.

Дээрх хоёр стратегийн ач холбогдол бүхий орд газрыг төр өөрийнхөө хөрөнгөөр нээж илрүүлсэн гэдэг утгаараа 50 хүртэлх хувиа төрд өгөх ёстой. Харин Монгол алт-МАК компанийн зүгээс Цагаан суварга-ын орд газрын 49 хүртэлх хувийг төрд өгөх боломжтой гэдэг саналыг ирүүлсэн байна. Үүнийг тус компанийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг болох Ерөнхий сайд асан Д.Содном санал болгож буй сурагтай. Гол нь, төрийн эзэмшилд байх ёстой 50 хүртэлх хувийг 49 болгож, нэг хувиар бууруулснаар Монголын Засгийн газар саналын эрхгүй болох юм. Тэгвэл Энержи ресурс-ын хөрөнгө оруулагчид хэдийгээр төрд 70-80 хүртэлх хувийг өгөхөд бэлэн гэж байгаа ч тэдний хувьд төр шууд хувь эзэмших бус харин Тавантолгой-н ашгаас компани өөрөө ард түмэнд хувь хүртээх нь илүу оновчтой гэж үзэж буй. Үүнийгээ Төр хувь эзэмшинэ гэдэг нь ард түмэнд ашиг эн тэнцүү хуваарилагдана гэсэн үг биш. Төр хамгийн сайн зохицуулагч биш гэсэн мессежтэй холбох болжээ.

(Ардын эрх 108/640)

Г.ЖАРГАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button