Би сэтгэлээ зурдаг

Тэрээр сэтгэлийн өнгийг илтгэсэн 30 орчим шинэ бүтээлээ дэлгэжээ. Түүний үзэсгэлэн ирэх сарын нэгний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Зураачийн гэр хорооллын амьдралыг дүрсэлсэн цуврал зураг олны анхаарлыг татаж байлаа. Л.Бумандорж зураачтай үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ярилцав.

-Та өмнө нь олон үзэсгэлэн гаргаж байсан. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ?

-Энд сүүлийн үед хийсэн шинэ бүтээлүүдээ дэлгэсэн. Өмнө нь усан будгийн судалбар үзэсгэлэндээ тавьж байгаагүй. Энэ удаа арван усан будгийн судалбар зураг тавилаа. Мэргэжил нэгт нөхдөдөө өөрийнхөө төвшинг харуулах гэсэн юм. Намайг сайжирсан байна уу, үгүй юу гэдгийг дүгнэнэ биз.

-Та зарим зургаа нэрлээгүй, заримыг нь нэрлэсэн байх юм. Яагаад тэр вэ?

-Би зохиомж зурагнуудаа нэрлээгүй. Харин гэр хорооллын зурагнууд нэртэй байгаа. Энд зохиомж, гэр хорооллын зурагнаас гадна абстрак зураг ч байна. Абстрак гэдэг нь чөлөөтэй, бодит биш, хийсвэр зүйлийг хэлдэг юм. Ийм зурганд зураач цэвэр өөрийнхөө сэтгэгдлийг зурдаг юм шүү дээ. Дүрс, зохиомжийг хослуулдаг гэсэн үг.

-Таны гэр хорооллын тухай цуврал зураг хүмүүсийн анхаарлыг их татаж байна. Яагаад энэ сэдвийг сонгон зурав?

-Гэр хорооллыг дүрслэхэд олон хэцүү, хүнд дүрсүүд байдаг. Олон байшин, гэр, хашаа, шонгийн модыг зурах нь их тэвчээр, зүтгэл шаарддаг л даа. Би гэр хорооллын цуврал зургаар өөрийгөө хөгжүүлдэг юм. Гэхдээ махчилж хуулалгүй, урлаг болгон зурсан.

-Та зураачдаас хэний бүтээлийг үнэлдэг вэ?

-Би Монголын ахмад зураачдаа хүндэтгэж явдаг. Дэлхийд алдартай зураачдаас Ван Гог, Матис нарын бүтээлийг илүү сонирхдог.

-Та олон улс оронд зургийн үзэсгэлэн үзэж байсан байх. Монголын зураачдын онцлог хэрхэн илэрдэг вэ?

-Тиим ээ. Би олон орны зураачдын бүтээлийг үзэж байлаа. Монголын зураачид маш авьяаслаг. Манайх чинь үзэсгэлэнт байгальтай болохоор байгалийн зургийг бусад орны зураачдаас илүү өнгөний ялгарал, сэтгэмж, дүрслэл сайтай зурдаг юм билээ. Манай Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөөд гадаадын зургийн сургуульд элсэн орсон зураачид байдаг. Тэд гадаадын зургийн урлагийг монголын зургийн урлагтай хослуулан гайхалтай бүтээл гаргасан байдаг.

-Та Дүрслэх урлагийн дээд сургуулиин захирал хүний хувьд залуу зураачдад юу гэж сургадаг вэ?

-Зураач болоход өндөр боловсролтой болох хэрэгтэй. Ном их унш. Урлагийн олон урсгал хөгжсөн орчин үед өөрийгөө сайн боловсруулж байж сайн бүтээл туурвина. Урлагийг өнгөц биш, гүнд нь нэвтэрч бүтээгээрэй гэж захимаар байна даа.

-Та уран зургийг хүмүүст хүргэх ямар ажил хийдэг вэ?

-Би үнэхээр хүн болгон уран зураг сонирхдог, ойлгодог болоосой гэж хүсдэг. Манай сургууль 2005 оноос хойш төгсөгчдөд зориулсан уран зургийн тайлбар, каталоги гаргасан.

-Дүрслэх урлагийн чиглэлээр хэчнээн оюутан сурдаг юм бол?

-Манай сургуульд жилд 80-100 оюутан элсэн суралцдаг. Зарим нь гадаадад сургуульд явна, зарим нь сургуулиа орхино. Ингээд л тал нь төгсөнө дөө.

Б.Мөнхзаяа

Ардчилал 94/206/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button