Монгол хүн 366 сая төгрөгийн үнэтэй

-Таныг зуднаас учрах хохирлыг шинэ аргаар тооцсон гэж дууллаа. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач?

-Тухайн орон , нутагт байгалийн болон хүний үйл ажиллагаанаас болоод хүмүүст их хэмжээний хохирол учирсан үед гамшиг боллоо гэж үздэг. Монголын хувьд хоёр гамшиг байна. Зун нь ган, өвөл нь зуд болдог. Тооцоогоор зуд хамгийн их хохирол учруулсан байдаг. Харин хүний амь нас их хохирсон нь үерийн аюул. Зуднаас хамаагүй олон хүн үерт амь үрэгддэг. Хүний амь насны хувьд үер гамшиг болдог. Гэтэл эдийн засгийн хувьд зуд. Учир нь мал их хорогддог. Бас гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр өгөөжид шинжилгээ хийж үзлээ. Монголчууд зудад малаа алдах гол шалтгаан нь отор нүүдэл хийхгүйгээс болдог. Одоогийн малчид уламжлалт нүүдэлчид биш өвөлжөө хаваржаа нь ойрхон учраас, отрыг жинхэнэ утгаар нь хийж чадахгүй байна. Отор хийхгүй, бороо бага орсноос болж, бэлчээрийн талхдалт үүсдэг.

Хэрэв отор нүүдлээ сайн хийж, хадлан тэжээлээ сайн бэлдвэл, зудыг ажрахгүй давах магадлалтай. Тухайлбал, Монгол Улсад хамгийн хүнд өвөл нь 1967-1968 оны үед болсон. Тэр үед цаг агаарын байдал туйлын хүнд байсан ч 4.4 сая толгой мал хорогдсон байдаг. Социализмын үе байсан болоод ч тэр үү, өвөлжилтийн бэтгэлийг сайн хангаж чадсан учраас малын хорогдол харьцангуй бага байж. Тэгэхээр бид зудад хохирол амсахгүй байх магадлалтай.

-Зудаас үүссэн хохирлыг тооцож гаргадаг. Энэ нь хэр бодитой тоо вэ?

-Манайд ган, зудаас болсон хохирлыг ОБЕГ-аас тооцож гаргадаг. Гэхдээ хохирлын зардлыг тооцсон байдлаас нь харахад тодорхой тоо гардаг ч, нийгэмд, байгаль орчинд, улс орны эдийн засагт, хүнд нөлөөлөх зардлыг нь тооцож үздэггүй юм билээ. Эдийн засгийн тооцоог нь хийхдээ, зуднаар хорогдсон нэг малын дундаж үнийг нийт хорогдсон малаар нь үржүүлээд гаргачихдаг. Уул нь малын зах зээлийн дундаж үнээсээ тооцож үзэхээсээ гадна, арьс шир ноос ноолуур гээд, малаас гарах бүтээгдэхүүнээр нь, жил жилийн малаас гарах ашгаар нь тооцож, задлаад үзэхээр, огт өөр тоо гардаг. Цаашилбал, таван хошуу малыг тус бүрээр нь тооцохоор нарийн тооцоо гарах учиртай.

-Энэ тооцоог жишээгээр тайлбарлаж өгно үү?

-1944 онд хамгийн их хохиролтой 9.2 сая мал хорогд¬сон зуд болжээ. Үүнээс хойш болсон бүх зудын давтамж, хорогдсон малын тоогоор 2015 онд хүртэл тооцож, хорогдох малын тоог ч гаргасан. 2006-2015 он хүртэл, нийтдээ 13.9 сая хорогдоно гэж үзсэн.

Тэгэхээр малаа хорогдуулахгүйн тулд гамшгаас хамгаалах ажлыг сайн хийх хэрэгтэй нь ойлгомжтой. Хэрэв өвөлжилтийн бэлтгэлээ сайн хийж чадвал, хорогдох малын тоог 65-70 хувь багасгаж, 6.8 сая мал хорогдоно гэж тооцсон.

.-Зуднаас хамгаалах үр ашгийг хэрхэн тооцож гар¬гасан бэ?

Биет хөрөнгө, нийгмийн, эдийн засгийн гэсэн гурван хэлбэрээр тооцдог. Мал хорогдохгүй байна гэдэг чинь биет хөрөнгөө хамгаална гэсэн үг. Ингэснээр нийгэмд ажлын байр бий болгоно. Олон малтай айл туслах малчин хөлсөлнө. Цалин хөлс өгч, ажлын байраар хангана. 6.8 сая малыг хорогдуулахгүй гэж тооцвол 1500 ажлын байр бий болно. Цалингаараа ам бүлээ тэжээнэ гээд өрхийн олон асуудал шийдэгдэнэ.

2001-2005 онд зудаас. болж жилд дунджаар 5 хүн нас барсан байна. Энэ бол том зардал. Аливаа зүйлийн зардал, үр өгөөжийг заавал мөнгөөр тооцож, үнэлэх хэрэгтэй. Эндээс. хүний үнэ цэнийг тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь тооцож гаргасан юм. Америк хүний үнэ 7.25 сая ам. доллар байдаг. Монгол хүнийх америк хүний 4.6 хувьтай нь тэнцүү буюу 366 сая төгрөг. 2006-2015 онд 40 хүн байгалийн гамшгаас болж нас барна гэж тооцсон. Тэдний 70 хувийг хамгаалж үлдэх магадлалтай. Энэ 70 хувийг нь 366 саяар үржүүлэхээр хүнд үзүүлэх үр ашиг гарна. Хэрэв зуднаас хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлбэл 127 тэрбум төгрөгийн цэвэр өгөөжтэй гэж тооцоо хийсэн. Харин зардлыг Засгийн газраас гаргахад 33 тэрбум төгрөг болно.

– Тооцоогоор зуд болох магадлал ямар байна вэ?

-Зуд болох давтамж нь улам ойртсоор байгаа юм. 1944-1987 он хүртэл, 9-11 жилд нэг удаа зуд болдог байжээ. Гэтэл 1992-2003 оны үед бараг жил алгасахгүй зуд болж байна. Тэгэхээр ирээдүйд болох зудын давтамж ойр ойрхон болох магадлал 66 хувьтай байна. 2002-2003 оны зудаар 4.2 сая мал хорогдсон. Тэгэхээр 4.2 сая толгой малаас гарах бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр үржүүлээд үзэхээр, жинхэнэ эдийн засгийн хохирол нь гарч байгаа гэсэн үг.

– Тэгэхээр энэ жил зуд болно гэж ойлгож болох уу?

– Болно. Өнгөрсөн судалгаанаас харахад, ган болсон жил зуд болдог байгаа юм.

Н.Хандбазар

Ардчилал 94/206/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button