Таван толгойн төлөөх шантааж
Таван толгой, Оюу толгойн тогтвортой байдлын гэрээний төслийн сураг гудамжны улстөрийг чинээнд нь тултал хөөрөгдөв. Бороо гоулд-аас 0, Оюу толгойноос 34, Цайртаас 49 хувь эзэмшдэг Монголын төр Таван толгойн 86 хувийг эзэмших боломжийг уг нь гэрээний төслөөр олгоод байгаа. Гэсэн ч энэ төслийг эсэргүүцэгчдийн баг гарч ирлээ. Тэдний нэг нь Ард түмний намын дарга Л.Гүндалай. Анх улстөрд орсныхоо дараа суулт хийж төр засгийн анхаарлыг өөртөө хандуулж байлаа. Тэр үед Л.Гүндалай шантаажийн эсрэг суулт зарлаж байсан юм. Рекэтийн эсрэг гэсэн бичиг бүхий лоозонг толгой дээрээ залж байв. Гэтэл өнөөдөр энэ хүн өөрөө шантаажчин болжээ. 2002 онд Л.Гүндалайн хэлснээр эрүүгийнхэн л шантаажилдаг байв. Өнөөдөр энэ бүхэн эсрэгээр эргэж хууль тогтоогчид шанжааж хийдэг боллоо.
Үүний тод жишээг УИХ-д хоёронтоо сонгогдсон Л.Гүндалай гишүүн үлгэрлэж байна. Энэ эрхэм долоон жил хууль тогтоох байгууллагад ажиллахдаа ард түмнийг төлөөлөх үндсэн үүргээ умартаж, шоумэн болохоо харуулсан. Бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон ч анх АН-ын дэд даргын суудлын төлөө үзэл бодлоо худалдаж, тус намын гишүүн болж байлаа. Дараа нь сайд болохын тулд шантааж хийн захидал бичин хэвлэлээр тарааж байв. Тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид хаягласан захидалдаа сайд болгохгүй бол АН-аас гарна, эвслийг задлана, Ерөнхийлөгчийн сонгуупьд АН-ын нэр дэвшигчийн эсрэг дахин нэр дэвшүүлнэ гэсэн гурван зүйлиин шантааж хийж байв.
Үүийгээ хэвлэлээр тараасан оройдоо л орон нутагт ажиллаж байсан Ерөнхий сайдыг Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд гүйцэж очиж шантаажаа тулгаж байсан нь таван жилийн өмнөх явдал боловч ард түмэн мартаагүй л байгаа. Ерөн¬хий сайд Ц.Элбэгдорж энэ зэргийн шанаажийг тоохооргүй улстөрч байсан учир Л.Гүндалайг сайд болгоогүй билээ. Гэсэн ч Л.Гүндалайн гурван зүйлийн шантаажийн хоёр нь биелсэн юм. Тэрээр Эвслийг задлалцсан, нэрийн өмнөөс нь сонгуульд оролцсон намынхаа Засгийн газрыг унагаалцсан. Сайд болох түүний мөнхийн хүсэлд нь Ц.Элбэгдорж хориг тавьсан ч, М.Энхболд биелүүлж бай¬лаа.
Сайд болсныхоо дараахан тэрээр сайдын суудал 500 сая, дэд сайдынх 200 сая төгрөгийн ханштай гэсэн мэдээллийг хүртэл цацаж байлаа. Урвасныхаа төлөө сайд болж мөрөөдөл нь биелсэн ч Л.Гүндалай улам л ахиад байв. Хүний амь түүний хэлсэн уучлаарай хэмээх ганц үгийн дайтай болж үнэгүйдэж байлаа, Бороо гоулд руу дайлаар мордсон Л.Гүндалайгаас болж. Ингэж үзэл бодлоо худалдаж, урваж шарваж шантаажилдаг хүн өнөөдөр нэг ч мөнгө төлөхгүйгээр Таван толгойн нүүрсний ордоос хувь эзэмшихийн тулд Сүхбаатарын талбайд майхан босгож сууна.
Үхэл ирсэм газар элээ эргэдэг шиг, үймээн бүхний түрүүнд Л.Гүндалай л шоуддаг боллоо. Уг нь Хөвсгөлийнхөн энэ хүнийг хоёр удаа УИХ-д сонгохдоо хууль тогтоо гэснээс биш шантааж хийж түрийвчээ зузаатга гээгүй байлтай. Санаснаар болдог бол Таван толгойн хувьцаанаас багахан хувийг Л.Гүндалайд өгвөл Сүхбаа¬тарын талбай дээрх майхныг цагдаа нар биш Л.Гүндалай өөрөө буулгаж Таван толгойн тогтвортой байдлын гэрээний улаан хамгаалагч нь мөнөөх л Л.Гүндалай болж хувираа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.Тэр ийм л эрх ашигтай хүн.
Монголын төр Таван толгойн 86 хувийг авахыг эсэргүүцэгч бас нэг хүн нь Н.Батбаяр гишүүн. Чуулганы танхимд тохой залган суудаг ангийнхан нь түүнийг толгойноосоо хэл нь түрүүлж ажилладаг гэж тодорхойлдог юм билээ. Үнэхээр ч энэ эрхэм толгойгоороо биш, хэлээрээ хэрүүл хийж улстөр хийдэг. Өөрийг нь Ерөнхий сайд болгоно гэсэн МАХН-ынхны үгэнд итгээд Ц.Элбэгдоржийн танхимыг огцруулахад хамгийн их хувь нэмэр оруулсан.
Тийм ч учраас сөрөг хүчин байхаа нэгэнт зарласан байсан АН-ыг М.Энхболдын Засгийн газарт оруулах гэж хамгийн их зүтгэсэн. Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа 40 мянган айлын орон сууц гэдэг гоё үлгэрийг камерийн өмнө бараг л 40 мянган удаа ярьсан ч түүний хувийнх нь барилгын компани л хөлжөөд өнгөрсөн билээ. Ц.Элбэгдоржийн танхимын экс сайд нараас хийж байсан бизнес нь М.Энхболдын үед ч цэцэглэн хөгжсөн азтай хүн нь Н.Батбаяр гишүүн.
Энэ нь улстөрийн гарал нэг, тухайн үедээ нам дотроо нэг фракц байсан экс мүдняк Ж.Наранцацралт түүний хашиж байсан албыг үргэлжлүүлсэнтэй холбоотой.
Таван толгойн эсрэг гурвалсан холбооны дараагийн гишүүн нь Х.Баттулга. Түүнд нөгөө хоёроосоо ялгарах нэг онцлог бии. Энэ нь өөрийгөө хүрээлсэн баг байгуулж, далдаас удирдах, санхүүжүүлэх Энэ үйлдэлд тэрээр гаршиж яваа. Ганц жишээ дурдъя. Хөдөлгөөнүүдийн попури өнгөрсөн өвөл Ард түмний Их хуралдай гэгчийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байв.
Энэ нь угтаа Үндсэн хуулийн бус аргаар Засгийн эрхийг авах хуйвалдаан байсан. Тодруулбал, Үндсэн хуулийн эсрэг гэмт хэргийг ингэж ил тодоор зохион байгуулалттайгаар хийж байв. Их хуралдайг зохион байгуулагчдыг Х.Баттулга гишүүн санхүүжүүлж байсан гэдэг билээ. Өөрөө хууль тогтоогч байж Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчииг санхүүжүүлж байсан гэх энэ эрхэм өнөөдөр Таван толгойн гэрээний эсрэг илээр үзэг барьж, далдуур хөлсний PR-чдыг мөнгөөр хөлслөн ажиллаж эхэллээ.
М.Энхболдын PR-r хариуцаж байгаад төлбөр мөнгөн дээрээ муудалцсан МонМедиа агентлагийнхны баадууг өдгөө Х.Баттулга мушгин Оюу толгой, Таван толгойн гэрээний эсрэг хөдөлгөх боллоо. Харин өөрөө Арван дөрөв.
Баялаг хараал уу ерөөл үү гэх зэрэг нийтлэл бичиж сууна. УИХ-ын памперстай гишүүн Б.Батбаатар Таван толгойг 100 хувь төрийн мэдэлд авах тогтоолын төсөл санаачиллаа. Тэрээр АН-ын доторхи фракц МоАХ-нд багтдаг, Х.Баттулгын хүн гэгддэг. Ийм л хүмүүс гэв гэнэт эх орон, ард түмэн гэх болов. Эдгээр эх орончид өөрсдөө л хувь эзэмшихгүй бол монголын ард түмэнд ашигтай ч бай, ямар ч гэрээ тэдэнд ашиггүй болж харагдана.
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бол стратегийн орд газрын 50 хүртэл хувийг төр авахаар заасан. Харин Л.Гүндалай майхан барьж, Н.Батбаяр, Х.Баттулга PR-чид хөлсөлж эсэргүүцэж байгаа энэ удаагийн хэлэлцээрт төр 50 биш 86 хувийг авахаар тусгасан. Үүнийхээ 36 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад зарж, орлогыг Монгол Улсыг хөгжүүлэх санд төвлөрүүлэх боломж нээгдэж буй юм.
Нөгөөтэйгүүр Монголын Засгийн газар Таван толгойн 86 хувийг эзэмшиж байгаадаа дүйцэхүйц хөрөнгө оруулах боломж хомс. Монгол Улсын жилийн төсөв дөнгөж л тэрбум гаруй ам.доллар байдаг шүү дээ. Үүнийг сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацаа буюу дөрвөн жилээр бодвол дөрвөн тэрбум гаруй ам.доллар. Үнэн хэрэгтээ энэ дөрвөн тэрбум гаруй ам.долларыг л захиран зарцуулах эрхийн төлөө намууд, улстөрчид сонгуульд оролцдог, цусгүй тулаан өрнүүлдэг байлаа.
Одоо Таван толгойн 50 хувиас орж ирэх ашиг нэмэгдэж энэ бүхнийг захиран зарцуулахын төлөө тулаанд орох болох нь ээ, энэ улстөрчид. Таван толгойн чамгүй хувь төрийн мэдэлд байгаа нь ийм тулааныг өрнүүлэх бололтой юм. Уг нь 1990 онд монголчууд түүхэн сонголт хийсэн. МоАХ-ны замчилсан энэ түүхэн сонголтын ачаар иргэд өмчтэй болж байлаа. Гэтэл арав гаруйхан жилийн дараа ардчилал ярьдаг ч коммунист дэглэмийг хүсэмжлэгчид дахиад л олширпоо.
Иргэдээ өмчтэй болгож байсан ардчилагчид өдгөө өмчийг нийгэмчлэхийг уриалдаг болов. Ардчиллын загалмайлагчдыг эгнээндээ нэптэдэг АН өөрөө үүнийг дэмжиж байна. Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэн өмчтэй байх эрхийг хүртэл хааж бүхнийг нийгэмчлэхийг харах л үлдлээ гэж үү.
Зууны мэдээ 177 (2625)