Монголоос хоёр хүнийг Японд оршуулгын зан үйлд дадлагажуулж байна

Тэгвэл Японы оршуулгын холбоо академийн зөвлөх Танака Шузу тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд манай оронд зочилж байна. Тэд саяхан хотын даргатай уулзаж санал бодлоо солилцсон юм. Нийслэлийн Засаг дарга Ц. Батбаяр эдгээр төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо айлчилж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, Улаанбаатар хотын хувьд нас барагсдаа оршуулах асуудал нэлээд хүндрэлтэй, газар дутмаг байгааг ч хэлсэн. Мөн сүүлийн үед шарил чандарлах газар байгуулснаар энэ асуудал иэщрэх шатандаа явж байгааг ч яриандаа дурьдлаа. Өнөөдрийн байдлаар манай улсад Улаанбаатар Буян компани шарил чандарлах үйл ажиллагааг иж бүрэн цогцоор нь явуулж байгаа. Мөн Улаанбаатар хотын зүүн зах Гачуурт орчимд Улаанбаатар Бодь Буян компани шарил чандарлах үйлдвэр байгуулж эхлээд байгаа бөгөөд тун удахгүй үйл ажиллагаагаа эхлэх гэнэ.

Японы оршуулгын холбоо академийнхан манай энэтөрлийн үилчилгээ эрхэлдэг байгууллагуудад байнга дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Тэд шарил зөөх зориулалтын хэд хэдэн автомашин хотын захиргаанд бэлэглэж байсан бөгөөд хотын Засаг дарга тэр дор нь Улаанбаатар Буян компанид шилжүүлж байсан билээ. Энэ үеэр Улаанбаатар Буян ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гэрэлтуяатай уулзахад

-Японы оршуулгын холбоо академи манай энэ төрлийн үилчилгээ эрхлэгч байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай байдаг. Энэ жилийн хувьд соёлын арга хэмжээн дээр түлхүү хамтарч ажиллаж байгаа. Мөн боловсон хүчнийг сургах тал дээр ч нэлээд туслалцаа үзүүлдэг. Энэ жил манайхаас хоёр хүн оршуулгын татгуйлийн чиглэлээр Японд дадлагажиж байна. Мөн эдгээр зочид Альпром гэдэг хөгжмийн зэмсгийн хамтлагтай цуг ирсэн байна. Энэ хөгжим Австралиас гаралтай ч Японд маш их түгэн дэлгэрсэн хөгжим гэнэ. Энэ хөгжмийг оршуулгын зан үйлд хэрэглэдэг бөгөөд сүнсийг хойт төрөлд нь явуулахад хэрэгтэй хэмээн япончууд үздэг хэмээн ярьсан юм.

Зочид 28 хүний бүрэлдэхүүнтэй Монголд иржээ. Уулзалтын дараа Монголд ирсэн хөгжимчид энэхүү хөгжмийн зэмсгээрээ Сүхбаатарын талбайд бяцхан тоглолт хийж үзүүлсэн юм. Энэхүү хөгжим нь модоор хийсэн маш урт нэгэн төрлийн махир бүрээ маягийн хөгжим ажээ.

Хотын дарга энэ өдөр мөн Солонгосын Самсунг корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Эдгээр төлөөлөгчдөд хотын дарга нийслэлийн 26 гол цэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын систем байрлуулах бодолтой байгаагаа илэрхийлсэн юм. Үүний хариуд Самсунг корпорацийн төлөөлөгчид тусалж дэмжихээ илэрхийлж, нааштай хариу өгсөн билээ. Мөн өөр олон чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй Ьайгаагаа тус корпорацийн төлөөлөгчид илэрхийлж байлаа.

Ц.Мөнх

Монголын мэдээ 143/2175/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button