Дахиад тав хоног халуун шатна

Дэлгүүр, түргэн үйлчилгээний цэгүүдэд хөргөгчний ус олдохгүй болов. Монголд төдийгүй Европын олон оронд хэт халж, олон газар түймэр асч байна. Цаг агаарын энэхүү үзэгдлийн дотоод болон гадаадад болж байгаа үйл явдлын мэдээг багцлан хүргэе.

Хэт халуун зургаан аймгийг хамарч байна

Хэт халуун хэдий хүртэл ургэлжлэхийг Ус цаг уурын хүрээлэнгийн технологийн инженер

Н.Даваасурэнгээс тодруулав.

-Халуун өдрүүд хэзээ дуусах бол. Борооших шинж байна уу?

-Энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн хэт халж эхэлсэн. Үндсэндээ дөрөв хоног халж байна. Энэ халуун одоо дахин дөрөв, тав хоног үргэлжлэх цаг уурын урьдчилсан мэдээ гарч

байна. Гэхдээ халуун манай орны бүх нутгийг хамраагүй. Зургаан аймагт цаг агаарын онц аюултай үзэгдэл буюу хэт халалт болж байгаа. Ирэх сарын эхээр нийт нутгаар бороошино.

-Аймгуудыг нэрлэхгүй юу. Говьд бүр их халж байгаа юу?

-Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорнод гэсэн аймгуудад нэмэх 39-40 градус хүрч байна. Харин говийн аймгууд харьцангуй сэрүүхэн байгаа. Говийн аймгуудад нэмэх 30-34 градус хүрч халж байна. Говьд нэмэх 40 градус хүрсэн тохиолдолд цаг агаарын онц аюултай үзэгдэлд тооцдог. Тэгэхээр говийн аймгууд харьцангуй сэрүүхэн байна гэсэн үг. Наадмын дараахан говийн

аймгуудад бороо орсон. Ер нь Увс, Баян-Өлгий аймгуудад өчигдөр гэхэд л бороо орсон, сэрүүхэн байгаа.

-Хамгийн их халсан газар хаана байна вэ?

-Өчигдрийн мэдээллээр Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Чойбалсан хотод нэмэх 40 градус хүрсэн.

-Цаг агаарын мэдээг хараад байхад агаарын температур дунджаар нэмэх 36 градус хүрч байна. Хангайн аймгуудад хэдэн градус хүртэл халахаар цаг агаарын онц аюултай үзэгдэлд тооцогдог вэ?

-32 градус хүрвэл цаг агаарын онц аюултай үзэгдэлд тооцдог.

-Ирэх сарын цаг агаарын төлөв байдлыг тодорхойлохгүй юу?

– Харыдангуй халуун байх төлөвтэй байна.

-Агаарын чийгшил хэдэн хувьтай байна вэ?

– Аравхан хувьтай байна. Тиймээс ард иргэд маш болгоомжтой байх хэрэпэй. Болгоомжгүй байдлаас үүдэн гал туймрийн аюул нүүрлэж болзошгүй байна.

Ус ундааны үйлдвэрийн борлуулалт хоёр дахин нэмэгджээ

Үйлдвэрээс гарч буй цэвэр ус дэлгүүриин хөргөгчинд орж амжилгүй зарагдаж байгаа аж. Хэт халуунд нийслэлчүүд ангажээ. Томоохон ундааны үйлдвэрүүдийн борлуулалт ямар байгааг сонирхлоо.

Эм-Си-Эс компанийн борлуулалтын менежер

-Ойрын өдрүүдэд агуулахад байсан нөөц цэвэр ус, ундаа дууссан. Үйлдвэрээс гараад л

өдөртөө зарагдаж байна. Тиймээс манайх ээлж нэмж, гурван ээлжээр 24 цаг ажиллаж байна гэв. АПУ компанийн борлуулалт ямар байгааг асуулаа.

Борлуулалт хариуцсан менежер н.Дэнсмаа

– Үйлдвэр бүх хүчин чадлаараа ажилласан ч хэрэгцээ их байна. Ер нь бор¬луулалт 1,5-2 дахин нэмэгдсэн шүү. Зөвхөн цэвэр ус л гэхэд өдөртөө 13 мянган литрийг борлуулж байна гэлээ.

Европт 45 градус хүртэл халснаас хүний амь эрсдэв

Ойрын өдрүүдэд Европын төв хэсгээр хэт халснаас Унгарт 500, Румынд 30 гаруй хүн амиа алджээ. Эдгээр газруудад нэмэх 45 градус хүртэл халжээ. Хэт халуун нь зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлснөөс хүний амь нас эрсэддэг юм байна. Зүүн өмнөд Европт хэт халснаас Грект ойн түймэр газар авчээ. Цаг агаарын аюултай үзэгдэл улс орнуудын эдийн засагт нөлөөлж байгаа бөгөөд зарим улс орон ургацаа алдаад байгаа аж. Манай улсын хувьд ч гэсэн эдийн засгийн хохирол учирч болзошгүй. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нэмэх 26 градусаас дээш халсан тохиолдолд ургамалд сөрөг нөлөө үзүүлдэгюм байна.

Халуунаас болж хамраас цус гарах дуудлага ихэсчээ

Халуун нэмэгдэх тусам нийслэлийн эмнэлгүүдийн хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн 103-т хандаж байгаа иргэдийн тоо харьцангуй ихэсчээ. Улсын клиникийн нэгдсэн төв эмнэлгийн хүлээн авахад өнгөрсөн шөнө 30 гаруй дуудлага ирснээс даралт ихэсснээс болж хамраас цус алдсан гэсэн дуудлага дийлэнхийг нь эзэлжээ. Ялангуяа даралт нь 260 хүрч ихэссэн настайчууд илүү хандаж байгаа аж. Мөн нийслэлийн Яаралтай түргэн тусламж-ийн 103-т ирж байгаа дуудлагын талаар тус төвийн эмчилгээ чанарын менежер С.Акеркегаас тодруулахад

-Ажлын өдрүүдэд 240-280 дуудлага ирдэг байсан. Харин сүүлийн өдрүүдэд дуудлага эрс нэмэгдэж байна. Өчигдрийн байдлаар манайд 305 дуудлага ирон. Ирсэн дуудлагын ихэнх хувийг даралт ихсэх, зүрх судасны өвчин, ходоод гэдэсний хямрал эзэлж байна. Ард иргэддээ сэрэмжлүүлэхэд, архаг өвчтэй хүмүүс эмээ сайн уух, болж өгвөл гадуур гарахгүй байх, нойтон алчуур хүзүүн дээрээ тавих, шүхэр хэрэглэх, хүйтэн усанд хөлөө дүрэх, хамгийн гол нь ус, шингэн юм их уух шаардлагатай. Мөн өрхийн эмчдээ хандаж даралтаа байнга хянуулж байх хэрэгтэй гэж зөвлөлөө.

Г.Энх

Монголын мэдээ 143/2175/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button