Дуучин С. Жавхлан хуримаа хийхээр болжээ
Тиймдээ ч залуу дуучин маань долоо хоног бүр утасныхаа дугаарыг солихгүй л бол сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн охид утасдаж, мессэж нисгээд амраадаггүй гэсэн. Тэр болгонд хариу өгдөггүй дуучин Жавхлан 30 гартлаа эхнэр авахгүй хэмээн фен охидынхоо сэтгэлийг гонсойлгож байсан удаатай ч саяхан Найз бүсгүйтэй болж, үрийн зулай үнэрлэх болсон хэмээн дуулдаж эхэлсэн билээ. Гэсэн ч олны нүдэнд харагдах дургүй найз бүсгүйгээ С.Жавхлан багагүй нууж, энэ талаараа хэнд ч үг алдаагүй .Тэгвэл удахгүй тэд мөн л нууцхан хуримлах гэж байгаа аж. Ирэх наймдугаар сард С.Жавхлангийн эгч нутгийнхаа нэгэн бизнесмен залуутай хуримаа хийх бөгөөд хоёр гуравхан хоногийн дараа дүү Жавхлан нь бие давхар найз бүсгүйтэйгээ хуримлах гэнэ. Хоёр давхар хауст хамтдаа амьдарч буй залуу хос хуримын товоо аль хэдийнэ гаргасан ч олны хэл амнаас дөлж, энэ талаар маш их нууцалж байна. Ямартаа ч тэд үрийн зулай үнэрлэхийнхээ өмнө эхнэр, нөхөр гэдгээ батлах нь зүйтэй гэж үзсэн нь энэ.
Өглөөний сонин 148 (213)