Говийн бүсийнхэн Өмнөговьд наадна
Энt сарын 31-нээс ирэх сарын 1-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн төвд болох уг наадамд хүчит 256 бөх барилдаж, зургаан насны морьд уралдах юм байна.
Дашрамд сонирхуулахад, өчигдөр өндөрлөсөн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 280 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд энt жилийн улсын баяр наадамд шөвгөрч, улсын заан цол хүртсэн Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Б.Сайнбаяр түрүулж, мөн Өвөрхангай аймгийн харьяат улсын өсөх идэр начин До.Ганхуяг үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт улсын начин Д.Түмэннаст, Говь-Алтай аймгийн харьяат, улсын начин Д.Түмэннаст үлдсэн байна.
Б.Бадмаа
Ардын эрх 145/677/