Гэрийн сургууль түүний онцлог
Гэрийн сургуулийг оюуны болон аж ахуй гэж ялгавартай болно. Оюуны сургуулийг дотор нь бичиг эрдмийн, урлагийн, анагаах ухааны гэх зэргээр ялгадаг. Бичиг эрдмийн сургууль нь гэрийн доторх бичиг үсэгтэй хүмүүс үр хүүхдэдээ бичиг эрдэм зааж сургадаг. Эсвэл бичиг эрдэмтэй хүнд хүүхдээ шавь оруулан гэрээр нь бичиг эрдэм заалгана. Энэ сургуулиар хүүхдэд монгол бичиг, тоо бодлого, сампин, заримдаа манж, хятад хэл заалгадаг байжээ.
Урлагийн сургууль бол хөгжим (аман болон морин хуур, гэх мэт) дуу урт, богино харилцаа гэх ардын аман зохиол (ерөөл, магтаал, үлгэр, оньсого, ардын аман зохиол (ерөөл, магтаал, үлгэр, гэх мэт) ардын бүжиг (биелэгээ, таталаг гэх мэт).
дүрслэх урлаг (зураг, сийлбэр, хээ угалз, баримал, наамал, гэх мэт) зэргийн олон төрлийг гэрээрээ заан сургана.
Ардын эмнэлгийн гэрийн сургуулиар хүн малын өвчин эдгэгийн эмчлэн засах (хамах, хатгах, барих, илэх гэх мэт) арга засал, арга ухааныг хүүхдэд хар багаас нь заадаг байдаг.
Гэрийн аж ахуйн сургуулиар хүүхдүүд мал аж ахуйтай холбоотой бүхий л ажиллагаанд суралцана.
Гэрийн сургууль бол нүүдлнйн соёл иргэншилд бүхий монгол оронд гойд тохироч зохицсон өвөрмөц хэв маяг байжээ. Төрийн сургууль, гэрний сургуулийн төсөөтэй байгаа талаар ярилцаарай.
Гэрбүлийн сонин 14