Юля савичева Надад таалагддаг загвар өмсөгч байтугай загварын фирм ч байхгүй
Өдгөө дөнгөж 20 нас хүрч байгаа ч өөрийн гэсэн бодол, байр суурьтаи энэ бүсгүйн ярилцлага танд таалагдана гэдэгт найдаж байна
-Юля, та өдөр тутам амьдралдаа ямар хувцас өмсөх дуртай вэ?
-Би ер нь өөртөө аль болох тааламжтай, биед эвтэйхэн хувцас сонгож өмсөх дуртай. Тэгээд ч тоглолт, бэлтгэл сургуулилт гээд цаг маш шахуу байдаг болохоор загва¬рын тухай бодох зав үнэндээ гардаггүй.
-Та эмэгтэй намба төрхөөр хувцаслахыг хэзээ ч боддоггүй гэж үү?
-Үгүй. Ямар хэрэгтэй юм бэ. Миний одоо өмсч байгаа зүйл л надад аятайхан байдаг. Онцгойлоод байх ямар нэгэн стиль байхгүй.
-Хувцсаа хаанаас сонгодог вэ?
-Хаана чанартай бараа байна, тэндээс л худалдаж авдаг. Үнэндээ бол би дэлгүүр хэсэгчдийн эгнээний хүн биш л дээ. Хэдэн цагаар дэлгүүр хэсдэг хүмүүсийг би ерөөсөө ойлгодоггүй юм. Энэ чинь уйтгартай шүү дээ.
-Та загвар өмсөгчдийн талаар сонирхдог уу. Заримтай нь найзлах ч юм уу?
-Үгүй. Ердөө цаг зав гардаггүй. Яг загварын араас хэт туйлшран хөөцөлдөх нь чухал биш. Гол нь чамайг хэн бэ гэдгийг бүрэн таниулах өөрийн гэсэн стиль, имидж л чухал. Үнэнийг хэлэхэд, надад таалагддаг загвар өмсөгч бүү хэл загварын фирм ч байхгүй. Хэрвээ ямар нэгэн эд зүйлийг хараад энэ минийх байх ёстой гэж бодвол эргэлзэх зүилгүи шууд л худалдаж авдаг. Мэдээж тухайн хувцас надад яв цав тохирсон, намайг аятайхан харагдуулах ёстой.
-Танд хэзээ ч өмсөхгүй гэж боддог хувцасны төрөл бий юу. Ямар өнгөнд дуртай вэ?
-Байлгүй яах вэ. Миний хүсэл сонирхлоос ангид ямар ч хувцсыг хүлээн зөвшөөрөхгүй. Өнгөний хувьд бүгдэд нь дуртай даа. Учир нь өнгө болган байгаль дэлхийтэй харилцан шүтэлцээтэй байдаг юм шиг санагддаг. Гол нь тэдгээрийг мэдрэх нь л чухал.
-Мэдээж тоглолтоор ийш тийш олон л явдаг байх. Таны аяны цүнхэд ямар хувцас голлох байр суурийг эзэлдэг вэ?
-Сүүлийн үед тоглолтоор маш их явж байгаа. Гэхдээ цомхон явдаг. Тоглолтын хувцас, хоёр хос спорт загварын шаахай, богино өмд, ер нь л спорт загварын хувцас сонгодог. Угаасаа зочид буудалд ийм л хувцаснууд тохиромжтой биз дээ.
-Загварынхан хэлэхдээ гутал, цүнхийг хос луулах хэрэгтэй гэдэг. Таныхаар энэ зөв үү?
-Үнэнийг хэлэхэд би загварынхныг нэг их сонсдоггүй. Би өөрөө спорт загварын гутал өмсдөг болохоор цүнх бол мэдээж спорт загварынх байна гэдгийг мэднэ. Харин өнгө нь хоорондоо зохицож байна уу, үгүй юу гэдэг надад тиим ч чухал биш.
-Аксессуарын хувьд?
-Энэ тал дээр харин би сонголт сайн хийдэг гэж бодож байна. Тэр байтугай өөрөө зарим чимэглэлээ хийдэг. Янз бүрийн жижигхээн сувс, өлбөнх мэтээр ээмэг, бөгж, хүзүүний зүүлт хэлхэж хийх нь бараг миний хобби гэж хэлж болно. Хийсэн зүйлээ анд, нөхөд ойр дотныхондоо бэлэглэх дур¬тай. Тэдэнд таалагддаг юм.
-Таны зүүдэг янз бүрийн чимэглэлүүд хаа далт гээд толины өмнө хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Надад тусгай үсчин, нүүр засалч байдаггүй. Энгэсэг хэрэглэдэггүй болохоор нүүрээ янзлах гэж хэдэн цагаар суух шаардлага ч байхгүй. Удлаа гэхэд хориод минут л зарцуулдаг байх. Одоохондоо залуу арьсаараа гайхуулдаг гэх үү дээ.
-Үнэртэй ус. Ингэхэд та ямар үнэртэнд дуртай вэ?
-Хурц үнэрт дургүй. Хөнгөн, спорт маягийн үнэртэн таалагддаг. Нэг тиим зөөлөн. Ямар гэх юм дэз. Тэгвэл ямар фирмийн будаг хэрэглэж байна. Таны будаг шунхны савыг сонирхвол?
-Зовхины будаг, сормуусны будаг, уруул өнгө лөгч. Энгэсэгболон хацар өнгөлөгч надад ерөөсөө таалагддаггүй. Хэрэглэх дургүй. Хүний царай зүс зурмал биш, илүү амьд шинж чанарыг агуулж байх ёстой юм болов уу гэж боддог. Би М1А фирмийн будаг хэрэглэх дур тай. Аливаа бараа бүтээгдэхүүн ямар брэндийнх нь гол биш. Хамгийн зөв шийдэл бол чанар.
-Одоо эрүүл хоолны тухай их ярих болжээ. Хоолны дэглэм барихыг та юу гэж боддог вэ?
-Эрүүл зөв хооллолт хэзээд надтай хамт. Бие организмд тэжээл болох хоол хүнс байхаас биш өөртөө өвчин авчрах хүнс хэрэглээд байвал яаж амьдрах вэ дээ. Би сард хорин таван удаа тоглолт хийдэг. Хажуугаар нь маш их цагийн бэлтгэл сургуулилтад зарцуулна. Тиим болохоор хоолны дэглэм энэ тэр гэж өөрийгөө зовоодоггүй. Чанартай хүнс хэрэглэхийг зорьдог. Турахыг хүсдэг хэн боловч бага бөгөөд тэжээл лэг зүйл идээд, их хөдөлмөрлөх хэрэгтэй байх. Ер нь хөдөлгөөн гэдэг бол хүний эрүүл, бас гоо сайхан явах нэг үндэс суурь юм шиг санагддаг.
-Юля, эцэст нь та өөрийн гоо сайхны нууц жороос манай уншиг чидтай хуваалцахгүй юу?
-Хэзээд өөрийнхөөрөө байх. Хэн нэгэн хүний хүсэл сонирхолд нийцүүлж амьдрах шаардлагагүй. Өөрөөрөө байх нь хүн оршин тогтнох гол хөшүүрэг болж өгдөг юм болов уу гэж би боддог. Өөртөө л таалагдаж байвал чи хэнд ч таалагдана. Энэ бол миний гоо сайхны тал дээр баримталдаг гол зарчим.
-Сонирхолтой, илэн далангүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье!
-Баярлалаа. Та нг бас амжилт хүсье.
Ардын эрх 145/677/