Дуучин Лхамаа шоучин амьдралыг сонгосон
Дуулахын хажуугаар компанийн ажил ихтэй, завгүй явдаг байсан тэрээр сайхан машинаар хурдтай давхих дуртай нэгэн байлаа. Харин хоёр жил гаруйн өмнөөс уран бүтээлээрээ ард түмэнтэйгээ уулзахгүй болсон дуучин бүсгүйг баар ажиллуулж байна гэж сонсогддог.
Тэгвэл одоо тэрээр арван хэдтэй охин шиг хувцаслан, өөрөөсөө олон дүү гэмээр залуучуудтай шөнийн цэнгээний газруудаар үс гэзгээ гозолзуулан бүжиглэдэг болсон гэнэ. Үсээ боож, шилээ зүүн, зүсээ хувиргаснаар хүмүүс өөрийг нь танихгүй л гэж бодсон юм байх даа, тэрээр.
М.Уранчимэг
Өглөөний сонин 147/212/