Тамсагийн шар тос-ноос иргэд хүртэж чаддаг уу?
Уг тогтоолд УИХ-ын гишүүн Х.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг байнгын хорооноос батлагдсан удирдамжийн дагуу Дорнод аймгийн Тамсагийн сав тазарт олборлож буй газрын тостой холбогдолтои үйл ажиллагаа, Монгол Улсын газрын тосны тухай хуулийн байгаль орчны холбогдолтои зүйл заалтын хэрэгжилтийн байдалтай танилцахыг даалгасан байна.
Ажлын хэсгийнхэн дээрх ажилтай танилцаад цаашид ямар арга хэмжээг авах шаардлагатайг энэ оны гурадугаар улиралд багтаан байнгын хороонд танилцуулах учиртай аж. Хоёр бүлэг, 12 заалт бүхий энэ тогтоолд газрын тосны салбарыг хөгжүүлэх бодлого хэрхэн хэрэгжиж байгаа, энэ хүрээнд байгаль хамгаалах асуудал бодит байдалд ямар байгааг дурдаад хуулийн хүрээнд дээрх асуудлуудыг хэрхэн нааштайгаар шийдвэрлэж болохыг судалж, хууль тогтоох дээд байгуулагын сонорт хүргэх юм байна. Ингэснээр нэлээд үр дүнтэй арга хэмжээ болох талтай гэж тус байнгын хороо үзэж байгаа ажээ.
Өнөөдөр газрын тосны салбарын үйл ажиллагаа эрчимжихийн сацуу газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолтын үед байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх техник, технологийн аюулгүй ажиллагааг хангах зэрэг олон асуудлыг зохицуулах чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт тулгамдсан асуудал болж байгаа юм. Иймд шинэчлэх, боловсронгуй болгох салбарын холбогдолтои хууль эрх зүйн баримт бичгийн төслийг дахин шинэчлэн боловсруулж УИХ, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх цаг болжээ. Энэ хүрээнд дор дурдсан асуудлуудад анхаарч, цаашид төр, засгаас ямар бодлого баримтлах учиртайг судалж танилцуулах юм байна.
Газрын тосны салбарын үйлдвэрлэл дээр ажиллах Монгол ажилчдын тоог тогтвортой нэмэгдүүлэх бодит нөхцөл шаардлагад нийцүүлэн гадаад, дотоодын их, дээд сургуулиуд, сургалтын төвүүдийг түшиглэн инженер, техникийн ажилчид болон мэргэжлийн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэх бодлогои боловсруулж хэрэгжүүлэх, салбарын боловсон хүчнийг бэлтгэхдээ газрын тосны үйлдвэрлэл явагдаж буй тухайн аймаг, орон нутгийн хүмүүсийг хамруулах бодлого баримтлах. Газрын тосны үйлдвэрлэлийг өргөжүүлж, холбогдох хууль, стандартын шаардлага хангасан, эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллаж чадахуйц хүчин чадал, техник, технологитой, байгаль орчинд халгүй, газрын тосны эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах асуудлыг дэмжих, үйлдвэр байгуулах боломж нөхцөлийг судалж хэрэгжүүлэх зэрэгт онцгойлон анхаарч судлахыг дээрх тогтоолд тусгасан байна.
Мөн тус бүс нутагт газрын тос олборлож эхэлснээс хойш өдийг хүртэл Матад сумын хөгжилд дорвитой хувь нэмэр орохгүй байгаа тухай сум орон нутгаас шүүмжлэлтэй хандаж буйд анхаарч, орон нутаг руу чиглэсэн оновчтой зөв бодлого боловсруулж хэрэгжүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгон УИХ-Д өргөн мэдүүлэх юм байна.
Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу төрийн захиргааны хяналтын чиг үүрэг Улсын мэргэжлийн хяналтын газарт шилжсэнтэй холбогдуулан хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналтын чиг үүргийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, газрын тосны салбарт гадны хөрөнгө оруулалт давамгайлж буй өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулагч компани, гадаад, дотоодын ажиллах хүчний талаарх бодлого, гадаадаас оруулж ирж буй хөрөнгө орууяалтын газрын тосны олборлолтыг нгэмэгдүүлэх бодит хөрөнгө оруулалт болгох асуудлыг судалж, туслан гүйцэтгэх үйл ажиллагаанд дотоодын компани, аж ахуйн нэгжийг аль болохоор татан оруулж ажиллуулах ямар бодлого байж болох талаар ажлын хэсэг саналаа боловсруулах учиртай аж.
Өнөөдрийг хүртэл зөвхөн эрх шилжүүлэх төдийгөөр Бүтээгдэхүүн хуваах гэрээ шинэчлэгдэж ирсэн тул өнөөгийн шаардлагад нийцүүлэн өмнөх гэрээг бүхэлд нь өөрчлөх зарим талбайн урамшууллын төлбөр болон 19, 22-р талбайн роялтын асуудлыг нэмж тусган хэрэгжүүлэх, өмнө борлуулсан тосны роялтыг нөхөн авах асуудлыг шийдвэрлэхийг дээрх ажлын хэсгийнхэнд бас даалгаж буй аж. УМХГ-аас газрын тостой холбоотой үйл ажиллагааг энэ оны нэгдүгээр сард шалгасны дагуу өгсөн албан шаардлагыг биелүүлэх талаар арга хэмжээ авах нь тэдний ажлын нэг хэсэг болох учиртай юм.
Байгаль орчныг хамгаалах хүрээнд дорх асуудлыг судалж шийдвэрлэх юм байна. Газрын тостой хамт гаргаж буй хаягдал усыг технологийн дагуу байгуулаагүй ухсан нүхэнд удаан хугацаагаар хадгалж, хөрс, агаарыг бохирдуулж байгаа, мөн хэрэглэж буй химийн бодисоос учруулах хор хөнөөлөөс хамгаалах, аюулгүй байдлыг бий болгох, үйлдвэрлэлийн баазын орчинд мод тарих, зүлэгжүүлэх ажлыг эрчимтэй хийж, говь хээрийн бүсэд нүүрлээд буй цөлжилтөөс хамгаалах арга хэмжээ авахыг онцлон анхаарах болжээ. Энд хөрс, ургамлын бүрхэвчийн элэгдэл, эвдрэл болон тоосжилтоос хамгаалж нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай зам барих асуудал ч ажлын хэсгийнхний судалж шийдвэрлэх ажлын нэг юм байна.
С.Зул
Ардын эрх 145/677/