Бурхандаа залбирахаас өөр арга алга даа

Дэлхийн олон оронд байнгын хэрэглээ болсон түлшийг орлох бүтээгдэхүүнийг нь ч бид төдийлэн ашиглаад байдаггүй. Тиймээс ямагт хойд хөршөөсөө хараат байдлаар шатахуунаа авч хэрэглэсээр л байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орон, ялангуяа нефть үйлдвэрлэгч орнуудад улс төрийн байдал тогтворгүй байгаа нь үнийн тогтворгүй байдлыг байнга үүсгэдэг болсон. Энэ сарын эхээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэг баррель нь 78.8 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон. Гэтэл саяхнаас нэг баррель нефть 100 ам.долларт ч хүрэх тухай мэргэжилтнүүд ярьж байна.

Нефтийн түүхий эдийн зах зээл судалгааны Goldman Sachs-ийн Лондон хот дахь төвийн захирал Жеффри Керри, нефтийн олборлолт, түүний хомсдол нь дэлхийн эдийн засгийг мэдэгдэхүйц өөрчлөлтөд оруулах нь. Хэрвээ нефтийн олборлолт өнөөгийн зах зээл дээр зарагдаж байгаачлан багасаад байвал энэ оны сүүлчээр нэг баррель нефть 100 ам.долларт ч хүрч магадгүй хэмээн ярьжээ. Энэ бол үнэхээр цочирдом мэдээлэл байлаа.

Харин ОПЕК-ийн Dow Jones агентийн судалгааны төвийн захирал Хасан Кабазар, нефть, түүний олборлолтын технологийн үнэ өсснөөр дэлхийн зах зээл нефтийн борлуулах үнэ өсч байгаа. Гэхдээ нефтийн үнийг бууруулахын тулд олборлолтыг нэмэх шалтгаан байхгүй. Өнөөдөр зах зээлд нефть хангалттай байгаа гэжээ.

Goldman Sachs-ийн Нью-Йорк дахь судалгааны төвийн ажилтан Арджун Мурти 2005 онд нэг баррель нефтийн үнэ 55 ам.доллар байсан бол 2006 онд 75 ам.доллар, 2007 онд 105 ам.долларт хүрч болзошгүй гэсэн дүгнэлт хийж.

Иран, Нигерийн дэлхийн зах зээлд нийлүүлэх нефть багасч, Иракийн дайн зэргээс шалтгаалан үнэ өсч болзошгүй. Саудын Араб нефтийн нөөц болон нефтийн түүхий эдийн олборлолт, үйлдвэрлэлтийн талаархи ойрын арван жилийн мэдээллээ нууцалсаар байгаа бөгөөд Мэтью Симмонс тус улс өдөрт арван сая баррель нефть олборлох хүчин чадалгүй хэмээн асуудал дэвшүүлэн дэлхийг шуугиулсан нь мөн судлаачдыг ийм дүгнэлт хий-хэд хүргэсэн бололтой.

ОПЕК-ын орнууд нефтийн ниилүүлэлтээ өдөрт нэг сая баррелийн хэмжээнд барьж чадвал эрэлтийг хүндрэл багатайгаар тогтоож болох тухай Citigroup судлаач Тим Эванс баталж байгаа юм.

Нэг баррель нефтийн үнэ ийнхүү өсч байгаа нь тус салбарт хөрөнгө оруулагчдыг хошууруулахад хүргэж бай¬на.

ОХУ нефтийн үнээ нэмж, шатахууны үнэ өнгөрсөн сард манайд нэг литр нь 30-80 төгрөгөөр нэмэгдэхэд хүн бүр л амьдрахад хүнд боллоо гэж шогширч байсан. Хэрвээ баррель нефть үнэхээр 100 ам.долларт хүрчихвэл бидний амьдралд хэрхэн нөлөөлөхийг төсөөлөхөд бэрх. Төсөөлөх ч тэнхээгүй болно. Бурхандаа залбираад нефтиэ их олборлоосой, дайн байлдаан нь дуусаасай, үнээ нэмэхгүй байгаасай гээд суухаас өөр арга бидэнд алга.

Н.Бат

Ардчилал 94/206/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button