Их унтвал гоё болох уу?
Эртний эрдэмтэн судлаачид бүтээн туурвих их ажлынхаа үеэр ердөө хоёрхон цаг унтаж, алжаалаа тайлдаг байсан гэдэг. Тэд хөлийнхөө эрхий хурууг төмөр ортой утсаар холбоод хоёр цаг унтаад л бүрэн амардаг байж. Тэгвэл сүүлийн жилүүдэд хүмүүсийн унтах цаг нь улам бүр нэмэгдсээр байгаа гэнэ. Энэ хэрээр сүйрэл рүү ойртож байна гэсэн таамаглал ч гарчээ.
Өдөрт арваас дээш цаг унтдаг хүмүүст хийсэн эрдэмтдийн судалгаагаар тэд бусдаас богино насалдаг болох нь тогтоогдсон байна. Мөн их унтдаг хүмүүс ямар нэг өвчнөөр өвчлөх нь амархан байдаг аж.
Тухайлбал, өдөрт есөөс дээш цаг унтдаг хүн зүрхний ямар нэг өвчнөөр өвчлөх нь 35-40 хувиар ихэсдэг болохыг судлаачид тогтоожээ. Тэдний үзэж байгаагаар удаан унтах нь зүрхийг өвчлуүлдэг байна.
Мөн 6-8 цаг нойрсдог хүн ажилдаа идэвхи чармайлтгүй болохоос гадна уйтгар, уур уцаарт хурдан автдаг. Ингэж унтаж сурсан хүн ажил амьдралаасаа сайхан бүхнийг мэдэрч чаддаггүйн дээр уйтгартай, зорилгогүй болдог байна. Үүнээс гадна юм идэх хүсэл нь ихэсч, жин нэмэх нь олонтаа. Жингээ барьж байгаа хүмүүс таван цаг унтдаг бол турах гэсэн арга нь амжилт дагуулахгүй. Ямар нэг эсийн өсөлт зогссоноор хөгшрөлт хурдасдаг болохыг судлаачид тогтоожээ.
Харин өдөрт долоон цагаас хэтрэхгүй унтах нь хамгийн зөв гэсэн дүгнэлтэд хүрчээ. Долоон цаг амрах нь бие организмыг эерэг гольдролд оруулж, тухайн өдрийн ажил еөдрөг, бүтэмжтэй байхад нөлөөлж, сэтгэл санааг тайван болгодог байна.
Монголын мэдээ 143/2175/