Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хот нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А. Энхбаяр Хашаандаа мод тарьвал та урамшуулал авна

Үүний нэг нь хашаандаа мод тарьсан айл өрх бүрийг урамшуулах аян. Та хашаандаа ямарч мод бут сөөг тарьсан урамшууллыг мөнгөн дүнгээр авах аж. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хот нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Энхбаяртай уулзлаа.

-Хотын агаарын бохирдлыг буруулж, шинэ хүчилтөрөгчөөр сэлбэж байдаг зүйл бол ногоон ургамал, мод сөөг гэдгийг хүн бүхэн андахгүй. Гэтэл ногоон байгууламжаа нэмэгдүүлэх талаар хот маань хэр санаачлагатай ажиллаж байна вэ?

-Мэдээж ногоон байгууламжийн ач холбогдлыг тоочоод барахгүй. Агаарыг байнга сэлбэж, хүчил төрөгчийн ялгаруулж байдаг ногоон байгууламж нь хүн ам шигүү суурьшсан нийслэл хотын хувьд амин чухал зүйлийн нэг төдийгүй хот чимэглэл, хот байгуулалт, архитектур төлөвлөлтийн гол элемент болоод байна. Ногоон байгууламжгүйгээр хотыг төсөөлөх ч аргагүй. Ийм чухал зүйлд хот анхаарал хандуулахгүй байна гэж байхгүй.

Харин хөрөнгө мөнгөний бололцоо, иргэдийн оролцоо, байгууллага, аж ахуйн нэгжийн санаачлага, ногоон байгууламжинд хандах иргэдийн харьцаа гээд ярьвал бас ярих юм бий. Хотын хувьд жил бур хот, Дүүргййн хөрөнгөөр ногоон байгууламжийг нэмэгдүүлж, зүлэгжүүлэх, мод сөөг тарих, цэцэгжүүлэх арга хэмжээ авч байна. Бас байгаа ногоон байгууламжаа арчилж тордох ажлыг хийдэг.

Энэ оны хувьд хотод 10 бичил цэцэрлэг бүхий тохижилт хийхээр шийдвэрлэж дүүргүүд ажлаа эхлээд байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн Тахилтьгн аманд, Баянгол дүүргиин гуравдугаар хороололд, Сүхбаатар дүүрэгт УДАТ-ын өмнөх талбайд, Хан-Уул дүүрийнг 75-р сургуулийн өмнөх талбайд, Чингэлтэй дүүргиин УИД-ийн ард орон сууцны ес, нэгдүгээр байруудын хооронд гэх мэт. Энэ ажилд 300.0 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэж, хөрөнгийг нь гаргаж өгөөд байна.

-Хашаандаа мод тарьсан айлыг урамшуулдаг систем бий болсон гэсэн. Жилд хичнээн төгрөг зарцуулдаг, ямар шалгуурыг баримталж урамшуулдаг, мод тарьсан айл хэнд хандах зэрэг зарим зүйлийг тодруулья гэж бодож байна. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг ч иргэд төдийлөн сайн мэдэхгүй байх шиг?

-Цэцэрлэгжүүлэх ажлыг урамшуулах журам 2004 онд батлагдаж гарсан. Тарьсан мод сөөгийг хоёр жил ургуулсны дараа амьдралтыг нь харж байж урамшуулдаг бөгөөд яг урамшуулах ажлыг 2006 онд хийж 248 айл хамрагдаж 30 сая төгрөгийн урамшуулал өгсөн. Энэ жилийн хувьд 50 сая төгрөг төлөвлөгдсөн байгаа бөгөөд мод сөөг ургаж цэцэглэсэн найм, есдүгээр сард хороо, айл нэг бүрээр гаргаж ирсэн судалгааны дагуу мэргэжлийн баг нүдээр үзэж нэр, төрөл, тоог гаргасны үндсэн дээр урамшуулах ажлыг Нийслэлийн өдрөөр зохион байгуулна.

Урамшуулах журманд анхаарах ёстой хэд хэдэн зүйл бий. Тухайлбал Нэг хашаанд таваас доошгүй мод буюу Хар мод, Улиас, Гацуур, Нарс, Монос, Хайлаас гэх мэт, 10-аас доошгүй бут сөөг буюу үхрийн нүд, чацаргана, долоогоно, үрэл, нохойн хошуу гэх мэт заавал байх ёстой. Өөрөөр хэлбэл дандаа жимсний буттай бол урамшуулал авахгүй, Учир нь тэндтаван мод нь алга байна шүү дээ. Заавал том болж ургадаг мод байхыг шаардаж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах, ногоон масс үүсгэх, цаашдаа бүх хашаа алсаас ногоон болж харагдуулах гэсэн үүднээс ийм болзол тавьж байгаа юм. Жижигхэн бут, сөөг хашааны цаанаас харагдахгүй шүүдээ.

-Урамшууллын хэмжээ хэр байдаг юм бэ?

-Урамшуулал нь мод, сөөгний нэр төрлөөс хамаарч янз бүр байдаг. Тухайлбал Гацуур мод 5000, Наре 4000, Хар мод /Шинэс/ 3000 Улиас 800 төгрөг харин бүх төрлийн бут сөөг ширхэг нь 600 төгрөг байх юм.

-Энэ жилийн хавар мод тариад намар нь урамшуулал авч болох уу?

-Болохгүй. Журманд тарьж суулгаснаас хойш хоёр жил болсон мод, сөөгөнд урамшуулал өгнө. Өөрөөр хэлбэл амьдралтыг нь харж байж ургасан нөхцөлд өгнө гэсэн үг.

-Зөвхөн айлын хашаанд тарьсан мод, сөөгөнд урамшуулал өгөх уу. Албан газрууд хэрхэн хамрагдах юм бэ?

-Цэцэрлэгжүүлэх ажлыг урамшуулах журам-д хот, нийтийн эзэмшлийн гудамж талбайд өөрийн хүч, хөрөнгөөр мод тарьсан бол урамшуулал бас олгоно. Мөн зуслангийн хашаандаа мод, сөөг тарьвал мөн урамшуулал авна. Учир нь зуслан бол бас л манай хотын ногоон бүс, эдэлбэр газар, хотын агаарт нөлөөлдөг хэсэг. Тийм болохоор гэр хорооллын хашаа, зуслангийн хашаанд өөрийн гараар мод тарьсан бол урамшуулалд хамрагдана.

-Энэ жил байгуулсан цэцгийн мандал содон сайхан харагдаж байна гэлцэх юм. Ямархан арга, барилаар хийгдсэн болоод тэр вэ?

-Цэцгийн мандал байгуулах аж ахуйн нэгжийг тендер шалгаруулан сонгож хийлгэсэн. Бас манай Цэцэрлэгжилт компани цэцгийн шинэ нэр төрөл, шинэ зүйлээр баяжуулж бас технологийн шинэчлэлтхийсэн учраас эрт ургаж сайхан цэцэглэсэн гэж бодож байна.

Өглөөний сонин 148 (213)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button