Хоёр зуун дамжин мөрөөдсөн алтан медалийн эзэд хэн байх бол

Олимпийн 29 дүгээр их наадам Хятад улсын нийслэл Бээжин хотноо эхлэхэд 378 хоног үлджээ. Газарзүйн байршил, цаг агаар, далайн төвшний өндөр, нам зэргээр манайханд тун таатай энэ удаагийн олимпоос хоёр зуун дамжин мөрөөдсөн алтан медалийн эзэд төрнө хэмээн хүн бүр найдаж суугаа.Тиймээс үндэсний шигшээ багийн тамирчдын хэн нэгэн л бидний хүсэлтийг биелүүлэх нь гарцаагүй.

Манай улс Бээжин-2008 олимпт орох зардалд нийт хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн ч энэ мөнгийг улсын төсвөөс гаргах эсэх нь өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа гэж МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ярьж байсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар Олимп хөгжил сан-г өнгөрсөн оны аравдутаар сарын 16-нд байгуулж билээ. Түүнээс хойш тус сангийн шилжин явах цом аймаг, байгууллагуудаар аялсаар байгаа. өнөөдрийн байдлаар тус санд 174.5 сая төгрөг цугларсан байна. Олимп хөгжил сан-гийн удирдах зөвлөл 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан мөнгөний зарцуулалтыг шийддэг.

Энэ хугацаанд сангийн хөрөнгөөр тэмцээн, уралдааны үеэр бэртэл, гэмтэл авсач тамирчдын эмчилгээ, үндэсний шигшээ багт ороогүй ч олимпийн эрх авах тэмцээнд найдлага тавьж байгаа тамирчдын зардал, чөлөөт бөхийн дэвжээнйй асуудлыг шийддэг юм байна. Ямартай ч нэг үеэ бодвол манай тамирчид олон улсын уралдаан, тэмцээнд оролцоход зардал, мөнгөгүйн зовлон үгүй болов. Одоо харин бэлтгэл, сургуулилтыг шинжлэх ухааны төвшинд хийж, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байж, Бээжингийн олимпийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот тугаа мандуулах л үлдээд байна.

Уг олимпийн наадамд аль болох, олон тамирчин оролцуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа. Өмнөх олимпуудад манай улсаас 15-20 тамирчин оролцдог байсан бол энэ удаад 30 орчим тамирчин өрсөлдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ. Чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрөлд манай улс гол найдлагаа тавьж байна.

Олимпийн эрхийг хамгийн түрүүнд буудлагын гавьяат тамирчин О.Гүндэгмаа олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, З.Батхуяг нар авч салхи хагалж байсан. Гэхдээ 2008 оны олимпод манайхан буудлагаас бусад төрөлд илүү анхаарч ажиллаж байгаа. Ингээд бид гол найдлага тавьж буй дөрвөн төрлийн тамирчдын талаар товч өгүүлье.

Буудлага

Л .Ундралбат дасгалжуулагчтай гавьяат тамирчинг дэлхийн аваргын хүрэл медальт, гурван олимпийн тавдугаар байрын шагналт, дэлхийн цомын таван алтан медальт, Азийн хошой аварга , Азийн наадмын гурван хүрэл медальтай Ази тивийн рекорд тогтоосон О.Гүндэгмаа. Мөн ОУХМ, хийн буудлагын Азийн багийн алт, хоёр хүрэл медальт, Зүүн азийн наадмын аварга, Азийн наадмын багийн хүрэл медальтай Ц.Алтанцэцэг дасгалжуулагчтай Ц.Мөнхзул, нарт хүмүүс хамгийн ихээр найдлага тавьж байгаа.

Тэдний дараа дэлхийн цомын хүрэл, Азийн аваргын багийн мөнгө, Зүүн азийн наадмын хүрэл медальтай Г.Хэрэнлэнцэцэгт мөн л найдлага тавьсаар байна. Гэхдээ тэднийг өмнөх алдаагаа давтахгүй гэдэгт итгэж байгаа хүн олон байгаа шүү дээ. Дохагийн наадмаас гарцаагүй медаль авна гэж спорт сонирхогчид тооцож байсан гавьяат тамирчин О.Гүндэгмаа медальгүй хоцорч монголчуудынхаа урмыг хугалж байв. Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн тэмцээнд Монголын баг тамирчдын гол найдвар болсон гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Зүүн Азийн тоглолтын аварга Ц.Мөнхзул, залуу мэргэн бууч Г.Хэрлэнцэцэг нар хүч сорьж байсныг санаж байгаа байх.

Урьдчилсан буудлагад шилдэг наймд багтсан Ц.Мөнхзул, О.Гүндэгмаа нар финалд тааруухан амжилт үзүүлснээр медалиас мултарсан гэж хэлж болно.

Ц.Мөнхзулын хувьд 385 оноогоор дөрөвдүгээр байраар шигшээд шалгарч эхний таван сум буудахад хүрэл медаль дээр явж байсан. Гэтэл тэрээр сүүлийн таван сумаа тааруухан буудаж эцсийн дүн гарахад нийлбэр оноогоор 484.3 -аар тавдугаар байрт орсон билээ. Гавьяатын хувьд энэ төрөлд 477.6 оноогоор наймдугаар байрт орж байсан.

Дэлхийн шилдэг буучдыг айлгаж байсан О.Гүндэгмаагаас бид зөвхөн алтан медаль хүлээж байсан билээ. Дэлхийн цомын шигшээ тэмцээнээс байнга л медаль авдаг болохоор ингэж бодохоос өөр яахав. Гэтэл тэрээр аварга болох нь байтугай медаль хүртэж чадаагүй. Дасгалжуулагч нарынх нь яриагаар бол түүнд өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн хат дутаж байна гэж байсан.

Олны хараанд өртөхөөрөө О.Гүндэгмаа ганзага хоосон ирдэг дутагдалтай. Харин чимээгүй байж байгаад оролцсон тэмцээндээ бол гялалзсан амжилт үзүүлдэг. Нэг л өдөр О.Гүндэгмаа аварга болчихлоо гээд л сонсогддог. Ийм сонин байдлыг сэтгэл зүйн бэлтгэлтэй холбож тайлбарлахаас өөр аргагүй.

Дасгалжуулагчид нь түүний энэ дутагдлыг засчихвал О.Гүндэгмаа Бээжингийн олимпийн алтан медалийн тавцанд зогсч мэдэх мундаг тамирчин гэж ярьдаг.

Бокс

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Банди, М.Мөнхжаргал нараар ахлуулсан ОУХМ, Зүүн азийн наадмын аварга, Азийн наадмын дэд аварга, оюутны дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн аваргын тавдугаар байрын шагналт У.Мөнх-Эрдэнэ мөн ОУХМ оюутны дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл, Азийн аваргын хүрэл медальт, Германы химийн цомын тэмцээний аварга Э.Бадар-Ууган, ОУХМ азийн наадмын мөнгө, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт З.Энхзориг нарыг алтан медаль хүртэж боломжтой тамирчид гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Тэдний дараагаар ОУХМ оюутны дэлхийн аваргын хүрэл медальт Ж.Отгонбаяр, ОУХМ оюутны дэлхийн аваргын хүрэл медальт П.Сэрдамба, Л.Зоригтбаатар, Залуучуудын Азийн аваргын мөнгөн медальт А.Бат-Очир, ОУХМ, оюутны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Түвшинбат, ОУХМ оюутны дэлхийн аваргын хүрэл медальт Т.Чулуунтөмөр нарт ихээхэн итгэл найдвар тавьж байгаа билээ. Ямар ч дэвшилтэт технологи ашигласан шүүлтэд булхай ордог спорт бол бокс. Хэдийгээр Олон улсын боксын холбооноос шүүгчдийн мэдлэгийг дээшлүүлэх талаар олон ажил хийсэн ч үр дүнд хүрээгүй.

Үүний горыг Азийн наадамд манай У.Мөнх-Эрдэнэ амссан. Тэрээр аваргын төлөө Хятадын боксчноос илүү тоглосон боловч хожиж чадаагүй. Шүүгчид Хятадын тамирчныг илт дэмжиж байсан. Хэрвээ шүүгч шударга шүүсэн бол алтан медалийг У.Мөнх-Эрдэнэ зүүх байсан юм. 1990-ээд оны үед манай шигшээ багийг дасгалжуулж байсан нэгэн дасгалжуулагч саяхан Үнэхээр илүү гэдгээ л харуулж тоглох хэрэгтэй. Тэгэхгүй бол булхай орсоор байх болно. У.Мөнх-Эрдэнэ ганцаараа л цохиод байсан. Хятадын боксчин цохиулаад л зогсоод байсан юм шиг ярих боллоо. Ийм юм байхгүй. Манайхан өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй гэсэн нь бас л нэг бодууштай үг.

Нэгэнт Монгол Улс олон улсын тавцанд өчүүхэн учир манай боксчид Тайсон шиг өрсөлдөгчөө нам цохих хэмжээнд хүрэхгүй бол дээрх явдал гарсаар л байх болно гэж байсан. Тиймээс олимпоос алтан медаль горилж байгаа тамирчид маань бэлтгэлээ л сайн хийх хэрэгтэй болж байна. Саяхан хүртэл Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болсон. Гэтэл энэ тэмцээний шагнал манай боксчдынх байх болно гэсэн бардамналаасаа болоод юу боллоо. Хамаг итгэл найдвар тавьж байсан У.Мөнх-Эрдэнэ ямар нэг шагнал авч чадаагүй.

Жүдо

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч ч.Насантогтох жүдо бөхийн эрэгтэй багийг дасгалжуулж байгаа билээ. Хамгийн их итгэл найдвар хүлээлгэж байгаа төрөл бол жүдо. Жүдо бөхийн тамирчид маань ч бэлтгэлээ сайн хангаж байгаа. Үүнд гавьяат тамирчин Х.Болдбаатар, ОУХМ О.Чинбат, Афины олимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга, Оюутны дэлхийн аварга, Зүүн азийн аварга, Дэлхийн цомын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа, Азийн залуучуудын аваргын хошой хүрэл медальт С.Ням-Очир, Азийн наадмын аварга, Тивийн аваргын мөнгө, Зүүн азийн аваргын хүрэл, Дэлхийн цомын мөнгөн медальт Д.Нямхүү, Азийн болон Зүүн азийн мөнгөн медальт Б.Ариун-Эрдэнэ, дэлхийн цом, Зүүн азийн болон оюутны ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр нар багтаж байгаа юм.

Харин эмэгтэй багийн дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Эрдэнэбат ажиллаж байгаа юм. Тэдний багт Азийн аваргын хүрэл медальт, Дэлхийн аваргын долдугаар байрын шагналт Э.Гэрэлтуяа, Азийн наадмын мөнгөн медальт М.Бундмаа, Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн хошой аварга, Универсиадын аварга, Азийн ба Зүүн Азийн хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Зүүн Азийн аваргын хүрэл медальт Д.Баттөгс, Зүүн азийн хүрэл медальт Ц.Мөнхзул, Азийн наадмын хүрэл медальт, Зүүн Азийн хүрэл медальт П.Лхамдэгд, Азийн наадмын хошой мөн¬гөн медальт, гавьяат тамирчин Цэрэнханд багтаж байгаа билээ.

Азийн наадамд жүдогийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож монголчуудаа баярлуулсан. Тэд хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн Ази тивд хүчтэй өрсөлдөгч гэдгээ нотолж чадсан. Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олон улсын хэмжээний мастер Д.Нямхүү нарын алтан медаль их үнэ цэнтэй.

Ер нь Х.Цагаанбаатарын хувьд бусдаас ялгарах нэг онцлогтой. Тэр нь хэнээс ч эмээлгүй барилдаж чаддагт оршино. Өрсөлдөгч маань ямар ч нэр хүндтэй, мундаг бөх байх нь надад хамаагүй. Тэр чинь адилхан дөрвөн мөчтэй хүн. Тийм болохоор дэвжээнд дайчин, зоримог барилдахыг боддог гэж Х.Цагаанбаатар хэлсэн нь үүний нотолгоо юм.

Тэрээр Бээжингийн олимпоос медаль зулгаах нь гарцаагүй. Харин гэмтлийн улмаас жил гаруй барилдаагүй Д.Нямхүү урамтай сайхан барилддаг. Японы мундаг бөхийг ялж алтан медалийн тавцанд гишгэсэн тэрээр их аатай бөх, заримдаа энэ нь барилдаанд нь тус болдог, заримдаа саад ч болдогтал бий. Эгзэгтэй үед ялимгүй алдаа гаргадаг дутагдлаа засчихвал түүнд их боломж бий гэж дасгалжуулагч нь ярьж байсан юм.

Оролцсон тэмцээн болгоноосоо медаль авчихдаг гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын бэлтгэлээ их сайн хангадаг. Гагцхүү түүнд сэтгэл зүйн бэлтгэл илт дутаж Дохагаас хоосон ирсэн. Yүнийг шигшээ багийн дасгалжуулагчид нь ч хүлээн зөвшөөрдөг. Хичээвэл олимпод амжилттай оролцох боломжтойг ч тэд онцолсон юм.

Чөлөөт бөх

Чөлөөт бөхийн тамирчдыг Б.Баяраа болон Ц.Сэрээтэр багш дасгалжуулдаг. Тэдний багт гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт, Оюутны дэлхийн аварга, Универсиадын аварга Б.Наранбаатар, ОУХМ 2006 оны оюутны дэлхийн аварга Д.Лхагвадорж, П.Өнөрбат, 2007 оны улсын аварга С.Сүхбаатар, ОУХМ Оюутны дэл¬хийн аварга, Азийн наадмын хүрэл, Азийн аваргын хошой мөнгөн медальт Б.Батзориг, ОУХМ Зуун азийн III наадмын хүрэл медальт Ч.Мөнхбаяр, ОУХМ М.Мэндсайхан, ОУХМ Азийн аварга Ч.Ганзориг гэсэн тамирчдын бүрэлдэхүүнтэй.

Харин эмэгтэй багийн дасгалжуулагчаар Б.Төмөрбаатар мөн Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, улсын харцага Д.Сэрээтэр дасгалжуулдаг. Тэдний багт гавьяат тамирчин Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын хошой хүрэл медальт Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, Афины олимпийн ҮIII байрын шагналт Ц.Энхжаргал, ОУХМ Азийн аваргын хүрэл медальт Д.Баасанжаргал, ОУХМ Ю.Гандолгор, ОУХМ Азийн аварга, Азийн наадмын хошой хүрэл, Азийн аваргын хошой мөнгөн медальт, Оюутны дэлхийн аварга, Азийн цомын хүрэл медальтай Н.Отгонжаргал, ОУХМ Азийн наадмын хүрэл медальт,

Оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ О.Насанбурмаа өсвөрийн Азийн аваргын алтан медальтай Б.Одончимэг, ОУХМ Дэлхийн аваргын ҮII байрын шагналт, Оюутны дэлхийн аваргын мөнгөн медальтай Г.Наранчимэг, ОУХМ Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн аваргын ҮIII байрын шагналт, Ази тивийн хошой мөнгө, хошой хүрэл медальтай О.Бурмаа багтдаг юм.

Сүүлийн үед манай чөлөөт бөхийн тамирчид монголчуудынхаа дургүйцлийг хүргэдэг болсон. Дэлхийн аваргын тэмцээнээс ганзага хоосон ирсэн тэднийг уужуу тайван сэтгэлээр өршөөгөөд л өнгөрсөн. Эмэгтэй тамирчид ч яахав, ямар ч гэсэн дөрвөн медальтай. Харин чөлөөтийн эрчүүд бүтэн багаараа оролцсон мөртлөө ганц хүрэл медаль хүртэж чадаагүй. Манайхны гол найдлага болсон Б.Наранбаатарт Азийн дэвжээ чангадсан.

Өнгөрсөн дэлхийн аваргын тэмцээнд алдаа гаргаснаа ухамсартайгаар мэдэгдэж байсан тэрээр энэ удаа алдаагаа дахин давтахгүй гэдэгт найдаж суух л үлдсэн. Б.Наранбаатар авьяастай, ховорхон төрөх бөхийн нэг. Тиймээс 2008 оны олимпоос медаль зүүхийн төлөө тэрээр туушдаа сайн бэлтгэлээ хангах л хэрэгтэй.

Ардчилал 095,096 (207, 208)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button