Маргааш л дайн эхлэх юм шиг
Цагаан будаг тараагаад цацчихсан шиг нэлийсэн талд тарваганы дош шиг харласан овоолгоотой шороо харагдах нь мөнөөх дайны үеийн нуувчууд ажээ. Аравдугаар сарын сүүлчээр дүмбэгэр их цасан дунд з,уны майханд зуны хувцастай дэрийнэ гэдэг амаргүй ээ. Нөгөөх аюулт бага дарга нар намар даарах сайн гэх мөртлөө өөрсдөө шагайгаар татсан дув дулаахан шинельтэйгээ хэлхэлдэцгээнэ. Бэлтгэл муу ч байсан юмуу, биднийг карантин байрлах өнчин толгойн энгэрээс орой болтол буулгасангүй.
Уг нь өвлийн байр бол малын дулаан хашаа хороо л гэсэн үг. Карантины дараа дэглэлт арай суларсан ч намрын хүйтэн цас бороонд шалбуур цагаан өмдтэй гадаа дэрийтэл зогсооно. Хүйтэн бороонд шалба цохиулж, арьсан дээгүүр хадаас товруутна. Энэ янзаар ер нь амьд голтой явах хэцүү юм байна, өвчний үүр болох нь, ууц нуруугаар хатгуулдаг боллоо, хоолой өвдөөд паг гэцгээх боловч бага дарга нартаа тайлбар тавьж, үг хэлэх эрхгүй. Биднийг эд маш мэдэж байгаагаар үл барам чухам ийм болгох гэж л дэглэж байгаа шүү дээ. Шинэ цэргүүдүүрэглэж суугаа шар шувуу шиг майхан майхандаа шуухитнаж байв.
Майхны үүдэнд борооны ус үргэлжлэн урсан буух нь хүйтэн жиндүү бодлыг улам төрүүлж, энэ нь яв явсаар олон цэргийн зүрхэнд чичруүдэс хүргэж байх шиг. Ус газрыг амархан идэж хонхойлох агаад үдээр нэлийсэн шалбааг тогтоожээ Хуарангийн майхнууд дээрээс дусаал гоожиж, хөнжил гудас хучихын аргагүй норж, түүнийгээ голдоо тавиад, бөөцийлэх аядацгаав. Хороо цэрэг хоолондоо, хогийн неваль шүүрэндээ гэж шоглон наргидаг, басчиг аялга айзам нь тун ойролцоо сонстох хоолны бүрээн дуу хэзээ дуугарах бол гэхээс цэргүүдийн гэдэс хонхолзож, цаг урагшаа биш, арагшаа ухрах шиг болох ажээ. Аргагүй л намрын нэвсийсэн уйтгарын манан майхнаас майхны ам руу хөшилдөн тэнүүчилж, хэн юу гэх бол?, юу нь буруутаж балрах бол?, өнөө шөнө тайван унтуулах болов уу, яадаг бол? гэх айдас хүйдэс хөвөрнө.
Хамт байгаа цэргүүд ч гэж дээ, амиа л яая гэхээс, өрөөлийн төлөө нэг үг хэлээд дэмжихгүй амьтад. Хойт мөсөн далайд ганцаараа хаягдснаас дутах юмгүй мэт. Хань олдвол эсэргүүцэж тэмцмээр, үг хэл гаргамаар, зарим бүтэхгүй бага дарга нарыг зайлуулмаар санагдавч, санаа байвч сачий хүрэхгүй.
Ийм усан бороо, бас хажуугаар нь цас холилдож орсон, доожоогүй өдрийн үдээс хойхно юу болов гэмээр гэнэт шагшиан шуугиан болоод явчихав. Хошуучаас дээш цолтой сүрэг ахлах офицер бороон дундуур шал пал алхлан хэн нэгэн сүр хүчтэний өмнө шинэ цэрэг бидэн шигээ год шод гэлцэн илтгэл рапорт тас нясхийнэ. Тэгэхнээ мөнөөх алдарт хилчин Чогдон баатар арын алба, хангалтынхан, штабын удирдах дарга нараа дагуулаад цэргүүдийн ахуй амьдралтай танилцаж яваа нь энэ ажээ. Борооны цоо шинэ даргаар майхан цув мөрөндөө хэнэггүйхэн хэдэрсэн, тиим их үсэрхийлж бууралтаагүй халимагтай, өтгөн хөмсөгтэй, дунд зэргийн1 нуруутай үзтэл чийрэг махлаг биетэй,1 хэрээс хэтэрсэң гэмээр өргөн шанаа түүщтэй, цийлмэг суусан бор нүдтэй, тавь чамгүй гарсан өр майхны үүдзэр цухуйсан нь мөнөөх домогт баатар байлаа.
Түуний өргөн шанаа датаад борооны ус урсахад гарынхаа алгаар хүчтэй гэгч нь шувтарснаа майхны эргэн тойрон, энэ тэрийг сүрхий тогтоон ажиглана. Араас нь өндөр ганигар биетэй, инээвхийлсэн хөнхөр нүдтэй орос хурандаа дагасан нь түүний зөвлөх, орос сургагч Бычков гэгч байв. Тэр үед орос сургагч, зөвлөхгүй цэргийн анги нэгээхэн ч байсангүй. Эд хангамж сайтай, хийх ажил багатай, эх нутагт нь насаараа идээд барахгүй үлэмж хэмжээний рубль шууд банк руу цутгаж, хадгалагддаг гэж зарим нэг офицер бас илүү дутуу харж ярьцгаана. Үүнийг тусгай албаныхан соснвол, яах аргагүй улстөрийн алдаатай толгой ороох яриа. Мэдэгдвэл хөөрхий тэр амьтан хар дансанд орж, амьралын туршид сүүдэр мэт дагаж магад .
Нөхөд цэргүүд сайн уу? Хэлэх хүсэх юм юу оайна. уу гэж баатрыг цочмог асуухад, Нөхөр хурандаад хүсэх юм байхгүй гэж бид нэгэн дуугаар давтлаа. Түрүүхэнд нь цас бороо холилдон орж байхад чармай нүцгэн гадаа зогсч, халуун хумхиа туссан шиг чичирч байсан цэргүүд ингэж мал мэт нэгэн дуугаар майлсан нь уур хүрмээр авч , хөөрхий муусайн шинэ цэргүүд тэгэхээс ч өөр аргагүй ээ. Энэ бол бэрхшээл биш. Юу ч биш, нөхдөө. Дайны үед тэс хөлдүү окопонд хэд хоногоор хоол ундгүй сууж, тулалдаж байлаа юм шүү дээ.
Зоригтой эрмэг байх хэрэгтэй гэж баатрыг хэлэхэд Дайнтай үеийн дэргэд энэ юу ч биш байж таарна гэсэн бодол төрж, төдхөн няцаж байснаа мартаж, урам зориг сэргэж ирлээ. Баатар явахдаа Нөхөд цэргүүдийг өвлийн байранд удахгүй оруулна. Өвлийн дулаан хувцас, шинель тавьж өгнө. Арын албаныхан төвөөс хувцас, нэхий дээл, эсгий гутал татаад бэлэн болголоо. Хоол ямар байна. Дорнодын хамгийн тарган шарын мах идэж байгаа шүү, та нар . Хилийн нэг цэрэг өдөрт 650 грамм махны нормтой. Ийм норм өөр хаа ч байхгүй. Цадахаар байгаа биз дээ. Хоол, хувцасан дээр л цэргүүд гомдол тавих эрхтэй, өөр юун дээр ч биш… гэчихээд, хариулт ч сонссонгүй цаашаа хүчтэйеэ гэнэтхэн эргэлээ. Иймэрхүү дүрийг хэзээ, хаана харлаа даа гэж бодмоглоход, Дайн ба энх киноны Напелеон гэж нэг иймрэхүү хүн байсан гэж өөртөө хариуллаа.
Үг яриа, нуруугаа үүрсэн додигор байдал, бас хаа нэг марзан үг шидэн бусдыг хөгжөөчихөөд огдгосхийтэл эргээд явчихдаг нь төстэй юм даа, бусдаар дэлхийн хэмжээний тэр агуу жанжинтай юугаараа зуйрлэхэв. Ингэж зүйрлэж бодох нь аль хоёрдугаар ангиасаа өдөр болгон Нууц товчоо Жангар ч хамаагүй, аль гарт тааралдснаа уншиж, долоо хоног алгасалгүи хулгаигаар юмуу эсвэл цонхны доорхи гишгүүр дээр гаран хөшигний завсраар хөшиж унатлаа кино үзэж байсны ач юмуу даа.
Чогдон баатар цэхэр хүрээ татсан догшин нүдээрээ байлдагч бүр рүү ноцтой харна. Тэрхүү харцнаас хэрийн баргийн эр нүд дальдирахаар. Ихэнхдээ хөмсгөө зангидан уцаарлаж, ундууцаж, том дуугаар үүрэг өгдөг тэрхүү баатартай өглөө бүр тааралдаж тэр бүрийд мэгдэн ёсолж яс гурван жилийг яс дэргэд нь өнгөрүүлсэн нь яавч дэмий бишээ. Энэ чинь Бүгд найрамдах Монгол Ард Улсын амьд сэрүүн маш цөөхөн улсын баатрын амьд дүр шүү дээ. Үүгээрээ ховор гэрч болно гэж төсөөлдөг байлаа. Баатар цэргүүдийн амьдрал дотор орж, өөрөө ярьж, өөрөө учрыг ойлгох гэж яваа гээдэгт өөрийн эрхгүй тайвшрал төрнө. Генерал нуувчинд ороод ирэхлээр дайсны сум мөр дээр нь хальтрах шиг болдог гэдэг шиг түгшүүрт цагийн бурхан гэхээр юмуу даа.
Чогдон баатар үг яриа, байгаа төрх , дайчин байдлаараа айдсыг үргээж, тайвшруулж чаддаг далдын увьдастай гэмээр яахаас ч буцахгүй эрэлхэг эр юм байна даа гэсэн анхны сэтгэгдэл тодоос тод үлджээ. Өөрийн зөвлөх Бычковтой гар хуруугаа хөдөлгөн, түдэх юмгүй оросоор чанга, чанга шуурмаг ярьж байв.
Чогдон баатар гэж хэн байв? Ховдын Дарвийнх гэдэгсэн. Улс даяар алдаршиж улсын баатар болсны дараа манайх гэх хил залгаа нутгийнхан гарсан гэлцдэг. Ардын Их Хурлын депутат, МАХН-ын Төв хорооны гишүүн, Улсын баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн гээд тэр үедээ авч болох бүх эрхэм дээд шагналыг хүртсэн үүнийгээ ч сайтар ойлгосон төмөр мэт чанга, хүчирхэг хүмүүн байлаа.Түүний өмнө генералууд ч найрсгаар хандана. Ийгээд манай хилийн цэрэг… гэж яриагаа эхэлдэг Газрын дарга дэслэг.ч генерал Цэдэн-Иш гуай ч зориглон юм хэлж чадахгүй.
Хилийн цэргийн амьд түүх гэж түүнийг нэрлэнэ. Жараад онд урд хилийг тогтооход их үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Хятадууд дээгүүр анхаарал сарниулж яриад доогуур хөлөөрөө чулуу хөдөлгөж байсан. Арван сантиметр алдлаа гэхэд мянгаад километрт зуун киломер газар алдлаа гэсэн үг гэж нэгэнтээ ярьж байхыг сонссон. Хил тогтооно гэдэг нарийн ухаан, тэмцэл юм байна даа гэж бодсон билээ.
Хатуу чанд байна гэдэг бол харгис бүдүүлэг гэж байгаа бишээ. Чогдон баатрын яриа нь зоримог, түс тас, элдвийг хөвөнд хавчуулахгүй бүхэнд илхэн хүн. Залуудаа зэгсэн барилдчихдаг цэргийн заан цолтой явсан байгаа юм. Хүзүүний хоёр талаар адууны эрүү шиг харагдах өргөн түүш, шанаа нь буцашгүй, няцашгүй, цаана л агуу хүчирхэгийг илтгэнэ. Ийм өргөн тэгсэн байтлаа ёрдойж гарсан шанаатай хүн тэр болгон тааралддаггүй. Бяртай л хүний шинж байх.
Дайны хухэр үнэрлэсэн хүн чинь чанга байлгүй яахав. Түүний өмнө мод шиг гозойтол зогссон офицеруудад Олхиогүй, дүүрчихсэн, арчаагүй, сүнсгүй, монди гэсэн үг амнаас нь гамгүй гардагсан. Өрөөнд нь орохоос өмнө ямар ч дарга Баатар ууртай байна уу? гэж заавал асууна. Үүднээс нь халыниран буцах удаа гарна. Өнгө муутайхан сааралтсан дуу нь хоёр давхар модон хаалганы цаана л хангинаж байх. Утсаар чанга ярина. Ер нь багаасаа шаралхуу эр байсан бололтой.
Үргэлжлэл бий
До.Цэнджав
Өнөөдрийн монгол 144/565/