Нэг килограмм ноолуурын экспортын татвар 10 мянган төгрөг болно

Ноос, ноолуур, арьс шир гээд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнии экспортод хязгаарлалт тавиагүйгээс болоод манай улсын аж үйлдвэрийн салбар өдгөө эрсдэлд ороод буй гэнэ. Аливаа улсын хувьд эдийн засгийн найдвартай, ирээдүйтэй түнш нь аж үйлдвэрийнх нь салбар байдаг. Тиймээс энэ салбарт анхаарлаа хандуулах нь хамгийн чухал бөгөөд юуны өмнө Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хууль-д өөрчлөлт оруулах цаг нь болжээ хэмээн тэд дүгнэв.
Урьдчилсан байдлаар бол нэг килограмм ноолуурын экспортын татварыг 10 мянган төгрөг болгох, нэг ширхэг ямаа, хонины арьсыг хилээр давуулбал 2500 төгрөг төлөхөөр тооцоолсон аж. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд тдтвар оногдуулснаар малчдад хохиролтой гэх хүмүүс байдаг гэнэ. Гэтэл малчдын дунд явуулсан судалгаагаар ихэнх нь үндэснйй үйлдвэрлэлээ дэмжихийн тулд ,зарим бараа бүтээгдэхүүнии экспортын татварыг нэмэх нь зүйтэй гэсэн аж. Тэгэхээр тун удахгүй хөдөө аж ахуйн гаралтай зарим бараа бүтээгдэхүүнии экспортын татварыг нэмэгдүүлэхээр ярьж байна,
(Ардын эрх 108/640)
Ж.ЭРХЭС