Шинэ хуулийг өлгийдөж авахаар шийдлээ
Мөн хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай, иргэний эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг 11 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. УИХ-ын даргын алба хашиж байсан Ц.Нямдоржийн хамгаалалт, хангамжийн тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дэмжжээ.
Үдээс хойш Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцуүлэг явагдсан. БСШУ-ны байнгын хороо дэмжих боломжгүй гэсэн байна. Байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулж асуулт хариулт өрнөх үед С.Ламбаа гишүүн хамгийн хэрэгтэй хууль байна. Үүнийг яагаад хэлэлцэж болдоггүй юм бэ гэж эсрэг саналаа хэлсэн. Эдгээр нь нийгмийн даатгалын тухай хуультай нягт холбоотой учраас цогцоор нь батлах шаардлагатай гэж Байнгын хороо үзсэн учраас хойшлуулах хэрэгтэй гэсэн юм.
Харин Ч.Авдай гишүүн хойш тавих хэрэггүй, хэпэлцүүлгийн явцад сайжруулаад баталъя гэсэн саналтай байлаа. Ер нь улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ажлын байрандаа осолдож гэмтсэн, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд байдаг 10 мянга орчим хүнд нийгмийн даатгалын сангаас 250 сая төгрөгийн нөхөн олговор олгодог юм байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг тусгайлан баталснаар Хөдөлмөрийн хуульд байгаа дээрх хүмүүст хамаатай заалт бүрхэгдэж, тэдний эрх ашиг зөрчигдөх магадлалтай гэж олон гишүүн үзэж байсан юм. Иймээс тухайн хуулийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүдийн санал бодлыг сонссон юм. Энэ нөхцөлд хуулийн төслийг дэмжсэн болон татгалзсан гурав хүртэл гишүүний саналыг сонсдог дэгтэй.
Гишүүн Ц.Сүхбаатар нарын гишүүд суүлийн үед ажилчдын эрх ашиг зөрчигдөж, ажлын байран дахь осол аваар ихэсч байгаа өнөө үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн ганц хоёрхон булэг заалтаар зохицуулах нь хангалтгүй байна. Ажлын байрандаа осолдож гэмтсэн хүмүүсийн нөхөн төлбөрийн асуудлыг тухайн нэгж, байгууллага хариуцдаг. Ер нь сайн хууль болсон гэж үзэж байна гэсэн байр суурьтай байлаа.
Харин Э.Бат-Үүл нарын гишүүд эсрэг саналтай байв. Үүнийгээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг дагалдаж гарах журмыг боловсруулж танилцуулаагүй гэдгээр тайлбарласан юм. Хэрэв дагалдаж гарах журмыг боловсруулах ажлыг холбогдох яамдад үлдээвэл хуулиасаа дээгүүр гарсан журам баталж, уүнийг нь давж гарах гэсэн иргэд авилга, хээл хахууль өгөхөөс аргагүй болж, хүнд суртал нэмэгдэнэ гэж үзэж байлаа.
Ингээд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад олонхи нь дэмжсэн юм. Энэ асуудалд манай намын гишүүн хуулийг санаачилсан гэх маягаар талцаж хандаж байна гэж Ц.Баярсайхан гишүүн шүүмжилж байлаа. Дараа нь Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарын танилцуулснаар хэлэлцэв.
Тэрээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Увс аймгийн Ховд, Сагил зэрэг сумдын нутагт орших байгалийн унаган төрхөөрөө байгаа 350 мянган га.газрыг тусгай хамгаалалтад авахаар тогтоолын төслийг оруулсан юм. Манай улсын хэмжээнд нийт 21.8 сая га газрыг улсын тусгай хамгаалалт болон хэрэгцээнд авсан байдаг нь нутаг дэвсгэрийн 13.4 хувь нь болдог аж.
Гишууд яг энэ асуудлыг хэлэлцэж эхлэхийн үед дархан цаазат Богд хан уул шатаж байгаа тухай мэдээлэл ирж гишүүд нэг хэсэгтээ бужигнаад авсан. Гишүүд газар нутгийг тусгай хамгаалалтад авахын ач холбогдол юу байгаа, байгаль орчныг хамгаалах ажил ямар төвшинд байдаг зэргийг асууж, тусгай хамгаалалтад авах газар нутаг, түүх соёлын дурсгалт газрыг нэмэх хэрэгтэй гэсэн санал илэрхийлж байлаа. Ингээд гишүүдийн олонхийн саналаар хуулийн төсөл эхний даваагаа давлаа.
Зууны мэдээ 177 (2625)