Еропт болж буй хэт халуун хэдэн зуун хүний аминд хүрлээ

Энэ бүс нутагт өдрийн дундаж хэм нь Цельсийн нэмэх 30 градус хүрэв. Унгарын өмнөд хэсгийн Кишкунхалаш хотноо 41,9 градус хүртэл халав. Өнгөрсөн даваа гаригт Болгарын түүхэнд бүртгэгдээгүй 45 градусын халуун тус оронд хэмжигдлээ. Унгарын Экологийн эрүүл мэндийн үндэсний институтын захирал Анна Палдийн яриагаар тийм цаг агаарын уршгаар зүрх, судасны өвчин болон нарны цохилтын улмаар хүний амь үрэгдэж байгаа гэнэ. Хэт их халсны улмаас насан эцэслэсэн хүмүүсийн ихэнх нь өндөр настнууд ба энэ үзүүлэлт одоо Унгарт хамгийн өндөр төвшинд байна.

Европын зүүн өмнөд хэсгийн халуун зөвхөн хүний аминд хүрээд зогсохгүй ой, хээрийн түймрийг гаргаж байна. Даваа гаригт гал унтраах зориулалтын онгоц Грект осолдож, хоёр нисгэгч үрэгджээ. Бас нэг ийм зориулалтын онгоц Италид сүйрэх үеэр гурван хүн өртжээ. Македоны хоёр дахь том хот Битолед ойртон ирсэн түймэртэй хотынхон болон гал сөнөөгчид даваа гаригийн оройжин тэмцлээ.

Ер бусын халуун улс орнуудын эдийн засагт хохирол учруулж байна. Сербийн Хөдөө аж ахуйн яамны мэдээгээр халуунаас болж ургацын 30 хувийг алджээ. Мөн буурцаг, хүнсний ногооны ургац ч ихээхэн сүйдлээ. Энэ үеэр Европын хойт нутгаар олон тооны үер дагуулсан усан бороо тасарсангүй. Энэ зуны цаг агаарын ер бусын үзэгдэл нь бүх нийтийн дулаарлаас үүдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.

Ардын эрх 144 (676)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button