Шоронд хоригдож байгаа сэтгүүлч амаа оёж эсэргүүцлээ илэрхийлжээ
Үүгээр тэрээр өөрийг нь шоронд хорьж байгааг эсэргүүцэж буй юм байна. Сэтгүүлч өлсгөлөн зарласныг эрх баригчид хулээн зөвшөөрсөн боловч амаа оёсныг нь нотлоогүй хэрнээ үгүйсгэхгуй байгаа юм.
Ф.Аллахбердиев Израилийн ЭСЯ-ныхантай уулзуулахыг шаардаж байгааг Сэтгүүлчдийн эрх чөлөө, аюулгүй байдлын Хүрээлэн нэртэй хүний эрхийн байгууллага мэдээлжээ. Учир нь Ф.Аллахбердиев Азербай¬жаны харьяаллаас татгалзаж Израйлийн иргэн болох хүсэлтэй байгаа аж. Тэрээр мөн Хэвлэлийн чөлөөт зөвлөл байгуулах, өөрийх нь нийтлэлд тавьсан хоригийг цуцлахыг шаарджээ.
Түүнийг бусдын нэр төрийг гутаасан хэргээр 2,5 жилээр хорих шүүхийн шийдвэр энэ оны нэгдүгээр сард гарсан юм. Тус улсын Дотоод хэргийн сайд Рамиль Усубов, Хилийн чанад дахь нутаг нэгтнүүдтэйгээ харилцах улсын Хорооны дарга Назим Ибрагимов нар Ф.Аллахбердиевыг нэр төр гутаасан гэж үзэж шүүхэд ханджээ. Сэтгүүлчийн нэгэн нийтлэлд дээрх албан тушаалтнуудыг Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Рамиз Мехтиевийн эсрэг чиглэсэн хэвлэлийн кампанит ажлыг зохион байгуулагчид гэж нэрлэсэн байжээ.
Иймэрхүү хэргийн улмаас Азербайжанд нийтдээ долоон сэтгүүлч шоронд хоригдож байгаа билээ. Олон улсын байгууллагууд тэднийгсуллаж, сэтгуулчдийг мэргэжлийх нь үйл ажиллагааны төлөө эрүүгийн хуулиар шийтгэхээ зогсоохыг Азербайжаны эрх баригчдаас шаардсаар байгаа билээ. Европын Холбооны Праламентын ассамблейн дарга Рене ван дер Линден, Өмнөд Кавказын асуудал хариуцсан Европын Холбооны тусгай төлөөлөгч Питер Семнеби нар ч саяхан тус улсад айлчлахдаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай болон сэтгүүлчдийг шоронгоос суллах асуудлаар эрх баригчидтай ярилцжээ.
Азербайжан бол мэргэжлийнхээ үйл ажиллагааны төлөө сэтгүүлчид шоронд хоригддог Европын Зөвлөлийн цорын ганц улс болохыг онцлон тэмдэглэсэн юм. Харин Питер Семнеби долдугаар сарын 22-нд тэмдэглэдэг үндэсний баяраар сэтгүүлчдийг цагаатган суллахыг шаардсан тухайгаа мэдэгдсэн билээ.
Хэдий тийм ч олон хүний хүсэн хүлээж байсан энэ үйл явдал болоогүй Фарамаз Аллахбердиевийг дээрх эсэргүүцлийн арга хэлбэрийг сонгоход хургэсэн гэж ажиглагчид үзэж байна.
Ардчилал 095, 096 (207, 208)