Засаг даргаа огцруулахаар нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэд жагсав
Жагсаалыг нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний зориг намын хороо, Шударга иргэдийн фронтоос хамтран зохион байгуулсан юм. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний зориг намын хорооны дарга У.Хүчитбаатарын өгүүлснээр ноён Д.Загджавт өнгөрсөн хавар дөрвөн шаардлага тавьжээ.
Тодруулбал, Биокомбинатад хураад буй хогийг иргэдийн хүчээр цэвэрлэх, харанхуй дүүргээ гэрэлтүүлгэтэй болгох, хулгай дээрмийг багасгахад анхаарлаа хандуулах, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хойд талд суурьшсан айлыг нүүлгэн шилжүүлэх зэрэг шаардлага багтжээ. Гэвч Засаг дарга Д.Загджав дээрх шаардлагын алийг нь ч биелүүлээгүй байна.
Нөгөөтэйгүүр, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хаших ёстой ч хувийн эрх ашигтаа хөтлөгдөн, хууль бусаар Засаг даргын ажлаа үргэлжлүүлж буй нь огцруулах хангалттай баримт болно гэж тайлбарласан юм. Иргэдийнх нь гомдоллосноор нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар ховдчуудаар дүүрчээ. Ядаж байхад нутаг усаа харж татсан танил тал нь ажлаа мэддэггүйн хажуугаар хийдэггүй гэнэ.
Төсвийн мөнгөөр тоглож буй эрхэм ч бас байдаг бололтой. Учрыг тайлбарлавал, тэрээр дүүргийнхээ XX хорооны даргаар найз н.Баттөрийгөө томилж, дараа нь уралдаанд түрүүлсэн гэж төсвийн мөнгөөр автомашин авч өгч эрхлүүлсэн гэнэ. Өнөөх сайн найз нь харин автомашинтай найзлаад ажил дээрээ ч тогтож суухаа больжээ.
Түүнчлэн иргэд Засаг даргадаа Туул голын ай савыг хамгаалахгүй бол ширгэж болзошгүи нь ээ гэж хоёр жилийн өмнөөс анхааруулж байсан удаатай аж. Гэтэл Засаг дарга тухайн үед Туул гол бидэнд ямар хамаатай юм гэж хариулжээ. Дээрх үгийг сонссон хүмүүс өчигдөр ёстой элгээ хөштөл инээнэ билээ. Тэгээд Арай ч дээ, дүүргийнх нь нутаг дэвсгэрээр Туул гол урсдгийг мань эр мэддэггүй юм байх даа, ёо ёо, ёстой нээрээ, хүнд гар шүү гэцгээгээдл…
Жагсаалыг нээж Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан үг хэлсэнд иргэд эгдүүцэн Загджав энд Загджав тэнд гэдэг шиг, энэ нөхөрт оролцохгүй юм гэж алгаа. Дэндүү юм гэцгээн өөлсөн. Г.Арслан харин энэ үгийг сонссон Юм шиг Шударга иргэдийн фронт шударга бус зүйлийн төлөө тэмцэнэ. Тийм болохоор Д.Загджавыг огцруулах шаардлагыг бид хүлээн зөвшөөрч жагсаалд нэгдсэн гэж тайлбарласан юм.
Ардын эрх 144 (676)