Өмнөд Солонгосын барьцааны хүмүүс тусламж хүсэж мэдэгдэл гаргалаа
Ёо Сюун Жу гэдэг барьцаалагдсан эмэгтэй Афганы сэтгүүлчид утсаар барьцаалагдсан хүмүүс бүгд өвчтэй байгаа гэж мэдэгджээ.
Солонгосын 23 хүн 7 хоногийн өмнө хулгайлагдсан бөгөөд барьцаалагч этгээдүүд түүнээс хойш тэдний нэгийнх нь амь насыг хохироожээ.
Афганы сэтгүүлч BBC-д мэдээлснээр бол хадагтай Ёо байгаа газараа тодорхойлж хэлэхдээ маш аюултай гэж хэлээд өдөр ирэх тусам нөхцөл байдал хүнд болж байна гэжээ. Мөн тэрээр Бид бүгдээрээ өвчин туссан. Бидэнд маш олон тулгамдсан асуудлууд байна гэжээ.
Эдгээр барьцааны хүмүүс нь Христын шашны тусламжын ажилчид юм байна. Барьцаалагдсан Солонгосчууд нь Кабул хотоос өмнө зүгт орших Газни мужид нэг долоо хоногийн өмнө барьцаалагдсан юм.
Хэрэв Афганы засгийн газар Талибанчуудын шаардлагыг хүлээж авахгүй бол тэд тэдгээр барьцааны хүмүүсийг ална гэж заналхийлжээ. Лхавга гаригт алагдсан барьцааны хүний цогцсыг Ганзигаас олсон бөгөөд тэрээр биедээ олон тооны сумны шархтай байжээ. Уг хүн нь 42 настай пастор Бае Нёонг-кюу гэгч байжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар энэ бол хүнлэг бус үйл явдал гэж аллагыг буруушаажээ. Солонгосын засгийн газар төлөөлөгчөө Афганистан уруу барьцаалагдсан хүмүүсийг сулуулахыг хэлэлцүүлэхээр илгээсэн байна.
Босогчдын дайралт нэмэгдэж байгаатай холбогдуулан Афганы цагдаагийн газар тэдний зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэдийг Кабулаас гадагш гарахгүй байх хориг тавьсан байна.
Барьцаалагч этгээдүүд нэмэгдэх тусам Талебан болон гадаадын цэргүүдйи хоорондох мөргөлдөөн, болон гудамжинд бөмбөг дэлбэрч, хүмүүс амиа хорлож үзэгдэл сүүлийн саруудад байнга болж байна.
Өмнөд Солонгос иргэдээ Афганистан уруу аялахгүй байх хориг мөн гаргажээ.
BBC
Olloo.mn