Н.Энхбаярыг Иди Аминтай зүйрлэв
Уламжлал гэсний учир яг хуульчилчихсан зүйл байдаггүй аж. Энэ талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар экс спикерийн хамгаалалт, хангамжийн тухай тогтоолын төслийг хэлэлцэх явцад яригдсан. З.Энхболд нарын АН-ын гишүүд Ерөнхий сайд яахаараа ажилласан хугацаандаа хамгаалуулж байхад УИХ-ын дарга дөрвөн жил хамгаалуулдаг юм. Адилхан л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн атал ингэж ялгаварлаж болохгүй. Тэр хүмүүс тэгш эрхтэй биш юм уу хэмээлээ.
Мөн Л.Гүндалай гишүүн Хуулийг зөв тайлбарладаггүй. Хамгаалалтыг дөрвөн жил гэж аль ч хуульд заагаагүй шүү дээ. Тиим тоо ч байхгүй. Яг үнэнийг хэлэхэд, Ерөнхий сайд Монгол Улсын хамгийн том эрх мэдэлтэй хүн. Гэтэл энэ албыг хашиж байсан хүн ажилласан хугацаандаа хамгаалуулж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга бүрэн эрхийн хугацаанд хамгаалуулдаг гэж байлаа. Түүнчлэн Буруу жищиг тогтоод байна. Ер нь яахаараа Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож, огцорсон хүнийг төр хамгаалдаг билээ гэв. Тэдний энэ асуултад Ж.Гүррагчаа гишүүн зохицуулалтыг мьөөрчлөх шаардлагатайг хэлснээс өөрийг ярьсангүй. АН-ын зөвлөлийнхний асуултууд Ц.Элбэгдорж осолдсонтой холбоотой байв. Л.Гансүх Хүний нэр зааж тогтоол гаргадаг.
Тиймээс хуульд өөрчлөлт оруулъя гэсэн бол С.Ламбаа гишүүн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар төрт ёсны хамгаалалт эдлэх ёстой. Анх АН-наас сонгогдсон Ерөнхий сайд нарыг бүрэн эрхийн хугацаанд бус ажилласан жилээр нь хамгаалахыг Ц.Нямдорж гишүүн санаачилсан. Түүнээс болж АН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүн хамгаалалтгүй явснаас осолдлоо. Иймд хуульдаа өөрчлөлт хийж Ц.Элбэгдоржийг нөхөн хамгаалах учиртай гэсэн санал гаргав. С.Баярцогт гишүүн үүнийг нь дэмжин Ардчилсан төр байгуулагдсанаар хойш Ц.Нямдорж, МАХН хоёр хамгаалалт ярихаар эсэргүүцдэг.
Монголын төр хүн ажиллуулсан л бол хамгаалалт, хангамжийг нь шийдэх учиртай. Төрийн өндөр албан тушаалтнууд ижил эрхтэй баймаарсан. Дөнгөж Ц.Нямдоржийн хамгаалалтыг ярьж эхлэхэд Ц.Элбэгдорж осолдов. Энэ бол хувь хүмүүст бус төрийн өндөрлөгүүдийн тухай яриа гэлээ. Тиймээс ч төрийн өндөрлөгүүдийн хамгаалалт, хангамжийг ижил болгох хуулийн төсөл боловсруулахаа дуулгав.
Ц.Нямдоржийн хамгаалалтыг хэлэлцсэн уг хуралдаанаар Э.Бат-Үүл гишүүн багагүй шүүмжлэл хэлсэн. Тэрбээр өнөөгийн төрийн хамгаалалтынхан зүй бусаар ажилладаг гэсээр яриагаа эхлүүлэв.
Би хэд хэдэн газар Ерөнхийлөгч явж байхыг харлаа л даа. Хамгийн сүүлд Отгонтэнгэрийн тахиягыгүзэв. Тэндээс бялдуучлал гэдэг юм ямар их болсныг мэдэрсэн. Ерөнхийлөгч Н.Энхбаяряг л Африкын Уганда улсын Ерөнхийлөгч асан Иди Аминыг санагдуулах. Тэр хүнийг бөөн хүн бүчээд сүйд болдог байсан юм билээ. Манайд ч ялгаагүй Н.Энхбаярыг хүрээлсэн томоохон тойрог. Тэгээд бас хамгаалагч нар нь хүн амьтан өшиглөн хөөж байх юм. Миний бодлоор эрх ямба, хамгаалалт хоёр тэс өөр зүйл. Өнөөдөр төрийн хамгаалалт барлаг болчихож. Хүүхдийг нь тэврээд, цүнхийг нь барьчихаад яаж хүн хамгаалах юм. Буудвал цүнхээрээ хаах уу гэж байлаа.
Энэ мэтчилэн төрийн хамгаалалтын талаар гишүүд саналаа хэлж, Ц.Нямдоржийн гэсэн тодотголтой тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлав.
Ч.Гангэрэл
Нийгмийн толь 173/265/