Өмгөөлөгчид стресст илүү өртөмтгий

Гэтэл түүнээс аюултай мэргэжил байдаг гэнэ. Америк, Канадын сэтгэл зүйчид сэтгэлээр хамгийн их унагаж, гутралд хүргэдэг мэргэжлүүдийг жагсаалаа. Тэд янз бүрийн мэргэжилтэй хүмүүсийн стрессийн түвшнийг тодорхойлохдоо зүрхний дайрлага болон бусад өвчин, замын осолд өртөмтгий байдал, архинд донтолт, гэр бүл цуцлалт зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзжээ.

Өмгөөлөгчид, даатгалын агентууд, нягтлан бодогчид стресст хамгийн их өртөж, сэтгэлийн хямралдд автдаг гэж эрдэмтэд дүгнэжээ. Өмгөөлөгчдийн 16% нь байнга ялигүй буюу хүчтэй сэтгэл гутралын байдалд байдаг. Харьцуулахад архи, согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэгчдийн зөвхөн нэг хувь нь иймэрхүү асуудалтай тулгардаг гэнэ. Түүнээс гадна ажилчдын нас чухал үүрэгтэй. Залуу өмгөөлөгчид ахмадуудаас илүү стресст өртөж байв.

Нягтлангуудын дараа өндөр технологийн ажилтнууд, архитекторчид, даатгалын компанийн эзэд, инженерүүд зөвлөхүүд, брокерууд оржээ. Тэд сэтгэлийн нилээд дарамттай амьдардаг аж. Ажилтанд түүний мэдлэг, туршлагад нийцэхгүй шаардлага тавихад бие организмын хариу үйлдэл стресс, сэтгэл гутралаар илэрдэг бололтой.

Ажилтай холбоотой стресс эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг. Ажилчдын 15 хувь нь толгой өвддөг, 23 хувь хүзүү, мөрөөр хөшдөг, 28 хувь стресстэй, 33 хувь нурууны өвчтэй гэсэн ба бараг 10 хүн тутмын нэг нь ажлын байран дээр айлган сүрдүүлдэг гэж гомдолложээ. Тэдний ихэнх нь хөлсний ажилчид байлаа.

Компанийн эзэд голдуу эргэн тойрныхондоо уур хилэнгээ гаргаж, өөрсдөө эрүүл үлддэг ажээ. Хүн хичнээн их хариуцлага үүрэх тусам сэтгэл санаагаар хямарч, мэдрэлийн туйлдалд ордогийг эрдэмтэд баталлаа. Залуу дарга нар хүртэл сэтгэл санаанаас үүдэлтэй зүрх ба бусад эрхтний хүнд өвчин тусах нь элбэг гэнэ

Өглөөний сонин 148 (213)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button