Хийморьтойг нь бодож чоныг дүрсэлдэг

Учир нь зураач Н.Лхагвасүрэнгийн Улаанбаатар хотод гаргаж байгаа гуравдахь үзэсгэлэнгийн нээлт өчигдөр энд болсон юм.

Тэрээр анхны үзэсгэлэнгээ 1994 онд гаргаж байсан бол 1996 онд хоёрдахь бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Эхний хоёр нь түүхийн сэдэвтэй байсан гэнэ. Харин энэ удаад тэрээр хүн байгалийн холбоо, харилцан шүтэлцээ, дотоод ба гадаад байгалийн талаарх өөрийн дүрслэлийг үзүүлэхийг зорьжээ.

Тийм ч болохоор энд Хаан, Турван цаг, Сартай шөнө зэрэг ан амьтан, байгалийн сэдэвт 30 орчим бүтээлээ дэлгэн тавьсан байна. Үзэсгэлэнгийн гол онцлог нь зураг болгон өөр өөрийн далдын нууцыг агуулсан байсан. Тэгээд ч яг л гэрэл зураг шиг амьд харагдаж байгааг нээлтэд ирсэн зочид гайхан шагширч байлаа.

Зураач Н.Лхагвасүрэн нь 1993-2005 онд Сингапур, Таиланд, АНУ, Голланд, Белги, Япон, Итали, Герман зэрэг оронд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ.

Түүнчилэн Засгийн газрын захиалгаар бүтээсэн Төрийн зургаан эрдэнэ сэдэвт 15 метр, залгаасгүй торгон дээр урласан зураг нь одоо ч төрийн ордонд бий гэнэ. Дашрамд дурдахад, түүний гэргий бас зураач бөгөөд ирэх сард үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөөд байна. Зураач Н.Лхагвасүрэнтэй цөөн хором ярилцсан юм.

-Юуны өмнө үзэсгэлэнгээ гаргаж байгаад тань баяр хүргэе. Та уран бүтээлээ ямар чиглэлээр тулхүү туурвидаг вэ?

-Би голдуу реалист чиглэлээр зурдаг.

-Энд байгаа зурагнууд тань ихэвчлэн амьтан, тэр дундаа чоныг илүү их дүрсэлсэн бай¬на?

-Бөртэ чоно, Гуа марал гээд бид бүхэн чонотой ямар нэг байдлаар холбоотой гэсэн монголчуудын домгийн бэлгэдэл байдаг даа. Нөгөөтэйгүүр Монголчууд чоныг муухан хүнээс дээр гэж үздэг шүү дээ. Яагаад гэхээр энэ амьтан их хийморьтой, өөрөө өөрийнхөө хүч чадлаар амьдардаг амьтан.

-Энд тавьсан зургууд таны хэдий үеийн бүтээл вэ?

-Ер нь сүүлийн үеийн зурагнууд голлож байгаа. Өмнө нь зурсан зурагнууд ихэвчлэн гадаад дотоодод худалдаалагдчихдаг болохоор тэр л дээ.

-Таны нэг уран бүтээл хэдий хугацаанд төрдөг вэ?

-Янз бүр. Би гэхдээ хугацаа товлоод хүчлээд байх дургүй. Бүр найман жилийн өмнөх зураг одоо ч дутуу хэвээрээ гэрт минь байгаа.

Зууны мэдээ 176 (2624)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button