Ерөнхийлөгчийн засаглал буюу урсгал сөрөхүй

Сүүлийн үед зарим нэг нам, улс-төрчийн зүгээс ил тод сурталчлах болсон. Төрийн тогтолцоог өөрчлөх, ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай санал сэдлүүд хуульчдыг түргэн авахуулж энэ зүгт дууджээ гэж харагдахаар байлаа. Гэхдээ энэ хурлаас засаглалыг өөрчлөхийн эсрэг санал гаргах, баримт бичиг гәргах гэх мэтээр улстөрчдийг өдөөн хатгасан үйлдэл хийхгүй гэдгээ анхааруулсан. Хэдийгээр иймэрхүү өнгөлөн далдлалт хэрэглэсэн ч гэсэн тэд бараг зорилгодоо хүрсэн дээ.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн зарим хүмүүс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, парламентын засаглалтайгаа үлдэх үү, ерөнхийлөгчийн засаглалд шилжих үү гэдэг сэдвээр их ярих болсныг сануулаад Т.Рузвельтийн Загас байна уу мах байна уухамаагүй, хүн иддэгл байх ёстой, Дэн Сяо Пиний Муур хар, шар байх нь хамаагүй, хулгана барьдаг л байх ёстой гэх мэт ишлэлүүдийг авсан ч ерөнхийлөгчийн засаглалын тухай сайн муу нэгч үгунагасангүй. Харин дэлхийн бүх соёлжсон орны жишгээр парламентын хоёр танхимтай болох хэрэгтэй, энэ нь манай улс төр хямралаас гарах гарц болно гэсэн санааг илтгэлдээ шингээсэн. Парламентын хоёр танхимтай болох тухай яриа улс төрийн хүрээнээс ч мөн адил цухалзаж эхэлсэн гэнэ. Харин одоогиин 76 гишүүнээ хэвээр үлдээгээд доод танхимыг хуучин АИХ-тай адил 400 депутаттай байлгаж, жилдээ нэгудаа хөдөөнөос ирж дээд танхимынхаа чихийг мушгиж байх тухай тэдний санааг Д.Бям-басүрэн гуай шүүмжилнэ лээ.
Шинэ Үндсэн хуулийн эцэг, гавьяат хуульч Б.Чимид Би ерөнхийлөгчийн засаглалыг муу гэж мугуйдлахгүй, гэхдээ бид 17 жил ардчиллын замаар замнахдаа парламентын засаглалынхаа боломжийг шавхаж, боловсронгуй болгож чадаагүй байна. Ард түмний сонголтоор бий болсон энэ тогтолцоог хэн нэг хүн, аль нэг намын санаачлагаар өөр тогтолцоонд шилжүүлэх нь төрийн эргэлтийн шинжтэй бөгөөд хожмоо ихээхэн уршиг тарьж мэдэхээр зүйл шүү. Ялангуяа манайх шиг хуучнаа санагалзсан сэтгэлгээтэй, нийгмийн амьдралд төрийн оролцоо нь хэтэрхий их байгаа улсын хувьд гэж онцлов. Анх 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлахдаа засаглалын ямар хэлбэрийг сонгох вэ гэдгээр бүх нийтийн санал асуулга явуулахад нэг сая хүний 60 гаруй хуөь нь парламентат тогтолцоог сонгосон аж. Гэсэн ч Улсын Бага хурлын гишүүд баталгаатай болгохын тулд дахин социологийн судалгаа явуулахад 56 хувьтай гарч шинэ Үндсэн хууль батлагдаж байжээ. Ийм байхад зарим нэг улстөрчид, мэргэжлийн бус хүмүүс засаглалын хэлбэрийг геометрийн дүрстэй адил түвшинд ойлгож санаан зоргоор ярьдаг явдлыг ч бага зэрэг хошин байдлаар шүүмжлээд авна лээ. 1992 онд хаант засаглалтай болдог ч юм уу гэсэн санал гарахад одоогиин том улстөрчдийн зарим нь Би тайж гаралтай гээд гүйж явсан гэнэ.
Харамсалтай нь 1924 оноос хойш хаант засгийн үеийн цол хэргэмийг хэрэглээгүй учир ноёдын угсаа хэдэн үеэрээ тасарч, хаант засагтай болох мөрөөдөл баларчээ. Өнөөдөр ерөнхийлөгчийн засаглал руу тэмүүлж байгаа орнуудын дийлэнх нь саяхан колонийн дэглэмээс гарсан шинэ орнууд, пост коммунист гэгддэг хуучин ЗХУ-аас салсан Бүгд найрамдах улсууд байгааг онцлоод парламентын засаглалаас хагас хаант засаглал руу, хагас хаант засаглалтай байснаа яваандаа хаант засәглалд шилжсэн зарим орноос жишээ татна лээ.
Эцэст нь парламентыг тарааж болно, гэхдээ тараахын тулд сонгодоггүй. Америкийн парламент таряаа гэж би сонсоогүй. Усанд унасан чавганцаа урсгал ,сөрж хайлаа гэдэг шиг байж болохгүй л дээ. Өдий хүртэл яваад ирсэн парламентын засаглалаа боловсронгүй болгож тордож өөд татаад явсан нь дээр биз гэсэн санаа дэвшүүлсэн. Б.Чимид хуульч шинэ Үндсэн хуулийн эцэг болохын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж яарахгүй байгаа бололтой, эхлээд Үндсэн хуульчилсан хуулиуддаа өөрчлөлт хийсний дараа хэрэгтэй бол гар хүрч болох юм. Одоо бол хуулиар биш, намын хурлын протоколоор Засгийн газар байгуулдаг болсон шүү дээ. Хуулийн цоорхойд биш тархины цоорхой, ойлгомжгүй хуульд биш ойлгодоггүй толгойнуудад асуудал байна гэж сууа. Үнэнд ойрхон л сонсогдож байлаа. Гэхдээ энэ санаа ганц өөрийнх нь биш бололтой. Тэр парламентын засаглалыг хадгалах нь зөв гэсэн олон хуульчид, судлаачдын саналыг хуралд оролцогчдод зориулж уншиж өгсөн.
(Ардын эрх 108/640)
Ц.БУЛГАНЗАЯА