Эрүүл ухаан согтуудаа
Оюу толгой ард түмний өмч гэх тэмцэгчид энэ үеэр жижиг оврын автобусыг бөөрөөр нь унагаж жагсаалдаа сүр дуулиан нэмж харагдсан. Гэтэл зураглаачийн дуран Нийслэлийн цагдаагийн газрын дарга О.Бумнанжидын дүрсэд шилжлээ. Тэрбээр жагсаал, тэмцлийг зохицуулах гэж ирсэн бололтой.
Хөдөлгөөнүүдийн тэргүүдтэй уулзаж байсан О.Бумнанжидын аманд телевизийн сэтгүүлч микрофоноо дөхүүлэхэд Та нар жагсаал хийж хүний өмч хөрөнгөд халддагаа боль л доо хэмээн хэлж орхих нь тэр. Бидний өмч хэмээн харийнхнаас харамлаж, ард түмний хөрөнгө гээд эрх баригчдад тогтвортой байдлын гэрээ хийхгүй байх шаардлага тавиад байсан чинь архи сэнгэнүүлсэн эрхэм хурандаа Оюу толгой аль хэдийнэ хүний өмч болсныг хэлээд өгчихөв.
Эрүүлийн ухаан согтуудаа гэдэг дээ. О.Бумнанжид хурандаа ашигт матлмалын орд газар хүний өмч болсон гэдгийг архиныхаа халуунд ийн илчиллээ. Энэ хурандааг эрх баригчдын хийгээд бизнес эрхлэгчдийн Нохойд барьдаг мод гэдгийг өдгөө мэдэхгүй хүн үгүй.
Түүнийг Алтжин компанийн захирал Г.Алтантай нягт холбоотой гэх мэдээлэл бий. Ингэж хардах үндэслэл ч байдаг. Шатсан Бөмбөгөр худалдааны төвийн хохирогчид Сүхбаатарын талбайд өлсч албатууд Тайгаё шөнөөр гэтэж очоод гэр оронг нь буулгаж байсан юм даг.
Хөлчүүрхэх хурандаа хөдөлгөөнийнхөнд Намайг согтуу байна гэж сэтгүүлчдэд битгий хэлээрэй хэмээн дээрх жагсаалын үеэр учирлаж байж. Нэрээ бодсон юм бол энгийн хувцастай эрхэм О.Бумнанжид жагсаал дээр юу хийж ирсэн нь соййн . Ңагдаагийнхан түүнгүйгээр хөдөлгөөнийнхний жагсаалд хяналт тавьж чадахгүй байсан юм болов уу. Үгүй юм аа. Нийслэлийн цагдаагийн даргыг хэн нэг нь явуулсан бололтой.
УИХ-ын дарга асан Л.Энэбиш өөд болж цогцос бүрэн хөрч амжаагүй шахам байхад гэрт нь нэгжлэг хийнэ хэмээн дайрч байсан тэр үеийн О.Бумнанжид өнөө хир эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгний өмнө гүйдэг мод хэвээр явна.
Б.Тэнгис
Нийгмийн толь 173/265/