Наадмын тухай хуульд өөрчлөлт оруулна

Yндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачилж, үндэсний спортын холбоод, судлаачид, наадамчдаас Засгийн газар болон баяр наадмыг зохион байгуулах хорооны нэр дээр санал ирүүлснийг үндэслэн энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачилсан байна.

Хуулийн төсөлд

– Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн давааг хүчингүй болгож, түүнд унасан бөхийг давсанд тооцож, цол, чимгийг нөхөн олгох

– Мөн зөрчил гаргасан хурдан морь, харваачийн байрыг ухрааж, дараагийн байр эзэлсэнд нь амжилтыг урагшлуулан тооцох

– Бөхийн барилдааны 1, 2, 4-ийн даваанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр оноож барилдуулах, бусад даваанд дээрх эрэмбээр, дархан аварга цолтнууд цолны эрэмбээр ам авч барилддаг байх

– Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан үед улсын арслан цолтой бөх ес давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө улсын арслан цолыг олгох, тухайн арслан цолтон 10 даван түрүүлсэн бол улсын аварга, улсын аварга цолтон түрүүлсэн бол улсын далай аварга, улсын далай аварга цолтон түрүүлсэн бол улсын даян аварга, улсын даян аварга цолтон түрүүлсэн бол улсын дархан аварга цол олгох

– Уяачдын амжилтыг тухайн жилд нь багтаан үнэлэх, нэг морины нэг удаагийн амжилтыг давхардуулан тооцохгүйгээр түрүүлсэн, айрагдсан морьдын амжилтыг хурдан морины салбарт бүртгүүлсэн эзний амжилтад тооцож байх зэрэг өөрчлөлтийг тусгажээ.

Засгийн газрын гишүүд уг төслийг хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button