Усанд осолдох нь ихэсчээ

Мөн эцэг, эхийн хараа хяналтгүй бага насны хүүхдүүд болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд болгоомжгүйгээсээ болж голд осолдсон золгүй тохиолдол ихсэх хандлагатай байгаа аж. Зөвхөн долдугаар сарын байдлаар арван аймгийн 15 сум, нийслэлийн хоёр дүүргийн нутагт 27 хүн усанд осолдсон байна. Цаг агаарын хэт халалт цаашид үргэлжлэх хандлагатай байгаа гэнэ.

Тиймээс өндөр настан, бага насны хүүхдийг гадагш гаргахгүй, нарны хордлого, харшлаас хамгаалах, гол орчмоор явуулахгүй цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг хэрэгжүүлж мөрдөхийг ОБЕГ-аас анхааруулжээ. Мөн ОБЕГ-аас нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэр болон Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн эх голуудын дагуу гол усны аюулаас урьдчилан сэргийлэх явуулын хөдөлгөөнт сурталчилгааг өнөөдрөөс эхлэн хийхээр болсон байна. Түүнчлэн аймгуудад амралт зугаалга хийх, самар жимс түүхээр яваа иргэдийг ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж, тэдний үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудаас тавих хяналтыг сайжруулахыг ОБЕГ-аас дүүрэг аймгуудын онцгой байдлын хэлтсийнхэнд үүрэг болгосон байна.

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button