Д.Ганбаяр Бачуурч орилмоор байна
-Сайхан зусч байна уу. Амралтын байдалд уу эсвэл?
-Амралт гэж бидэнд байдаггүй юм аа. Наранд манараад л явж байна.
-Их юм амжуулж яваа бололтой?
-Тэгэлгүй яахав. Өөрийнхөө хэмжээнд байнга л амжуулж явдаг юм ш дээ. Улс эх оронд тустай юм хийж байна.
-Тодруулбал?
-Монгол орны байгаль харсаар байтал сүйрч байна. Сэтгэл эмтрэхгүй, дуугүй суух арга алга. Үунд урлагийнхнаа уриалан, дуу хоолойгоо нэгтгэх цаг болжээ. Тэд хэдий хүртэл гангинаж гиеүрч, тэнэсэн төөрсөн хайр дуулах юм бэ. Одон медаль, цол гуншингийн төлөө явцуурч явахад ард нь амьдрал мөхлийн ирмэгт хүрлээ. Энэ олон мянган Соёлын тэргүуний ажилтнуудыг сэрээмээр.
Соёлоороо ямар мундаг тэргүүлдэг юм. Улс эх орноо, удам угсаа, үр хүүхдийнхээ төлөө юм хийх хэрэгтэи байна шүү дээ. Улс төрийн хэрүулд бузардах зуур нь алтны эрэлчдийн ачаар гол мөрөн ширгэж, загас жараахай хордож, мөн ой шатаж, ард иргэд уушги, бэлгийн замын өвчин, харшилд ээрэгдэж, идэгдэж… Бачуурч орилмоор санагдаж байна. Гадны орны, буддын бус шашны нэг лам ч надад үүнийг сануулсан. Монгол улс таван жилийн дараа тусгаар тогтнолоо алдан мөхөх нь. Урлаг соёлынхон чинь ч үүнийгээ зөгнөөд уран бүтээлээрээ сүйрэл мөхөл, гаслангийн дуун аялах мэт байна гээд цочрол өгөхийг зөвлөсөн. Манай хамтлагийнхан БОЯ болон ЭМЯ-тай хамтран ажиллах зорилготойгоор санал хүсэлтээ хүргүүллээ.
-Таны бодлоор урлагийнхан дуу хоолойгоо хэрхэн нэгтгэх хэрэгтэи вэ?
-Урлаг бол хүний сэтгэл оюунд хүрэх чанараараа ямар ч мундаг илтгэгч, номлогч, бурхан номын уншлагаас илүу байдаг. Тиймээс ард түмнийг бүтээлээрээ дамжуулан уриалах хэрэгтэи.
-Хамтлагаар сонин юутай вэ. Солонгост тоглож байгаа сураг байсан?
-Их Хятад улсад зохиогдсон том тоглолтод оролцоод ирсэн. Сингапур, Малайз, Хонконг зэрэг улсын, сүүлийн үед ид хүчээ авч буй, амьд тоглодог 28 хамтлагтай нэгэн тайзнаа гарч, монгол хүний онгод хийморь, омог ааг, ер юу байдгийг харууллаа. Хятадын өмнөд нутаг Ордос дахь Чингисийн онгоны талбай буюу их хааны ташуураа унагасан газарт шүү дээ. Энэ дашрамд Чингисийн алтан баримал хөшөөнд нь цэцэг өргөн, мөргөсөн.
-Хэдэн улс орныг хамарсан, юун тухай тоглолт байв?
-Бүх Хятадын болон нэр бүхий нэлээн хэдэн орны хэмжээнд хийгдсэн Ногоон дарцаг нэртэй, Байгаль, цаг уурын дулаарал, хямралын эерэг гэсэн утга бүхий уриатай тоглолт.
Нийгмийн толь 173/265/