Хордлогоос хэрхэн сэргийлэх вэ

Хүүхэд хүрэхгүи газар хадгалахыг хичээгээрэй

Хортой зүйл идэж, ууснаас хүүхдүүд олноороо хордох нь бий. Тиймээс ямар ч тохиолдолд бүх хорт зүйлийг хүүхэд хүрэхгүи газар хадгалахыг хичээгээрэй. Хүүхэд андуураад уучихдаг тул керосин, бензикболон бусад хортой зүйлсийг амтат ундаа, жимсний саванд хийж хадгалж болохгүй шүү.

Хордлого үүсэхэд хамгийн их нөлөөлдөг зүйлс

-Хулганы хор.

-Шавьж хорхой, зэрлэг ургамал устгах хорнууд.

-Эмнүүд (ихээр залгисан бүх эм, ялангуяа төмрийн бэлдмэлтэй).

-Йодын ханд.

-Хлорын бэлдмэл болон ариутгах уусмалууд, тамхины асаагуурын шингэн.

-Хүчил шүлтүүд, давс

Эдгээр бодис нь амьдралд хэрэгтэй ч зүй бусаар хэрэглэвэл эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Тиймээс өдөр тутам хэрэглэж байгаа бодис, хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгож хэрэглэх нь чухал.

Хордвол ямар арга хэмжээ авах вэ

Хэрэв керосин, бензинд хордож, хүчил, шүлт залгисан бол бөөлжүүлж болохгүй. Харин ухаантай байгаа бол хорыг нь шингэлэхийн тулд уе, сүү уулгах хэрэгтэй. Хүүхдэд 15 минут тутамд аяга уе уулга. Хордсон хүн даарч, чичирч байвал хучиж дулаацуулах хэрэгтэй. Харин хэтэрхий бэгнэж болохгүй. Хордлого ихтэй бол эмнэлгийн тусламж үзүүлээрэй.

Монголын мэдээ 143/2175/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button