С.Иванов-Ерөнхийлөгч Д.Медведов-Ерөнхий сайд
Тиймээс ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний залгамжлагч хэн байж болох тухай сэтгүүлчид нэг бус удаа өөрөөс нь болон өрөөлөөс асуусаар байна.
Ямар ч улстөрч, улстөр судлаач хэдхэн хоногийн настай таамаг хэлэхийг хүсдэггүй. Тэд наад зах нь арав бүр зуун жилийн настай бодитой прогноз ярихыгхичээдэг. Ноён В.Путин Үндсэн хуулийн дагуу дахин нэр дэвших эрхгүй, өөрөө ч хүсэхгүй байгаа гэдгээ албан ёсоор удаа дараа мэдэгдсэн. Түүний нэр заан хэлсэн нэр дэвшигчийг Оросын ард түмэн сонгоно гэдэгт ажиглагчид эргэлзэхгүй байна. Харин В.Путин хэнийг нэр дэвшүүлэхээ зарлахыг хараахан яарахгүй л байгаа юм.
Хэрэгт дуртай хэвлэлийнхэн ямар ч байсан хоёр хүний нэрийг тунаж үлдээжээ. Дмитрий Медведев, Сергей Иванов. Оросын нэр хүндтэй тоймчид дээр нэр дурдсан хоёрыг бэлтгэгдсэн залгамжлагч гэж зоримогхон нэрлэхээс эмээхгүй байна.
Гэхдээ л сонгууль хүртэл хангалтгай хугацаа байгаа болохоор наана нь юу ч болж болно. Амьдрал баян. Төсөөлж байснаас ч илүү гэнэтийн зүйл барихдаа гарамгай. В.Путиний эрин үе сонгуулиар дуусахгүй гэдэгтэй оросууд санал нийлдэг. Ямар Америк шиг Цагаан ордонд нэг л удаа эзэн нь байх эрхтэй биш. Нэр хүндтэй удирдагчид улстөрд эргэн ирж байсан нэг бус удаагийн түүхийг эргэн саная. Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль, Италийн Ерөнхий сайдаар долоон удаа сонгогдож байсан Андреотти шиг Путинийг дахин Орос орныг удирдана гэдэгт итгэхийг хүсч байгаа хүн цөөнгүй. Үнэхээр ч түүнийг авлига болон элдэв шальтай шалихгүй зүйлд нэр нь орооцолдоод байдаггүйг дэлхий нийт мэднэ.
Хийгүй үг яриатай, ой тогтоолт сайтай, хэлснээ хийдэг. Оросын нэр хүндийг дэлхийн тавцанд хангалттай сайн үнэлгээтэй болгосон. Хамгийн гол нь аль социализмын үеэс бие муутай удирдагч нартай байж залхсан хойд хөршийнхөн маань эрүүл саруул, биеийн тамираар тогтмол хичээллэдэг Ерөнхийлөгчийг харахад хүртэл таатай байсан байж таарна. Дээр нь нас залуу, офицеруудын тухай ДУУ Дуулахад төрийн сүлд явж байгаа мэт босч зогсон хүндэтгэл үзүүлдэг нь эх оронч үзэл яс, мах, цусанд нь шингэсэн оросуудад хамгийн их таалагддаг.
Ноён В.Путин ямар ч тохиолдолд төрөлх Санкт-Петербургээс залгамжлагчаа нэрлэнэ гэдэг таамаг бараг л үнэн байдалд нийцэх бололтой. Оросууд түүний үгээр удирдагчаа сонгохгүй ч ард түмнийх нь хангалттай олон хувь Ерөнхийлөгч В.Путиний санал болгосон хүнийг анхааралдаа авиа. Энэ бол бараг сонгогчдын саналын 50 хувийг халаасандаа хийсэнтэй адил амжилт. Үлдсэн нь тухайн нэр дэвшигчээс хамаарна. Яг ийм сонгол тыг Борис Ельциний дараа Оросын ард түмэн хийж байсан. Тиймээс л оросууд америкчуудаас өөр.
Түүнээс гадна өвлийн олимпийг Сочид явуулах эрх авсныг ноён В.Путинтэй холбон үзэхээс өөр аргагүй бөгөөд түүний рейтинг энэ сард төрийн эрх мэдэл барьж байсан бүх хугацааныхаас хамгийн өндөр рейтингтэй гарсан билээ.
Сүүлийн үед Оросын ажиглагчид 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн төлвийн гурван хувилбар дэвшүүлээд байна. Хүчтэй ерөнхийлөгч гарч ирвэл В.Путин сүүдэрт үлдэж Сочигийн олимпийн наадмын хорооны тэргүүнээр ажиллана. Хэрвээ сул ерөнхийлөгч гарч ирвэл В.Путин Дэн Сяопин болж төрийн эрхийг хамтын удирдлага барина. Эцсийн хувилбар нь С.Иванов-Ерөнхийлөгч, Д.Медведов-Ерөнхий сайд хэмээн таамаглажээ.
Дмитрий Анатольевич Медведев
1965 оны есдүгээр сарын 14-нд Ленинградад төрсөн. Ленинградын Улсын их сургуулийн хуулийн факультетийг 1987 онд дүүргэж, 1990 онд тус сургуулийн аспирантурт суралцсан. Хуулийн ухааны рһ доктор, доцент, 1990-1999 онд Санкт-Петербургийн их сургуульд багшилж байсны зэрэгцээ Хотын зөвлөлийн дарга, хотын даргын гадаадхарилцааны хорооны мэргэжилтнээр ажиллаж байжээ.
1999-2000 онд ОХУ-ын засгийн газрын удирдлагын аппаратын орлогч дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга, тус газрын нэгдүгээр орлогч, 2000-2001 онд Газпром-ын удирдах зөвлөлийн дарга, орлогч дарга, комланийн захирлуудын зөвлөлийн дарга, 2003 оны 10 дугаар сарын 30-наас ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын алба хашиж байгаа. Гэр бүлтэй, хүүтэй.
Сергей Борисович Иванов
1953 оны нэгдүгээр сарын 31-нд Ленинградад төрсөн. 1975 онд Ленинградын Улсын их сургуулийн хэл зүй, орчуулгын факультетийг төгсгөсөн. 1976 онд Минскт КГБ-ын дээд курс төгссөн. 1979 онд КГБ-ын төв аппаратын Гадаад тагнуулын албанд ажилласан.
1981 онд Андроповын нэрэмжит 101 дүгээр сургуулийг/КГБ/төгссөн. 1981-1983 онд Лондон дахь ЗХУ- ын Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1983 онд тагнуул хийсэн хэргээр Англиас гарч байсан. Финланд, Кенид мэргэжлийн ажлаа гүйцэтгэж байсан. Зарим эх сурвалжийн мэдээгээр 18 жил хийсэн тагнуулын ажил албандаа тийм ч дуртай биш.
1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон. 2001 оны гуравдугаар сарын 28-наас Батлан хамгаалахын сайдын алба хашиж байсан боловч 2004 оны хоёрдугаар сарын 24-нд танхимаараа огцорсон М.Касвьяновын, 2004 оны тавдугаар сараас Путиний зарлигаар Батлан хамгаалахын сайдын апбыг дахин хашиж байгаа. ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн. Бэлтгэл дэслэгч генерал. Англи, швед хэлийгчөлөөтэй эзэмшсэн. Гэр бүл, хоёр хүүтэй.
Б.Наран
Нийгмийн толь 173/265/